Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2017/00043/И |
Дугаар | 138/ШШ2017/00168 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/00168
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч *******, хариуцагч Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд тай танилцаж хамт амьдарсан бөгөөд 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид нэг хүүхдийн эцэг эх болсон, 2007 онд хүү төрсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүд аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл болж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд сэтгэл нь хувирч хүүхдээ хэд хэдэн удаа орхиж алга болсон. Энэ байдлаас олж бид хамт амьдрах аргагүй болж харилцан ярилцаад салахаар шийдсэн бөгөөд тусдаа амьдраад зургаан жил болж байна. Бид харилцан ярилцаад хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээхээр болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2003 онд танилцаж 2006 онд гэр бүл болсон бөгөөд 2007 оны 4 сарын 3-ны өдөр хүү төрсөн. ******* хамтран амьдрах хугацаандаа гэр бүлээ орхин явж, архи дарс уугаад агсан тавьж хэл амаар доромжлон өөр хүнтэй болсон байсан. Энэ байдлаас нь болж би 2010 онд тус шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад би нэг удаа боломж олгон уучилж эвлэрч байсан. Гэвч түүний архи уух, өөр хүнтэй орооцолдох нь хэвээрээ байсан тул бид ярилцаад салахаар шийдсэн. Бид харилцан ярилцаад хүүхдээ миний асрамжинд үлдээхээр болсон. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй тул түүний гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.аас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ дэмжиж, харин хүүхдээ эх Э.ын асрамжинд үлдээхээр тохиролцсон болно.
*******, Э. нар нь гэрлэлтээ 2006 оны 8 сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 294 дүгээрт бүртгүүлж, 2003 оноос 2011 он хүртэл 8 жил хамт амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд 2007 оны 4 сарын 3-ны өдөр хүү Г.ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0048258 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 2016 оны 11 сарын 15-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч Э. нь “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан, өргөдөл гаргагч Д.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг сунгах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Мөн гэрлэгчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь 2007 оны 4 сарын 3-ны өдөр төрсөн хүү Г.ийг эх Э.ын асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тул хүү Г.ийг эх Э.ын асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн бөгөөд Э. нь *******ас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын Гантулга, овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 4 сарын 3-ны өдөр төрсөн хүү Г.ийг эх Э.ын асрамжинд үлдээсүгэй.
3. Хариуцагч Э. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ