Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2017/00134

 

 Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт байрлах, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх ******* регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь *******ийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 7-р баг, ******* байрны орцны жижүүрийн байранд оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн д холбогдох,

Баривчлах байрны төлбөр 52950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорнод аймаг дахь *******ийн газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б. нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаар шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 8 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гарсан. Төлөгдвөл зохих 48800 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 52950 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ийн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр шүүхээс 8 хоногийн баривчлах шийтгэл авсан. Уг хугацааны баривчлах байрны төлбөр 52950 төгрөгийг 2017 оны 01 сард багтаан төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч Б. нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 сары 09-ний өдрийг хүртэл 8 хоногийн хугацаагаар баривчлагдан *******ийн газрын саатуулах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаар шийтгэвэр, 04 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Б. нь баривчлах байрны төлбөр 48800 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 52950 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч *******ийн газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Б. нь баривчлах байрны төлбөр 48800 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 52950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ийн газрын нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр 52950 төгрөгийг хариуцагч ******* овогт *******ийн бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ийн газар улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

        ШҮҮГЧ                                    Т.БАЙГАЛМАА