Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 125/ШШ2024/0002

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би нэхэмжлэгч “Б" ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан “ “Б” ХХК-нийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны дулааны үнэ тариф нэмэгдүүлэх өргөдлийн хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны дулааны үнэ тариф нэмэгдүүлэх, “Б ” ХХК-нийн Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон 02/2013 дугаартай дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолоор хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б ” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б ” ХХК-нийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны дулааны үнэ тариф нэмэгдүүлэх өргөдлийн хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны дулааны үнэ тариф нэмэгдүүлэх, “Б ” ХХК-нийн Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон 02/2013 дугаартай дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Б  ХХК-нийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс нэхэмжлэлийн шаардлагад заасан тусгай зөвшөөрлийг олгосон, үнэ тарифийг мөн нэмсэн тогтоол гаргасан тул хуульд заасны дагуу хариуцагч нээхмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-с шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу Б  ХХК-нийн захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би дараах хүсэлт гаргаж байна.

“Б ” ХХК-иас Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан “Б ” ХХК-нийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны дулааны үнэ тариф нэмэгдүүлэх өргөдлийн хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны дулааны үнэ тариф нэмэгдүүлэх, “Б ” ХХК-нийн Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон 02/2013 дугаартай дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Б ХХК-нийн дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттайгаар хангах тусгай зөвшөөрлийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаагаар сунгаж, мөн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “Б ” ХХК-нийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэлчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифийг баталж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б ” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-аас  Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан “Б ” ХХК-нийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны дулааны үнэ тариф нэмэгдүүлэх өргөдлийн хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны дулааны үнэ тариф нэмэгдүүлэх, “Б ” ХХК-нийн Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон 02/2013 дугаартай дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Б ХХК-нийн дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттайгаар хангах тусгай зөвшөөрлийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаагаар сунгаж, мөн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “Б ” ХХК-нийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэлчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифийг баталсан. Энэхүү тогтоол гарсантай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны  ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу тус хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “Б ” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан гаргасан  “Б ” ХХК-нийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны дулааны үнэ тариф нэмэгдүүлэх өргөдлийн хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны дулааны үнэ тариф нэмэгдүүлэх, “Б ” ХХК-нийн Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон 02/2013 дугаартай дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ