| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/00168/И |
| Дугаар | 137/ШШ2024/00163 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 137/ШШ2024/00163
2024 ... ... ...
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А, Б.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,080,039.83 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд тооцооны төв /ХХД:..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д-ийн А, Б-ийн Г нар нь 2022 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр ...Банктай ... дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Д-ын А-ийн ...Банк дахь ... дугаартай дансанд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2023 оны 04 дүгээр сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 422 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. ... дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ... дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, дараах хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд: 1.Дорноговь аймаг,... сум ...-р баг ... гудамж ... тоотод байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 64 м.кв талбайтай хувийн сууц, 2. Дорноговь аймаг, ... сум ...-р баг ... гудамж ... тоотод талбайтай байрлах ... тоот гэрчилгээний дугаартай 344 м.кв өмчлөх эрхтэй газар. Нэхэмжлэлийн шаардлага: 1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ... тоот зээлийн гэрээг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 14,329,886.87 төгрөг, зээлийн хүү 3,559,552.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,600.84 төгрөг, нийт 18,080,039.83 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах, 2. Хариуцагч нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 18,080,039.83 төгрөгөөс тооцож 248,350.20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн болно. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч: Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин суух, А овогт Д-ын А /РД: ..., утас:.../, Б овогт Б-ийн Г /РД: ..., утас.../ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... банкны нэхэмжлэлийн шаардлага болох 18,080,039.83 төгрөг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд тооцооны төв нь А.А, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 18,080,039.83 төгрөг гаргуулах, сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А, Б.Г нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 18,080,039.83 төгрөг гаргуулах, сайн дураар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.А, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 18,080,039.83 төгрөг гаргуулах, сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.А, Б.Г нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 18,080,039.83 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар зөвшөөрсөн, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дорноговь аймаг, ... сум ...-р баг ... тоотод байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 64 м.кв талбайтай хувийн сууц, Дорноговь аймаг, ... сум ... тоотод талбайтай байрлах ... тоот гэрчилгээний дугаартай 344 м.кв өмчлөх эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,350.20 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 124,175.1 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.А, Б.Г нараас 50 хувь болох 124,175.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч А.А, Б.Г нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б