Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 138/2017/00064/И |
Дугаар | 138/ШШ2017/00144 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 138/ШШ2017/00144
Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* ******* дүгээр байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч А.*******, хариуцагч М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 9 сарын 26-ны өдөр тай албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаандаа 2006 оны 11 сарын 07-ны өдөр охин , 2009 оны 08 сарын 31-ний өдөр хүү нарыг төрүүлсэн. Бид 4 жил хамт амьдарсан бөгөөд бие биедээ сэтгэлгүй болж, гэр бүлийн таарамжгүй харилцаанаас салж тус тус амьдарсан. Бид хоёр салахдаа охин ыг эцэг нь авч, би хүү ыг авч тус тусдаа амьдраад одоо 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нөхөр нь одоо өөр эмэгтэйтэй хамтран амьдарч 3 хүүхэдтэй болсон. Би ч өөр хүнтэй хамтран амьдраад дахин нэг хүүтэй болсон, бага хүү маань 2 настай. Иймд бид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болсон учир бид хоёр ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар болж охин ыг эцэг ын, хүү ыг эх *******ын асрамжинд үлдээж өгнө үү. Бидний хооронд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Бид хоёр эвлэрүүлэн зуучлалд хандсан гэв.
Хариуцагч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2006 онд эхнэр *******тай гэр бүл болж, 4 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд 2006 оны 11 сарын 07-ны өдөр охин , 2009 оны 08 сарын 31-ний өдөр хүү нарыг төрүүлсэн. ******* бид хоёр таарамжгүй харьцаанаас болж тус тусдаа амьдарч, улмаар өөр өөр хамтран амьдрагч нартай болсон. Цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, охин ыг миний асрамжид, хүү ыг эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч М.аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
А.*******, М. нар нь гэрлэлтээ 2006 оны 9 сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0061595 дугаарт бүртгүүлж 2006 оноос 2010 оныг хүртэл хамт амьдарсан байх бөгөөд 2006 оны 11 сарын 07-ны өдөр охин Б., 2009 оны 8 сарын 31-ний өдөр хүү О. нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн 0061595 дугаартай гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс гэрлэлтийн баталгаатай гэр бүлийн нэр хүнд, ач холбогдлыг хамгаалах, гэрлэгчдийн нийгэм, гэр бүлийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн гэр бүл, эцэг эхтэйгээ байх дээд эрх ашгийг хамгаалах зорилгоор гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болсон бөгөөд гэрлэгчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь хүүхдүүдээ хэний асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон, маргаангүй байх тул 2006 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн охин Б.ыг эцэг М.ын, 2009 оны 8 сарын 31-ний өдөр төрсөн хүү О.ыг эх А.*******ын асрамжинд тус тус үлдээх нь зүйтэй байна.
Гэрлэгч нар хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ын , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн охин Б. эцэг М.ын, 2009 оны 08 сарын 31-ний өдөр төрсөн хүү О.ыг эх А.*******ын асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч А.******* улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлого болгосугай.
5. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ