| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01525/И |
| Дугаар | 138/ШШ2017/00162 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/00162
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, ЖЯ8*******0704*******8 регистрийн дугаартай, овгийн ийн д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 200******* оны 10 сард О.тэй танилцан улмаар үерхэж байхад О. нь өөр хүүхэнтэй орооцолдсоноор хөндийрсэн боловч эргэж ойлголцон 2010 оны 4 сараас дахин ойр дотно харьцаатай болсон. Удалгүй жирэмсэн болж 2011 оны 01 сарын 03-ны өдөр охин төрсөн бөгөөд бид гэрлээгүй учир гэрлэлтийн баталгаагүй. Одоо охин нь 5 настай, би охиноо асарч хүмүүжүүлж байгаа учир өөрийн асрамжинд авна. О. нь охин ийн эцэг мөн бөгөөд бид хоёрыг хаяж явсан, бидэндтэй хамт амьдраагүй өөр эхнэртэй болсон гэдэг. О. нь охиныг төрснөөс хойш ямар нэгэн тусламж үзүүлж байгаагүй тул Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцгийн үүргийг биелүүлэх ёстой гэж ойлгож байна. Би өрх толгойлсон эмэгтэй бөгөөд охиноо бие даан өсгөж хүмүүжүүлэх, цэцэрлэг сургуульд сургахад зайлшгүй хөрөнгө мөнгөний зардал хэрэгцээтэй тул О.гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, улмаар охиноо өөрийн асрамжинд үлдээх хэрэгтэй гэж шийдсэн. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Иймд 2011 оны 01 сарын 03-ны өдөр төрсөн охин А.ийн эцэг О. мөн болохыг тогтоолгох, охин ийг өөрийн асрамжинд авч, түүнийг насанд хүртэл нь О.гээр тэжээн тэтгүүлэх шаардлагыг гаргаж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч О.д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, охин ийг өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх хариуцагч О.д нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг тайлбарлан, нэхэмжлэлд хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа зааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч О. шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй, шүүхээс удаа дараа дуудахад ирээгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусахад шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээр товлон зарлаж, хуралдааны товыг хариуцагч О.д өөрт нь шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлж мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, ...шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус зааснаар П.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
П.******* нь О.тэй 200******* оны 10 сард танилцан, үерхэж нөхөрлөн ойр дотно харилцаатай байсны улмаас жирэмслэн 2011 оны 01 сарын 03-ны өдөр охин ийг төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хүүхдийн төрсний , дугаартай гэрчилгээ, Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн болон ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолтууд зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байна.
Хариуцагч О., нэхэмжлэгч П.******* нарын дундаас 2011 оны 01 сарын 03-ны өдөр төрсөн охин нь төрсөн цагаас хойш одоог хүртэл эх П.*******ийн асран хамгаалалтанд байдаг болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хүүхдийн нас, эхийн халамж зэргийг харгалзан бага насны охин ийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2011 оны 01 сарын 03-ны өдөр төрсөн охин ийг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч О.д үүсч байна.
Иймд охин ийг эх П.*******ийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч П.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70200 төгрөгөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг иргэний хэрэг үүсгэсэн захирамжаар хойшлуулжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О.г хүүхдийн эцгээр тогтоож, тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих /70200+281*******/ нийт *******83******* төгрөгийг хариуцагч О.гээс гаргуулж орон нутгийн төвсийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар 2011 оны 01 сарын 03-ны өдөр төрсөн охин ийн эцэг ЖЯ8*******0704*******8 регистрийн дугаартай овгийн ийн мөн болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 01 сарын 03-ны өдөр төрсөн охин А.ийг эх *******гийн *******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 01 сарын 03-ны өдөр төрсөн охин А.ийг 11 нас хүртэл тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг О.гээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалн хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон тэтгэлэг төлөгчийн ажил олгогчид үүрэг болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч П.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 70200 төгрөг төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч О.гээс улсын тэмдэгтийн хураамжид *******83******* төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлого болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ