| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00512/И |
| Дугаар | 103/ШШ2024/00425 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2024/00425
| 2024 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2024/00425
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.******* нь авто машинаа Ц.*******д 40,000,000 төгрөгөөр тооцож худалдсан. Төлбөрийг 1 сарын дотор барагдуулахаар тохиролцсон. Ц.******* нь "Toyota Highlander" маркийн - улсын дугаартай авто машиныг 2022.07.24-ний орчим авч явсан. Гэвч тохиролцсондоо хүрээгүй, авто машины үнийг төлөөгүй, өгнө гэдэг боловч өгөхгүй байсаар сүүлдээ утсаа авахгүй, утасны дугаараа солиод байдаг болсон. Мөн Б.******* Ц.*******д 10,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатайгаар 2021.11.1*******-ны өдөр зээлүүлж, мөнгийг түүний хүсэлтээр өөрийн ХААН банкны 50442879 тоот данснаас эхнэр Батцэрэнгийнх нь ХААН банкны 5021795******* тоот дансанд шилжүүлсэн. Энэхүү зээлийг одоог хүртэл төлөөгүй. Удаа дараа нэхсэн боловч элдэв шалтаг хэлж өгөхгүй байна. Утсаа авахгүй, утасны дугаараа солиод байна.
Б.******* нь Ц.*******аас авто машины үнэ 40,000,000 төгрөг, зээл 10,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч "******* нь оршин суух хаягтай байхгүй" гэх үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Боржигон овогт *******ыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас 0707 дугаартай итгэмжлэл, аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно. /хх-ийн 3,4-р тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Б.******* нь Ц.*******д худалдсан авто машины үнэ болох 40,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг 10,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг гаргуулахаар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 15*******/ШЗ2024/008*******5 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.******* аймгийн сумын багт оршин суух бүртгэлтэй боловч одоо уг хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Боржигон овогт *******ын оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод Б.******* нь худалдах худалдан авах гэрээний үүрэг болон зээлийн гэрээний үүргийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Боржигон овогт ******* /РД:СУ780*******28/, бор царайтай, туранхайдуу, 1*******0 см орчим өндөртэй, содон шинж тэмдэггүй. аймаг сум 2-р баг т бүртгэлтэй, амьдардаг байсан зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 1*******, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Боржигон овогт *******ыг /РД:СУ780*******28/, эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ц.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхааруулсугай.
4.Боржигон овогт ******* /РД:СУ780*******28/, бор царайтай, туранхайдуу, 1*******0 см орчим өндөртэй, содон шинж тэмдэггүй, аймаг сум 2-р баг т бүртгэлтэй зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА