Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2017/00071/И |
Дугаар | 138/ШШ2017/00123 |
Огноо | 2017-01-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2017/00123
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох 57401 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 03 сарын 04-ний өдөр дараа төлбөрт Postpaid BC-30K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж ******* дугаар эзэмшигч болсон. Гэтэл ******* нь гэрээний үүргээ үл биелүүлж ******* дугаарын 2015 оны 11 сарын байдлаарх төлбөр 103401 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. *******т төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд *******ээс төлбөрийн үлдэгдэл болох 103401 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-т заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 53401 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 57401 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компани нь *******ийн ******* дугаарын ярианы төлбөр 57401 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага 57401 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч *******т холбогдуулан 57401 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 57401 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр гаргаж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч *******т холбогдох 57401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгнөөс 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА