Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2017/00158

 

 

   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны В танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* дугаар хороолол, ******* тоотод оршин суух, ЖЗ64081618 регистрийн дугаартай, ******* ******* овгийн *******гийн *******ын Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон улсад аласан байдлаа тус тус тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч У.******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн. 53 настай, өндөр насны тэтгэвэрт гарах нас болж байгаа учраас нийгмийн даатгалын байцаагчид материалаа шалгуулахад хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах дээр миний овгийг буруу бичиж балласан зөрчил илэрсэн. Ингээд хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахын эзэмшигчээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Миний ээжийг ******* гэдэг гэдэг бөгөөд би төрснөөсөө хойш ээж *******гаар овоглож, миний төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх гээд бичиг баримт маань ээжээр овогтой байдаг. Ээж маань намайг 2 настай байхад буюу 1966 онд гэдэг хүнтэй гэр бүл болсон бөгөөд миний хойд эцэг ийн нэрээр хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлах дээр бичсэн байхаас гадна үүнийг дагаад зарим тушаал ч бас Ц.******* нэрээр гарсан байна. Түүнчлэн миний бие 1980 оны 02 сарын 01-ний өдрөөс ******* сумын нэгдэлд барилгын бригадад ад орж алаж байгаад 1982 оны 5 сарын 31-нээс цэргийн албанд татагдсан. 1985 оны 6 сарын 10-ны өдөр цэргээс халагдаж ирээд дахин нэгдэлдээ орж аласан бөгөөд 1991 оны 10 сард нэгдэл татан буугдахад сумын хүн эмнэлэгт орж 1994 оныг дуустал аласан. Энэ тухай хөдөлмөрийн дэвтэр дээр маань бүгд бичигдсэн боловч зарим нэг тушаал шийдвэрүүд нь аймгийн болон сумын архиваас гарч ирэхгүй байгаа учраас мөн аласан ээ тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас минь хүрэхээр тэтгэвэртээ гарах тул ээ овогтой ******* нэрээр олгосон 1980 оны хөдөлмөрийн дэвтэр, 1986 оны №125022 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, мөн № дугаартай цэргийн батлах зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь *******гийн ******* миний бие мөн болохыг тогтоох, мөн 1980 оны 02 сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 сарын 08-ны өдрийг хүртэл, мөн 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын нэгдлийн барилгын бригадад туслах ачинаар, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл тус сумын Хүн эмнэлэгт галчаар тус тус алаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч У.******* нь ээ овогтой ******* нэрээр олгосон 1980 оны хөдөлмөрийн дэвтэр, 1986 оны №125022 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, мөн № дугаартай цэргийн батлах зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь *******гийн ******* мөн болохыг тогтоолгох, 1980 оны 02 сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын нэгдлийн барилгын бригадад туслах ачнаар, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл тус сумын Хүн эмнэлэгт галчаар тус тус алаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтууд болох нэхэмжлэгч Э.*******ын иргэний үнэмлэх, 1964 оны 9 сарын 18-ны өдөр төрсний 41 дүгээрт бүртгэсэн тухай *******гийн *******ын төрсний гэрчилгээ, Б01647609 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудын нотариатаар баталгаажсан хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын архиваас 1988 оны хүн амын тооллогын бүртгэлийн 1341-1343 дугаарт Г., А.*******, У.******* нар тоологдсон тухай бүртгэл, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын бүртгэлийн 109 дүгээрт Г., А.*******, У.******* нар тоологдсон тухай 2017 оны 01 сарын 16-ны өдрийн №03-2/66 тоот лавлагаа, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн №472/000045 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч ын мэдүүлэг, гэрэл зургийн

үзүүлэлт зэрэг бичгийн баримтуудаар ээ овогтой ******* нэрээр Дорнод аймгийн ******* сумын нэгдлээс 1982 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр, мөн тус нэгдлээс 1986 оны 01 сарын 21-ний өдөр олгосон №125022 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, мөн 1982 оны 5 сарын 08-ны өдрийн №15330 дугаартай цэргийн батлах зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* ******* овгийн *******гийн ******* мөн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн дээрх хөдөлмөрийн дэвтрүүд болон Дорнод аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн болохыг баталсан тус аймгийн ******* сумын нэгдлийн даргын хөрөнгө зарах тухай 1981 оны 10 сарын 29-ний өдрийн 107, ад томилох тухай 1985 оны 7 сарын 04-ний өдрийн 106, шагнал олгох тухай 1986 оны 7 сарын 04-ний өдрийн 52, 1987 оны 7 сарын 06-ны өдрийн 8/46, ээлжийн амралт олгох тухай 1988 оны 12 сарын 05-ны өдрийн Б/253, 1989 оны 7 сарын 31-ний өдрийн №Б/86, 1990 оны 12 сарын 05-ны өдрийн №182 тоот тушаалууд, тус сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн ээлжийн амралт олгох тухай 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №46 тоот тушаалын хуулбарууд, ******* сумын Засаг даргын тамгын газрын архиваас түүвэрлэсэн У.*******ын 1980-1982 он, 1985-1991 он, 1992, 1994 оны 9 сар хүртэл алаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн тухай тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч У.******* нь 1980 оны 02 сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын нэгдлийн барилгын бригадад туслах ачнаар, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл тус сумын Хүн эмнэлэгт галчаар тус тус алаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн баримт бичгийн эзэмшигч болон улсад алаж байсан байдлыг тус тус тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан ээ овогтой ******* нэрээр Дорнод аймгийн ******* сумын нэгдлээс 1982 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр, тус нэгдлээс 1986 оны 01 сарын 21-ний өдөр олгосон №125022 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 5 сарын 08-ны өдрийн №15330 дугаартай цэргийн батлах зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* ******* овгийн *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.******* нь 1980 оны 02 сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 сарын 08-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын нэгдлийн барилгын бригадад туслах ачнаар, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл ******* сумын Хүн эмнэлэгт галчаар алаж байсан болохыг тус тус тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч У.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН