| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01513/И |
| Дугаар | 138/ШШ2017/00147 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2017/00147
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын тоотод оршин суух, ЖЭ7*******90517 регистрийн дугаартай, овогт ийн ад холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, зээлийн үлдэгдэл 2232075,65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ч. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.аас тус шүүхийн 2015 оны 11 сарын *******-ны өдрийн 773 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Уг шийдвэрээр намайг хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Охин 2008 оны 03 сарын 06-ны өдөр, хүү 2012 оны 05 сарын 25-ны өдөр төрсөн бөгөөд 2 хүүхэд маань миний асрамжинд шүүхийн шийдвэрийн дагуу байгаа. Ч. нь нийгмийн хариуцлага ухамсраараа хоёр нялх үрдээ сэтгэл тавих болов уу гэж бүтэн жил хүлээлээ. Гэтэл өнөөг хүртэл 2 хүүхдээ гэж бодсонгүй. Нэгэнт гэр бүл цуцлагдсан, хүүхдүүд миний асрамжинд байгаа, хүүхдийн тэтгэлэг төлөх бүрэн чадвартай тул хүүхдийн тэтгэлгийг зохих хуулийн дагуу Ч.аас гаргуулахаар нэхэмжилж байна. Бид гэр бүлийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 2013.04.03-ны өдөр Төрийн банкнаас би 4000000 төгрөгийн зээл авч компьютер, канон авч зургийн газар ажиллуулсан, мөн 2014.08.07-ны өдөр цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3000000 төгрөг зээлж авсан. Энэ зээлийг би өөрийн цалингаар төлдөг байсан. энэ зээлийг огт төлөлцдөггүй байсан. Энэ зээлийн үлдэгдэл 4464151,30 төгрөг болсон бөгөөд зээлийн гэрээгээр хамтран зээлдэгчийн хувьд Ч.аас уг зээлийн үлдэгдлийн 50 хувийг гаргуулмаар байна. Зээлийн үлдэгдлийн 50 хувь 2232075,65 төгрөгийг Ч.аас гаргуулахаар нэхэмжлэлдээ бичсэн боловч үүнийхээ 50 хувь болох 1116037,83 төгрөгийг гаргуулж, үлдэх 1116037,83 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч Ч. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 9 сараас эхлэн нүдний хараа муудаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл гэрт, группын тэтгэмжээс өөр орлого үгүй, ажил хөдөлмөр эрхлэх чадвараа алдаад сууж байна. Тийм учраас гадуур гарч явж чадахгүй байгаа тул хүүхдүүдтэйгээ очиж уулзаж чаддаггүй байсан нь үнэн. Миний группын мөнгөнөөс хүүхдийн тэтгэлэг суутгадаг хуулийн зохицуулалт байдаг бол хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйл байхгүй. Д.*******гийн нэхэмжилж байгаа банкны зээлийг өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор зургийн аппарат болон тоног төхөөрөмжийг худалдан авсан нь үнэн. 2015 оны 11 сарын *******-ны өдрийн шүүх хурлаар эд хөрөнгийн маргаангүй гэж үзээд гэр бүлээ цуцлуулсан. Гэхдээ Д.*******гийн нэхэмжлэлд дурдсан тоног төхөөрөмж түүнд үлдсэн би аваагүй. Миний бие Дорнод аймгийн Хас банкнаас давхар бизнесийн зээл авсан байсан. Гэтэл миний бие муудаж хэвтэрт орох үед хугацаа хэтэрч төлөгдөөгүй зээл үлдсэн учир уг зээлийг төлж чадахгүй. Д.******* охин, хүү хоёроо тэжээх боломж муутай байгаа гэдэг нь түүний гаргасан нэхэмжлэлээр нь батлагдаж байна гэж үзээд охин Ч., хүү нарыг миний асрамжинд шилжүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******гийн гаргасан нэхэмжлэлээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Миний хүүхдүүд учир тэднийг тэжээн тэтгэх үүрэг надад бий. Харин би хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжээс өөр орлогогүй, хөдөлмөр эрхлэх чадваргүй байдаг. Иймд Д.*******гийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэх шаардлагыг өөрийн өмчлөлийн 0,7 га газрыг түүнд шилжүүлэн өгч заруулан уг төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ч.ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, зээлийн үлдэгдлийн 50 хувь 2232075,65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ч., Д.******* нар Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын *******-ны өдрийн 773 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2008 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн охин Ч., 2012 оны 05 сарын 25-ны өдөр төрсөн хүү нарыг эх Д.*******гийн асрамжинд үлдээн шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2008 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн охин Ч., 2012 оны 05 сарын 25-ны өдөр төрсөн хүү нарыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Ч.ад үүсч байна. Иймд хариуцагч Ч.аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ч.аас гэр бүл байхдаа хамтран авч хэрэглэсэн банкны зээлийн үлдэгдэл 2232075,65 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр уг шаардлагаа 50 хувиар буюу 1.116.037,82 төгрөгөөр багасгаж, 1.116.037,82 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгээс татгалзаж байна.
Хариуцагч Ч. нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зээлийн үлдэгдэл 1.116.037,85 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг мөнгөөр төлөх боломжгүй тул ******* сумын 1 дүгээр баг тоотод байршилтай өөрийн өмчлөлийн 0,7 га газрын гэрчилгээг Д.*******д шилжүүлэн өгч, заруулан зээлийн төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх баталгаажуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн охин Ч., 2012 оны 05 сарын 25-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Ч.аар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зээлийн үлдэгдэлд 2232075,36 төгрөг гаргуулах хэсгийн тал хувь 1.116.037,82 төгрөгөөс татгалзаж, 1.116.037.82 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчтай эвлэрлэн хэлэлцэж: Ч.ын өмчлөлийн ******* сумын баг, тоотод байршилтай 0,7 га газрыг Д.*******д шилжүүлэн өгч, заруулан уг зээлийн үлдэгдлийг төлүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан зохигчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52744 төгрөгөөс 46381 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгож, илүү төлсөн 6363 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ч.аас улсын тэмдэгтийн хураамж 46381 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор уг шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаас бусад хэсэгт Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ