| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01590/И |
| Дугаар | 138/ШШ2017/00128 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2017/00128
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овгийн *******ийн *******гийн хүсэлттэй,
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч Ц.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 03 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, одоо 60 настай болж байна. Би 15 настайдаа төрсөн эцэг *******гийн төрсөн ах Б.*******ид үрчлэгдсэн юм. Ийм учраас би 1972 оноос хойш үрчлэгдсэн эцэг *******оор овоглогдсон учир бусад бичиг баримтууд бүгд *******оор овогтой байхад нэгдэлд орсон тушаал, хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг ******* гэсэн хуучин овгоор бичигдсэн байгаа юм. Би 8 дугаар ангиа төгсөөд 1973 оны 06 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Хөдөө аж ахуйн ******* нэгдэлд илгээлтээр гарч малчнаар ажиллаж эхэлсэн. Намайг ******* нэгдэлд анх ажилд авсан 1973 оны 6 сарын 10-ны өдрийн 52 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн тус нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 6 сарын 8-ны өдрийн Тэтгэмж олгох тухай тогтоол, ******* сумын ******* нэгдлээс *******гийн ******* нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч *******ийн ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлээс *******гий ******* нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, мөн ******* сумын ХАА-н ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 6 сарын 8-ны өдрийн 17/60 дугаартай Тэтгэмж олгох тухай тогтоол, ******* сумын ХАА-н ******* нэгдлийн даргын 1973 оны 6 сарын 10-ны өдрийн 52 дугаартай Ажилд томилох тухай тушаалуудад *******гийн ******* нэрээр бичигдсэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
Нэхэмжлэгч ******* ******* овгийн *******ийн *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэх, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 00/012847 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 000000763 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлээс *******гийн ******* нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн ******* сумын ХАА-н ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 6 сарын 8-ны өдрийн 17/60 дугаартай Тэтгэмж олгох тухай тогтоол, ******* сумын ******* нэгдлийн даргын 1973 оны 6 сарын 10-ны өдрийн 52 дугаартай Ажилд томилох тухай тушаал зэрэг бичгийн баримтуудын нотариатаар баталгаажсан хуулбар,
Гэрч , нар нь Ц.*******тэй Дорнод аймгийн ******* суманд хамт өсөж, хүмүүжин, нэг ангид сурч, хамт ажиллаж байсныг нотолсон мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй нэг дор өсөж хүмүүжин, нэг ангид сурч, хамт ажиллаж байсан , нараас гэрчийн мэдүүлэг авсан ба хэрэг цугларсан дээрх бичгийн нотлох баримтаар Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлээс *******гий ******* нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, мөн аймгийн ******* сумын ХАА-н ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 6 сарын 8-ны өдрийн 17/60 дугаартай Тэтгэмж олгох тухай тогтоол, ******* сумын ХАА-н ******* нэгдлийн даргын 1973 оны 6 сарын 10-ны өдрийн 52 дугаартай Ажилд томилох тухай тушаалуудад *******гийн ******* гэж түүний овгийг ******* гэхийг ******* гэж буруу бичигдсэн баримт бичгүүд нь нэхэмжлэгч *******ийн *******гийнх мөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлээс *******гий ******* нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, мөн аймгийн ******* сумын ХАА-н ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1973 оны 6 сарын 8-ны өдрийн 17/60 дугаартай Тэтгэмж олгох тухай тогтоол, ******* сумын ХАА-н ******* нэгдлийн даргын 1973 оны 6 сарын 10-ны өдрийн 52 дугаартай Ажилд томилох тухай тушаалуудад *******гийн ******* нэрээр буруу бичигдсэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай ******* ******* овгийн *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ