| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00464/И |
| Дугаар | 103/ШШ2024/00422 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2024/00422
| 2024 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2024/00422 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* *******гийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 2024.02.23-ны өдөр нас барсан нөхөр Банди овогтой *******, Банди овогтой ******* нар нь нэг хүн мөн болохыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч нь шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний нөхөр *******гийн ******* нь өвчний улмаас 2024.02.23-ны өдөр нас барсан. Нөхөр маань 19******* оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн суманд төрж *******гийн ******* нэрийг өгч бүртгэгдсэнээс хойш өөрсдөө нэрийг нь өөрчлөн ******* гэж дуудан нэрлээд 1989 он хүртэл *******гийн *******, 1989 оноос 2024 он хүртэл *******гийн ******* нэрээр явж ирсэн. Иймд *******гийн ******* *******гийн ******* гэсэн 2 нэрийн эзэн нь нэг хүн мөн буюу *******гийн ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар ******* дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2017/00 дугаартай шийдвэр, CVL2411160001009203 дугаартай Овог,эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, CVL2411160001009202 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.*******гийн шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Хүсэлт гаргагч Д.******* нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлтээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.
2.Хүсэлт гаргагч Д.******* уг эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох зорилгоо уг асуудлыг тогтоолгосноор талийгаач нөхрийн тэтгэврийн 20 хувь өвлөгдөх болон эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд хамааралтай гэж тодорхойлжээ.
3.Хүсэлт гаргагч Д.******* нь өөрийн талийгаач нөхөр ******* овогтой *******тэй 1988 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ******* овогтой ******* гэх нэрээр нь гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан ба түүний нөхөр ******* овогтой *******, ******* овогтой ******* гэсэн хоёр өөр нэрээр бүртгэгдсэн, энэ хоёр нэг хүн мөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-******* овогт *******гийн төрсний гэрчилгээ уг гэрчилгээнд Эцэг/эх/-ийн нэр *******, нэр *******, хүү, 19******* оны 8 дугаар сарын 15-нд Ховд аймгийн газар төрснийг сумын 81-рт төрсний бүртгэлд 19******* оны 9 дүгээр сарын 01-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гээд эцгийн эцэг/эх/-ийн нэр , нэр *******, эхийн эцэг/эх/-ийн нэр Самдан, нэр Баасан гэсэн байв,
-Нас барсны гэрчилгээний хуулбар, уг хуулбарт: Овог -Жаргалант, Эцэг/эх/-ийн нэр *******, нэр *******, төрсөн он сар өдөр 19*******-08-15 гээд нас барсны бүртгэлд 2024-02.26-ны өдрийн 0003-рт бүртгэв гэсэн байв,
-Охин Ж. төрсний бүртгэлийн лавлагаа, уг лавлагаанд: *******ийн , 1987.03.22-ны өдөр төрсөн, эцгийн нэр *******, эхийн нэр ******* гэжээ,
-Охин Ж. овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, уг лавлагаанд ******* гэсэн нэрийг ******* болгон 2002.02.25-нд өөрчлөн бүртгэжээ,
-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний 103/ШШ2017/00 дугаартай шүүхийн шийдвэр, уг шийдвэрт хүсэлт гаргагч Б.******* нь 19******* оны 08 сарын 15-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, түүний Г-81 дугаартай төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт нь *******гийн *******гийнх мөн болох нь эрх олгосон баримт бичгүүдээр тогтоогджээ. Хүсэлт гаргагч Б.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэтэл түүний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт *******гийн *******г, *******гийн ******* гэж бичсэн нь түүний үндсэн бичиг баримт болох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх дээр бичигдсэн нэртэй зөрүүтэй байх тул тухайн үед ажиллаж байхдаа нээлгэсэн 1978 оны хөдөлмөрийн дэвтэр нь Б.*******гийнх мөн эсэхийг шүүхийн журмаар сэргээн тогтоолгох үндэслэл бий болсон байна гэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дүгнэгджээ.
4.******* овогтой ******* нь 19*******.08.15-ны өдөр төрөхдөө ******* овогтой ******* нэрээр бүртгэгдэж төрсний гэрчилгээ авсан боловч ар гэрийнхэн нь ******* нэрээр нэрлэн 1989 он хүртэл *******гийн ******* нэртэй, 1989-2024 он хүртэл *******гийн ******* нэрээр амьдарч, нас барсны гэрчилгээ *******гийн ******* нэртэй олгогдсон бөгөөд 1989 он хүртэл авсан бичиг баримтууд *******, түүнээс хойш нас барах хүртлээ олгогдсон бичиг баримтууд ******* гэж зөрүүтэй тэмдэглэгджээ.
5.Иймд дээрх нотлох баримтуудаар энэ хоёр нэг хүн болох нь тогтоогдож байгаа, 1987 онд төрсөн охин ******* нэрээр овоглосон хэдий ч 2002 онд ******* болгон овгоо өөрчилж байсан, *******, ******* нарын төрсөн он сар өдөр, эцэг эхийн нэр тохирч байгаа учраас 2024.02.23-ны өдөр нас барсан *******гийн *******, ******* овогтой ******* нар нь нэг хүн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
6.Хүсэлт гаргагч Д.******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар 2024.02.23-ны өдөр нас барсан ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь нэг хүн мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА