Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар  137/ШШ2024/00159

 

024       ....        ...                                      ...

 

                                                                                         

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч ... банкны ... тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 32,114,825.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... банкны ... тооцооны төв /ХХД:..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э-ын Э нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ... Банктай ... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 31,000,000  төгрөгийн зээлийг жилийн 15.60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Э-ын Э ... Банк дахь ... дугаартай дансанд 2023 оны ... дугаар сарын ...-ны өдөр 31,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2023 оны 10 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 241 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ... дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 28,789,810.77 төгрөг, зээлийн хүү 3,230,299.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94,715.20 төгрөг, нийт 32,114,825.09 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах,

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ- ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Э-ын Э-ын банк дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зээлийн нийт төлбөрийн хэмжээгээр зогсоох захирамж гаргаж өгнө үү.

Нэхэмжлэлийн үнийн дүн болох 32,114,825.09 төгрөгөөс тооцож 318,524.13 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн болно.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... банкны ... тооцооны төв нь Э.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 32,114,825.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 32,114,825.09 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн нь хуульд  харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ... банкны .... тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 32,114,825.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 32,114,825.09 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318,524 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 159,262 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Э-аас 50 хувь болох 159,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банкны ... тооцооны төвд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                  ШҮҮГЧ                                      Э.Б