Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2017/00131

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн ******* *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 оны 10 сарын 10-ны өдөр төрсөн, 50 настай, 4 хүүхэд төрүүлсэн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангагдаж байгаа юм. Гэтэл *******ийн дэвтэр маань нэгдлийн захиргаанд байхад шатсан учраас байхгүй болсон. Ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд архивт байхгүй байна. Би 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд илгээлтээр гарч малчин болсон. Би анх 1983 оны 6 сарын 25-ны өдөр ******* сумын ******* ******* нэгдэлд ажилд орсон, тухайн байгууллагаас өөр газар ажиллаагүй, 1991 оны 8 сарын 1-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад түүнээс хойш ажилдаа буцаж ороогүй. Миний ажиллаж байсан үеийн нотлох баримтуудын зарим нь архивт байхгүй, зарим нь архиваас олдсон учир тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсээр гэрчлүүлсэн. Иймд намайг 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би 1985 онд Говь-Алтай аймгаас илгээлтээр Дорнод аймгийн ******* суманд ирээд *******ын 3 дугаар багт үнээний ферм дээр саальчнаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Б.******* бид хоёр хамт саальчин хийж байсан. ******* бид хоёр нэгдэл тартал тухайн байгууллагадаа 6 жил хамт ажилласан. Нэгдэл 1991 онд тарсан шиг санагдаж байна гэжээ.

Гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би *******тэй нэг ангид сурч, багаасаа хамт өссөн. Бид хоёр нэг бригадын малчин хүмүүсийн хүүхдүүд. ******* бид хоёр 7 дугаар ангиа төгсөөд хамт Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд ажиллаж байгаад би сургуульд сурахаар явсан. ******* ар гэрийн асуудлын улмаас сургуульд сураагүй мал малласан. Миний санаж байгаагаар ******* 1983 онд нэгдэлд ажиллаж эхэлсэн. Би түүнийг яг хэдэн сарын хэдний өдрөөс ажиллаж эхэлсэн гэдгийг нь тодорхой мэдэхгүй байна. Бид хоёр 2-3 жилийн турш буюу 1983-1986 он хүртэл хамт ажилласан. Надаас хойш саальчин хийж байсан гэдгийг нь байнга хамт ажиллаагүй ч гэсэн мэддэг байсан гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

Нэхэмжлэгч ******* овгийн ******* *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хавсарсан хурлын 1985 оны 5 сарын 20-ны өдрийн 15 дугаартай Болзол дүгнэх тухай тогтоол, түүний хавсралт, Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 01 сарын 07-ны өдрийн 02 дугаартай Бригадуудын 1985 оны 7, 8, 9, 10, 11, 12 саруудын малын тайлан хэлэлцсэн дүнгийн тухай тогтоол, түүний хавсралт, ******* ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 сарын 12-ны өдрийн Б/08 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай, мөн 1988 оны 12 сарын 01-ний өдрийн 191 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 1989 оны 9 сарын 26-ны өдрийн 101, 1990 оны 12 сарын 20-ны өдрийн 198, 1991 оны 8 сарын 7-ны өдрийн 112 дугаартай Малчдын ээлжийн амралт олгох тухай тушаалууд зэрэг бичгийн баримтуудын нотариатаар баталгаажсан хуулбар,

Дорнод аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 94 дугаартай албан бичигт: ...хүсэлтийн дагуу Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн архивын баримтаас 1983, 1984, 1987 онуудын тушаал, тогтоолыг шүүж үзэхэд ******* *******д холбогдох баримт байхгүй болохыг тодорхойлов гэжээ.

Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 1/372 тоот албан бичигт: тус сумын Засаг даргын тамгын газрын архивт ******* *******д холбогдох цалингийн түүвэр байхгүй болно гэжээ.

Гэрч , нарын Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд Б.*******тай хамт ажиллаж байсныг нотлох Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 сарын 01-ний өдрийн 191, 1989 оны 9 сарын 26-ны өдрийн 101 дугаартай малчдын ээлжийн амралт олгох тухай тушаалуудын хуулбар зэрэг нотлох баримтууд болно.

Нэхэмжлэгч Б.*******ийн Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Дорнод аймгийн Архивын тасаг болон Дорнод аймгийн ******* сумын ЗДТГ-ын архивын материалд хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дорнод аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 94, Дорнод аймгийн ******* сумын ЗДТГ-ын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 1/372 дугаартай албан бичгүүдээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч ******* *******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан , нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд тус тус ажиллаж байсан болох нь тэдний архивын тасгаас хуулбарлан олгосон тушаалаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд 1983 оны 07 сараас 1991 оны 9 сарыг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь гэрч , нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин гэрчүүдийн мэдүүлэгт нэхэмжлэгчийг 1983 оны хэдэн сарын хэдний өдрөөс ажиллаж эхэлсэн, хэдийд ажлаас чөлөөлөгдсөн болохыг тодорхой зааж мэдүүлээгүй боловч хамт ажиллаж байсан талаараа тус тус мэдүүлсэн, түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчийн ажиллаж эхэлсэн болон ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй буюу олдохгүй байгаа болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Би 1983 оны 6 сарын 25-ны өдөр 7-р ангиа төгсөөд л сургуульд явалгүй нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Өөр байгууллагад ажиллаж байгаагүй уг нэгдэлдээ тасралтгүй ажиллаж байгаад 1991 оны 8 сарын 1-нд ээлжийн амралтаа аваад түүнээс хойш буцаж ажилдаа ороогүй гэсэн тайлбар болон Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 8 сарын 7-ны өдрийн 112 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалд: ...Б.*******ийн 1991 оны ээлжийн амралтыг 1991 оны 8 сарын 1-ээс эхлэн ажлын 15 хоногоор олгосугай гэснийг тус тус үндэслэн түүнийг 1983 оны 7 сараас ажиллаж эхлээд 1991 оны 9 сарыг хүртэл хугацаагаар тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.*******ийн хүсэлтийн заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* регистрийн дугаартай ******* овгийн ******* *******ийг Дорнод аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд 1983 оны 7 сараас 1991 оны 9 сарыг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 6 сарын 25-ны өдрөөс, 1992 оны 3 сарын 01-ний өдрийг хүртэл хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ