Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2017/00080/И |
Дугаар | 138/ШШ2017/00167 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/00167
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би *******т холбогдох Хязаалан насны үхэр гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2014 оны хавар бяруу өгнө гэж 250000 төгрөгийг бэлнээр авсан. Гэвч тэрээр одоог хүртэл бяруу болон бэлэн мөнгийг алийг нь ч өгөөгүй байна. *******ээс 250000 төгрөгөөр тухайн үед бяруу авахаар тохирсон болохоор 2 жилийн хугацаанд бяруу нь хязаалан насны үхэр болохоор хугацаа өнгөрсөн. Иймд *******ээс хязаалан насны үхэр гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ын , нэхэмжлэгч
******* нар нь эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* бид хоёр дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч *******гийн нэхэмжилсэн хязаалан насны үхрийн оронд 500000 төгрөгийг өгөхөөр тохиролцлоо. Дээрх мөнгийг хоёр хувааж 2017 оны 03 сарын 01-ний өдөр 250000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдөр үлдэгдэл 250000 төгрөгийг төлөхөөр тохиролцлоо гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хязаалан насны үхэр гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох хязаалан насны үхрийн оронд 5000000 төгрөгийг хоёр хувааж буюу 2017 оны 03 сарын 01-ний өдөр 250000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдөр үлдэгдэл 250000 төгрөгийг тус тус өгөх талаар тусгажээ.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох хязаалан насны үхрийн оронд 5000000 төгрөгийг хоёр хувааж буюу 2017 оны 03 сарын 01-ний өдөр 250000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдөр үлдэгдэл 250000 төгрөгийг тус тус өгөх тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15650 төгрөгөөс 7825 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 7825 төгрөг, хариуцагч *******ээс 7825 төгрөг /500000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15650 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН