Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

Шүүгдэгч Б.Энхтамир нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамба овогт Баатарын Энхтамирт холбогдох эрүүгийн 1719000000043 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 30 настай, бүрэнд дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь Сайншанд сум 3-р  баг Мааньзавын 6-61-б тоотод оршин суудаг, урьд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж ЭБШ хуулийн 25-р зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон, Дамба овогт Баатарын Энхтамир /ЕС87112715/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Энхтамир нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий Х.Оюунсүрэнг зодож бие мах бодид нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Энхтамирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэмт хэрэг үйлдсэн буруугаа ойлгож байна. Гэхдээ ганц надаас болсон зүйл биш, манай эхнэр надад хэлэхгүй шоудаад яваад өгдөг байсан. Бас хүнтэй утсаар мессеж бичээд байдаг. Хадмын хажууд манай гэр байдаг юм. Тэгээд л жаахан юм болохоор хадам орж ирээд загнаад байдаг. Сая энэ хэрэг болохоос өмнө ажлынхантайгаа хөдөө хоногоор яваад ирсэн. Тэгээд би бухимдсандаа ийм хэрэг үйлдчихлээ. Өөр хэлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Х.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “манай нөхөр урьд нь 2015 онд намайг зодоод цагдаад шалгагдаж байсан. Тэгээд дараа нь 2015 оны 12 сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тэрнээс хойш бид 2 буцаад хамт амьдарч байгаад 2016 оны 03 сард дахин намайг зодсон тэр үед бас л цагдаагаар шалгуулж байсан. Тэгээд одоо буюу 2017 оны 09 сарын 12-ны өдөр намайг дахин зодсон. Ингэж зодохдоо намайг дандаа хий хардаж зоддог гэсэн мэдүүлэг,

          

             Гэрч Н.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...анх 2012 оноос хүч хэрэглэж эхэлсэн. 2015 оны 07 сарын 10, 2016 оны 03 сарын 21, 2017 оны 09 сарын 12-ны өдрүүдэд миний охин Оюунсүрэнг зодсон байсан. Би тэр үеийн зургийг нь авч баримтжуулсан. ” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Баатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Би тэр өдөр гэртээ байж байхад 17 цагийн орчимд Оюунсүрэн надруу залгаад Энхтамир намайг өшиглөөд миний хөлийг хавдагсан та хүрээд ир гэсэн. Тэгээд би эхнэр хүүгийн хамт Оюунсүрэнгийн байгаа газарт очиход бид хэдэд хөлөө харуулсан гэсэн мэдүүлэг,

           

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 33/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч  Б.Энхтамир нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 07 сарын 10, 2016 оны 03 сарын 21, 2017 оны 09 сарын 12-ны өдөр эхнэр Х.Оюунсүрэнг зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Оюунсүрэн, гэрч Н.Түмэнжаргал,Ч.Баатар нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг  болон шинжээч эмчийн дүгнэлт, гэрэл зураг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Энхтамирт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Энхтамирт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  байх тул шүүгдэгч Б.Энхтамирыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Энхтамир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

            Хохирогч Х.Оюунсүрэн нь шүүгдэгч Б.Энхтамираас нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.