Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2017/00126

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 6 дугаар ******* хороолол, *******ын гудамж ******* тоотод оршин суух, ЙР68*******1905 регистрийн дугаартай, ******* ******* овгийн *******ын ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн сумын дугаар баг, ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овгийн ын т холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 20028000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч О., түүний өмгөөлөгч Б.Золзаяа

Хариуцагч Д., түүний өмгөөлөгч Д.Урансувд

Гэрч , оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хот ******* дүүргийн харьяат ******* овогтой миний бие нөхөр овогтой ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах Хангай модны зах дээр талбай түрээсэлж модны наймаа хийдэг. 2015 оны 04 сарын 27-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн харьяат овогтой т палк, банз зэрэг модон бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн Д. нь модон бүтээгдэхүүн худалдан аваад төлбөр мөнгийг нь тухай бүрт нь өгдөг байсан. Сүүлд 2015 оны 07 сарын 07-ны өдрүүдэд дараах модон бүтээгдэхүүн худалдаж авсан. Үүнд:

1.    Палк 4 м с 160ш х 18000 төгрөг нийт 2880000 төгрөг

2.    5-н банз 250ш х 6000 төгрөг нийт 1500000 төгрөг

3.    Палк 340ш х 18000 төгрөг нийт 6*******0000 төгрөг

4.    Банз 250ш х 6000 төгрөг нийт 1500000 төгрөг

5.    2.5м3 банз 1м3 х 1000 төгрөг нийт 1000 төгрөг

6.    15х15 хэмжээтэй палк 300ш х 24000 төгрөг нийт 7200000 төгрөг

7.    3-н банз 15м3 х 240000 төгрөг нийт 3600000 төгрөг

8.    2.5-н банз 20м3 х 115000 төгрөг нийт 2300000

Ийнхүү нийт 27533000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Дээрхи төлбөрөөс *******000000 төгрөгийг Д. нь төлсөн бөгөөд үлдэгдэл 15533000 төгрөгийг төлөөгүй байна. Бид мөнгөө авахаар шаардахад маргааш, нөгөөдөр өгнө, удахгүй гэж хэлсээр, өгөх ёстой мөнгө дээр нь 000000 төгрөг нэмж өгнө, хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрч байна. Модыг өвөл худалдан авч бэлтгэж хавраас зардаг. Д.т нийлүүлсэн модыг өвөл авахдаа 2015 оны 02 сарын 04-ны өдөр ХААН банкнаас 57000000 төгрөгийн зээл авсан байсан. Зээлээ төлж чадахгүйд хүрч, мөн 2016 оны 06 сарын -ны өдөр Лээн ХХК-аас Барьцаат зээлийн гэрээ байгуулан 000000 төгрөгийн зээлж авч, нэмэгдүүлсээр 30000000 төгрөг болж зээлийн хүү алданги төлж маш их хохирч байна. Иймд Д.аас модон бүтээгдэхүүн худалдаж авсан төлбөр үндсэн мөнгө 15533000 төгрөг, хохиролд 20000000 төгрөг нийт 35533000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч би хариуцагч аас модон материалын үнэд 15533000 төгрөг, хохирол 20000000 төгрөг нийт 35533000 төгрөг нэхэмжилсэн. Дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулан багасгаж байна. Би хариуцагч т 2015 оны 07 сарын 07-ны өдөр, 2015 оны 07 сарын 16-ны өдрүүдэд нийт 252000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Хариуцагч нь өмнө нь авч байсан модон бүтээгдэхүүний үнээс 2318000 төгрөгийг дутуу өгсөн байдаг. Ийнхүү нийт 27528000 төгрөгийг надад өгөх байсан. нь дээрхи 27528000 төгрөгөөс 19500000 төгрөгийг нэхэмжлэгч миний ХААН банкны тоот дансаар шилжүүлж төлсөн байна. Д.ын надад шилжүүлсэн мөнгөнөөс 17500000 төгрөг шилжүүлсэн гэж бодож байсан боловч банкны хуулгаар 2000000 төгрөг шилжүүлсэн байсныг нь хараагүй орхисон байсан учраас нэмээд 19500000 төгрөгийг надад өгсөн байна. Иймд хариуцагч аас мод, модон материалын үнэ 028000 төгрөг, хохиролд 000000 төгрөгийг тус тус нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлага болох 35533000 төгрөгийг 15505000 төгрөгөөр багасгаж, нийт 20028000 төгрөгийг Д.аас нэхэмжилж байна.

2015 оны 7 сарын 16-ны өдөр Д.ын худалдан авсан 15*15 хэмжээтэй 300 ширхэг палканы 1 ширхэгийн үнэ нь 24000 төгрөг бөгөөд би 1 ширхэг палкыг 22000-23000 төгрөгийн хооронд худалдан авч зардаг. т би зах зээлийн үнээс доогуур үнээр модон материалаа худалддаг байсан. нь ********15 хэмжээтэй палкыг зах банзны хамт худалдан авдаг байсан нь үнэн. Гэвч энэ зах банзны нэг бүрийн үнэ нь 6000 төгрөгийн үнэтэй. 18000 төгрөгийн үнэтэй ********15 хэмжээтэй палк нь зах банзтайгаа нийлээд 15*15 хэмжээтэй болдог, үнэ нь бас нийлээд 24000 төгрөг болдог учраас би салгаж *******гүйгээр нийтэд нь 24000 төгрөгөөр бодож нэхэмжилсэн. Д. урьд өмнө нь мөнгөө асуудалгүй шилжүүлчихдэг байсан болохоор палкны үнээ мэддэг гэж би боддог. ыг би гэдэг компанитайг мэддэг. Гэвч надтай өөрөө холбогдож, өөрөө мөнгөө шилжүүлдэг байсан учраас т холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан. энэ мөнгийг өөрөө хариуцаж төлнө гэж байгаа учраас хариуцагч солих шаардлаггүй гэж бодож байна гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие гэдэг ХХК-тай бөгөөд захирлаар нь ажилладаг. Манай компани барилга угсарлтын үйл ажиллагаа явуулдаг. Би Улаанбаатар хотын Хангай захад модны борлуулагч ******* овогтой аас олон удаа банз, палк худалдаж авсан. Энэ модон материалуудыг компанийн үйл ажиллагаанд зориулан худалдаж авдаг байсан нь үнэн. Гэхдээ компани төлөх, би төлөх хоёр ялгаагүй, нэг л газраас гарч байгаа мөнгө учраас би хариуцаж үлдэгдэл төлбөрийг төлнө. Хариуцагчаар манай компанийг солих шаардлагагүй, бөгөөд энэ асуудлыг энэ шүүх хуралдаанаар нэг мөр шийдүүлэх хүсэлтэй байна. Хариуцагчийн асуудал дээр маргахгүй. Миний бие 2015 оны 07 сард их хэмжээгээр банз, палк аваад 2015 оны 7 сарын 28-нд 5000000 төгрөг төлөөд өөрөөс нь үлдэгдлээ утсаар асуухад 15500000 төгрөгийн үлдэгдэл байна гэж хэлж байсан. Палк модоо 1ш 18000 төгрөг, 1м3 3-н банз 240000 төгрөг, 1м3 2-ын банз 1000 төгрөгөөр нийлүүлнэ гэж тохирсон. Би т 2015 оны 09 сарын 03-ны өдрөөс 2016 оны 3 сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд 19500000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие 2015 оны 7 сарын 07-ны өдөр *******1000 төгрөгийн модон материал худалдаж авснаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь худалдаж авсан модон материалын тооцооноос 2318000 төгрөг үлдсэн нь үнэн. Үүн дээр маргахгүй. Одоо бид хоёрын дунд тооцоо байвал 328000 төгрөг л үлдсэн байгаа гэж бодож байна. Өөр тооцоо байхгүй. 2015 оны 7 сарын 16-ны өдөр би урьд өмнө нь 18000 төгрөгөөр авдаг байсан ********15 хэмжээтэй 300 ширхэг палкыг зах банзны хамт худалдан авсан нь үнэн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг палканы үнийг 24000 төгрөгөөр авсан гэж бичсэн байгааг зөвшөөрөхгүй байна. Урьд нь би О.аас ********15 хэмжээтэй палкыг зах банзтай нь хамт нийлүүлээд нэг ширхэгийг нь 18000 төгрөгөөр авдаг байсан. ********15 палкыг зах банзтай нь нийлүүлэхээр 15*15 хэмжээтэй палк болдог. Урьд нь надтай тохирохдоо зах банзыг 6000 төгрөгөөр тусад нь өгдөггүй байсан. 6000 төгрөгийн банзыг би тусад нь худалдаж авдаг байсан. Би хэзээ ч аас 15*15 хэмжээтэй палк худалдан авч байгаагүй, Би мөнгөө өгч байгаа учраас палк ямар үнээр авдаг байснаа мэднэ. Түүнчлэн тэр өдөр би 3-н банз болон 2,5-н банз зэргийг худалдаж аваагүй. Мөн тэр өдөр ДОР дугаартай компанийн машин дээр ачиж явсан. Энэ машин дээр палк банзууд бүгд багтахгүй. Гэтэл 2 машин дээр ачиж явсан гэсэн тодорхойлолтыг хуурамчаар гаргуулсан байна. УНС дугаартай машин нь 2015 оны 7 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдэд байсан. Тэгэхээр би 5900000 төгрөгийн банзнуудыг худалдаж аваагүй. Мөн хохирол гээд надаас нэхээд байгаа сая төгрөгийг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч О. нь хариуцагч Д.т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан модон материалын үнийн үлдэгдэл 15533000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 20000000 төгрөг буюу нийт 35533000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж модон материалын үнэд 028000 төгрөг, хохиролд 000000 төгрөг, нийт 20028000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч О. нь нэхэмжлэгч О.аас 2015 оны 7 сарын 07-ны өдөр, 2015 оны 7 сарын 16-ны өдөр тус тус модон материал худалдан авсан байх ба зохигч талууд өөрсдийн дунд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь 2015 оны 7 сарын 07-ны өдөр *******1000 төгрөгийн модон материал худалдан авсан талаар болон модон материалын үнэд нийт 19500000 төгрөгийг нэхэмжлэгчид цувуулан төлсөн, мөн хариуцагч нь урьд нь худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 2318000 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэлтэй байсан талаар хэн аль нь маргаагүй бөгөөд дээрх үйл баримтууд нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тус тус батлагдаж байна.

Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт модон материалын үнийн үлдэгдэл болон гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 20028000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй, улмаар 2015 оны 7 сарын 16-ны өдөр худалдан авсан палкны үнэ болон зарим модон материалыг худалдан аваагүй гэж маргажээ.

Нэг. Дээрх иргэний хэргийн жинхэнэ хариуцагчийн талаар дүгнэвэл:

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар хариуцагч Д. нь ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан нэхэмжлэгч О.тай амаар харилцан тохиролцож, түүнээс 2015 оны 7 сарын 07, 07 сарын 16-ны өдрүүдэд модон материал худалдан авсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч О. болон Д. захиралтай ХХК ын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд дээрх гэрээний үүргийг худалдан авагч тал болох ХХК компани хариуцан арилгах үүрэгтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь Д.т буюу хувь хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д. эсэргүүцээгүй ба улмаар компанийн хариуцах үүргийг захирлын хувьд өөрөө хариуцах талаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байна

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар 28.1, 28.3-т тус тус зааснаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлт болон түүний зөвшөөрснөөр уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагчийг сольж болох бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй тохиолдолд хариуцагчийг солих эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.ыг Дорны ХХК-иар солих тухай хүсэлтийг гаргаагүйгээс гадна хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан Миний бие ХХК-ийн захирал бөгөөд компанийн үйл ажиллагаанд зориулж модон бүтээгдэхүүн худалдаж авсан нь үнэн. Үлдэгдэл мөнгийг би төлөх, компани төлөх хоёр ялгаагүй, нэг л газраас гарч байгаа болохоор би хариуцаж төлнө гэх тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, мөн Д.ыг ХХК-ийн захирал мөн эсэх талаар маргаагүй, Д. нь компанийн хүлээх хариуцлагыг өөрөө хариуцан хүлээх, уг маргааныг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэх тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан зэргийг үндэслэн шүүх хариуцагч Д.т холбогдох нэхэмжлэгч О.ын нэхэмжлэлтэй худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20028000 төгрөг гаргуулах тухай хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хоёр. Маргаантай байгаа үйл баримт буюу палк модны үнийн талаар болон зарим модон бүтээгдэхүүнийг худалдсан эсэх талаар:

1.Нэхэмжлэгч О. нь хариуцагчаас 2015 оны 7 сарын 16-ны өдөр түүний худалдан авсан 300 ширхэг палк/зах банзны хамт нийлээд 15*15 хэмжээтэй/-ыг нэг бүрийг нь 24000 төгрөгөөр тооцон нийт 7200000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Д. нь дээрх өдөр ********15 хэмжээтэй 300 ширхэг палкыг зах банзны хамт худалдан авсан талаар маргаагүй боловч ********15 хэмжээтэй палкыг зах банзны хамт нэг бүрийг нь 18000 төгрөгөөр худалдан авсан, харин 24000 төгрөгийн үнэтэй байгаагүй гэж маргажээ.

Зохигч талууд шүүх хуралдаанд худалдсан палк модны хэмжээний талаар буюу ********15 хэмжээтэй палк нь зах банзны хамт нийлээд 15*15 хэмжээтэй болдог талаар маргаагүй боловч түүний үнийн талаар маргаж байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг. Гэвч тэрээр 1 ширхэг палк мод нь зах банзны хамт 24000 төгрөгийн үнэтэй болох талаарх бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2015 оны 7 сарын 16-ны өдөр хариуцагчид 15*15 хэмжээтэй /зах банзны хамт/ 1 ширхэг палк модыг нэг бүр нь 24000 төгрөгөөр худалдах тухай үнийн саналыг тохиролцсон эсэх нь тодорхойгүй, уг палк мод нь зах банзны хамт нийлээд зах зээлийн үнэ нь 24000 төгрөгийн үнэтэй эсэх, палк модыг хариуцагчид зах зээлийн үнээс доогуур худалдсан бол зах зээлийн бодит ханш нь хэдэн төгрөг болох талаарх баримтыг тус тус шүүхэд ирүүлээгүй байхаас гадна дээрх палк модыг зах зээлийн үнээр үнэлүүлэх тухай хүсэлтийг ч мөн шүүхэд гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн өөрийн хувийн тэмдэглэлийн эх хувь нь тухайн үед хариуцагч Д.ын худалдан авсан модон материалыг тэмдэглэсэн тэмдэглэл байх бөгөөд уг тэмдэглэл нь дээрх палк модны үнийг 24000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон баримт гэж үзэх боломжгүй юм.

Харин хариуцагч нь 2015 оны 7 сарын 15-ны өдөр 300 ширхэг палк модыг зах банзны хамт нэхэмжлэгчээс худалдан авсан боловч үнийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байх тул шүүх дээрх 300 ширхэг палк модны /зах банзны хамт нийлээд 15*15 хэмжээтэй/ үнийг нэг бүрийг 18000 төгрөгөөр тооцон нийт 5400000 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүх дээрх палк модны нэг бүрийн үнийг 18000 төгрөгөөр тооцохдоо хариуцагч Д.ын шүүх хуралдаанд гаргасан би урьд нь ********15 хэмжээтэй палк модыг зах банзны хамт нийлүүлээд 18000 төгрөгөөр авдаг байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй, мөн 2015 оны 7 сарын 07-ны өдөр хариуцагч Д. нь нэхэмжлэгчээс дээрх хэмжээтэй палк модыг нэг бүрийг нь 18000 төгрөгөөр худалдаж авсан үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй, мөн Хангай захын 2015 оны 7 сарын 07-ны өдрийн зарлагын баримтууд, модон материал худалдсан тухай №527, 528 дугаартай тодорхойлолт зэрэг баримтад тулгуурласан болно.

2.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 7 сарын 16-ны өдөр 3 метрийн банз 15м3 х 240000 төгрөг нийт 3600000 төгрөг, 2.5 метрийн банз 20м3 х 115000 төгрөг нийт 2300000 төгрөгийн үнэ бүхий модон материалыг худалдан авсан боловч үнийг төлөөгүй гэж нэхэмжилжээ.

Хариуцагч Д. нь шүүх хуралдаанд 2015 оны 7 сарын 16-ны өдөр дээрх модон материалуудыг худалдан аваагүй, дээрх модон материалууд бүгд нэг машин дээр багтахгүй, 300 ширхэг палк модоо зах банзны хамт компанийн ДОР дугаартай ачааны машин дээр ачиж явсан. Гэтэл О. нь Дорноговийн Замын-Үүд суманд тухайн үед байсан УНС машинд мод ачсан гэж хуурамч баримт бүрдүүлсэн байна гэж маргаж байх боловч дээрх банзнуудын үнийн талаар маргаагүй байна.

Гэвч хариуцагч Д. нь 2015 оны 7 сарын 16-ны өдөр нийт 5900000 төгрөгийн үнэ бүхий 3 метрийн урттай банз 15м3, 2,5 метрийн урттай банз 20м3 тус тус худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Мөстийн гол-трейд ХХК-ийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 1/11 дугаартай тодорхойлолт болон хавсралтаар батлагдаж байх бөгөөд хариуцагч Д. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн татгалзлыг шүүхэд нотолж чадаагүй байх тул хариуцагчийг дээрх модон материалыг нэхэмжлэгчээс худалдан авсан гэж үзнэ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд оролцуулсан гэрч , ын шүүх хуралдаанд мэдүүлсэн ...2015 оны 7 сарын 16-ны өдөр Дор дугаартай авто машинд ачсан байсан 300 ширхэг палк, зах банзыг хүргэж, буулгаж өгсөн. 3-н болон 2,5-н банзнууд ачаагүй..., ... УНС дугаартай автомашин нь тухайн үед Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байсан... гэх мэдүүлгүүдийг давхар нотлох бичгийн баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Түүнчлэн хариуцагч Д. нь 2015 оны 7 сарын 07-ны өдөр худалдан авсан *******1000 төгрөгийн модон материалын талаар болон урьд нь худалдан авсан модон материалын үнээс 2318000 төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй гэж нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эсэргүүцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.аас 2015 оны 7 сарын 07-ны өдөр худалдан авсан модон материалын үнэ *******1000 төгрөг, 7 сарын 16-ны өдөр худалдан авсан модон материалын үнэ 11300000 төгрөг, хариуцагчийн урьд авсан модон материалын үлдэгдэл 2318000 төгрөг буюу нийт 25728000 төгрөгөөс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 19500000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 6228000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав. Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлын талаар:

Нэхэмжлэгч О. нь Д. гэрээний үүрэг зөрчсөн учраас Лээн ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар, Банк бус санхүүгийн байгууллага болон ХААН банкнаас авсан зээлийн хүүнд 30000000 төгрөг төлж хохирсон, мөн Улаанбаатараас Дорнод аймаг руу өмгөөлөгчийн хамт 3 удаа ирж очсон замын зардалд 284400 төгрөг зарцуулсан гэж марган өөрт учирсан хохиролд нийт 000000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Хэдийгээр хариуцагч Д. нь худалдан авсан модон материалын үнийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй боловч нэхэмжлэгч О., түүний нөхөр Б. ын ХААН банк болон бусад байгууллагаас авсан зээлийн гэрээний үүрэг буюу тэдгээр байгууллагын өмнө хүлээсэн зээлийн хүү төлөх үүргийг хариуцагч Д. хүлээх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь банк болон бусад байгууллагаас зээл авч уг мөнгөөрөө модон материал худалдан авч түүнийгээ бусдад худалдаж олсон орлогоороо зээлийн хүүгээ төлж байгаа нь банк болон бусад байгууллагын өмнө өөрийн хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа хэлбэр бөгөөд энэ үүргийг гуравдагч этгээдтэй байгуулсан өөр гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.ын хохиролд 000000 төгрөг өгнө гэж хэлсэн гэх утсаар ярьсан бичлэгийг CD хуурцагт хуулбарлан, утасны яриаг тэмдэглэсэн тэмдэглэлийн хамт шүүхэд гаргаж, дээрх хуурцгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан боловч шүүх дээрх CD хуурцгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт гэж дүгнэх боломжгүй байх тул CD хуурцаг болон ярианы тэмдэглэл, , дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, дээрх дугааруудын хэрэглэгчийн тухай тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй юм.

Харин нэхэмжлэгч нь Улаанбаатараас Дорнод аймаг, Дорнод аймгаас Улаанбаатар хот руу өмгөөлөгчийн хамт 3 удаа ирж очсон замын зардал 284400 төгрөгийг хохиролд тооцон, 000000 төгрөгт багтаан нэхэмжилсэнээс дээрх замын зардалд 94800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн замын зардлын баримтаас Улаанбаатараас Дорнод аймаг руу ирсэн гэх Хот хоорондын 2016 оны 9 сарын 11-ний өдрийн №1401539 дугаартай зорчих тасалбар, 2016 оны 9 сарын 11-ний өдрийн №1401540 дугаартай зорчих тасалбар, Дорнод аймгаас Улаанбаатар хүртэлх Хот хоорондын 2016 оны 8 сарын 04-ний өдрийн №0944273 дугаартай зорчих тасалбаруудад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч ын нэр байхгүй, хэргийн оролцогч биш хүний нэртэй байгаагаас гадна 2017 оны 01 сарын 25-ны өдрийн бензин шатахуун авсан тухай баримтаар нэхэмжлэгч нь өөрсдийн автомашинд зориулан шатахуун авсан гэх байдал тодорхойгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохоор Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу автомашинаар хүрэлцэн ирэхдээ шатахуун хэрэглэх нь ойлгомжтой боловч өөрсдийн автомашинд зарцуулсан шатахууны баримтыг дэлгэрэнгүйгээр /хувийн автомашины эзэмшигч мөн эсэх талаарх тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автомашины улсын дугаар бичигдсэн шатахуун авсан тухай баримт гэх мэт/ шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.ын модон материалын үнэд нэхэмжилсэн 028000 төгрөгөөс 6228000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нэхэмжилсэн 000000 төгрөгөөс замын зардал 94800 төгрөг буюу нийт 6322800 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулан нэхэмжлэгч О.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13705200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 15505000 төгрөгөөр багасгасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар багасгасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос буцаан олгохгүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335615 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6322800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 116115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Д.ын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авсан бөгөөд мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан дээрх арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6322800 /зургаан сая гурван зуун хорин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13705200 /арван гурван сая долоон зуун таван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч О.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335615 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 116115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар тус шүүхийн 2016 оны 9 сарын *******-ны өдрийн 2584 дүгээр захирамжаар хариуцагч Д.ын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нь 14 хоногийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН