Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 125/ШШ2024/0003

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би Ховд аймгийн ............ прокурорын газрын хяналтын прокурор Б.Х-ын Ховд аймгийн .......... сумын ............. дарга А.Э-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ...........сумын .................. дарга А.Э-ын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Н.Д-д торгох шийтгэл оногдуулсан ...............дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хүлээн хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн ......................... прокурорын газрын хяналтын прокурор Б.Х  2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтдээ:

Ховд аймгийн ................сумын ................. дарга А.Э  нь ............... нэртэй дэлгүүр нь онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундаа зарж борлуулсан” гэх зөрчлийн материалд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Н.Ду-д 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ................ дугаартай шийтгэлийн хуудсаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Хэрэгт цугларсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, эд зүйл баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн нотлох баримтууд зэрэг нотлох баримтууд материалд авагдсан боловч Н.Д  нь хэзээ, хэрхэн ямар төрлийн зөрчил үйлдсэн болох, зөрчил үйлдэж ашиг орлого олсон эсэх, үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар бүрэн нотлоогүй байх ба эрх бүхий албан тушаалтан нь уг зөрчлийн талаарх мэдээллийг шалгах ажиллагааг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тэмдэглэл үйлдсэн нь Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, холбогдогч гэх иргэн Н.Д-д гомдол гаргах эрх үүргийг тайлбарлан өгч шийтгэлийн хуудсны хувийг гардуулж өгөөгүй, танилцуулаагүй нь мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Ховд аймгийн ..................сумын  ................. дарга А.Э-ын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ...............дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн ..............сумын .............. дарга А.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А.Э  Ховд аймгийн .................сумын ......................... дарга бөгөөд Б............... нэртэй дэлгүүрийн эзэнд зөрчлийн тухай хуулиар 1 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан болно.

Иймд ............прокурорын газрын хяналтын прокурор Б.Х нь ............дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлт бичсэн байна.

Миний хувьд үүнийг татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн ....................... прокурорын газрын хяналтын прокурор Б.Х нь Ховд аймгийн ....................... дарга А.Эржолд холбогдуулан холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ................сумын ................. дарга А.Э-ын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Н.Д-д торгох шийтгэл оногдуулсан ...............дугаартай шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч буюу хариуцагч Ховд аймгийн ................сумын .................дарга А.Э нь Ховд аймгийн ....................... прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн .....................дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тайлбараа бичгээр ирүүлсэн  нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн ....................... прокурорын газрын хяналтын прокурор Б.Х-ын Ховд аймгийн ................... дарга А.Э-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн ......................... дарга А.Э-ын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Н.Д-д торгох шийтгэл оногдуулсан ..................дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ