Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00103

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, *******ын 21-0Б тоотод оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй *******г эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү *******ийн ******* нь төрөлхийн оюун ухааны хомсдолтой бөгөөд одоо 18 насанд хүч сэтгэцийн өвчний улмаас тахир дутуугийн тэтгэмж тогтоолгож авах болсон. Гэтэл тахир дутуугийн халамжийн тэтгэмжийг нь би хүүгээ төлөөлж авч захиран зарцуулах боломжгүй, эрхгүй байна. Иймээс хүү Э.*******г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, намайг хууль ёсны асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.******* нь *******г эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргажээ.

******* сумын ******* баг, *******ын ******* тоотод оршин суух *******ийн ******* нь уналт таталт, зан төрхийн өөрчлөлт, ухаан сулралт, оюуны гүнзгий хомсдол өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож чадахгүй, өөрийн үйлдлийг зөв удирдаж чадахгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.

Иймд *******ийн *******г эрх зүйн чадамжгүйд тооцож, эх *******ийг асран хамгаалагчаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 143 дугаар зүйлийн 143.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3-т зааснаар *******ийн *******г эрх зүйн чадамжгүйд тооцсугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар *******ийн *******гийн асран хамгаалагчаар түүний төрсөн эх ******* овогтой *******ийн *******ийг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг талууд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ                                 Т.БАЙГАЛМАА