Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2017/00063/И |
Дугаар | 138/ШШ2017/00159 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/00159
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны В танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ний ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******ийн /РД:*******/ хүсэлттэй, улсад алаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
Нэхэмжлэгч Б.******* нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд сумын нэгдэлд илгээлт авч 1 дүгээр бригадын малчнаар алаж улсад хөдөлмөрлөж эхэлсэн. Тус нэгдэлдээ 1992 оны 4 сарын 01-нийг хүртэл тасралтгүй аласаж байгаад нэгдэл тарж компани болоход шилжин алаж 1994 оны 4 сарын 01-нийг хүртэл аласан. Одоо миний бие 50 настай, өндөр насны тэтгэвэрэээ тогтоолгох болоход алаж байсан хугацааны зарим тушаал шийдвэрүүд хөдөлмөрийн дэвтэрт зарим нь бичигдээгүй, зарим нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч аймгийн болон сумын архиваас олдохгүй байгаагаас болж өндөр насны тэтгэвэртээ гарч чадахгүйд хүрээд байна.
Иймд миний бие өндөр насны тэтгэвэртээ гарах шаардлагатай байгаа учраас намайг Дорнод аймгийн сумын нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл, Дорнод аймгийн сумын компанид 1992 оны 4 сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар алаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь улсад алаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд Дорнод аймгийн сумын нэгдлээс 1982 оны 01 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн болохыг баталсан сумын нэгдлийн даргын Илгээлтийн эздийг ад томилох тухай 1983 оны 6 сарын 15-ны өдрийн №41, Ээлжийн амралт олгох тухай 1989 оны 3 сарын 14-ний өдрийн №Б/47, 1990 оны 12 сарын 29-ны өдрийн №198 , Ажлаас чөлөөлөх ба ад томилох тухай 1991 оны 4 сарын 26-ны өдрийн №22 тоот тушаалууд, Дорнод аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын архиваас Б.*******ийн тус нэгдэлд алаж байсан үеийн /1984-1989 онуудын/ цалинг түүвэрлэсэн цалингийн тодорхойлолт, Дорнод аймгийн Татварын хэлтсийн тус нэгдэл нь 1992 оны 8 сарын 26-ны өдөр хувьчлагдан ББХКомпани болж өөрчлөгдсөн тухай тодорхойлолт, ББХКомпанийн 1993-1994 он хүртэл нийт 1 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, гэрч , нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.******* нь 1983 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн сумын нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 4 сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл ББХКомпанид малчнаар тус тус алаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд Б.*******ийн улсад алаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овгийн *******ийн ******* /РД:*******/ нь 1983 оны 6 сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн сумын нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 4 сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл ББХКомпанид малчнаар тус тус алаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН