Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 154

 

   

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                                Улсын яллагч Ө.Мөнхнавч

                                Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А

                                Иргэний хариуцагч Н.О

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай  хэргийг 2017 оны 09 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Т.Б

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 Шүүгдэгч Т.Бнь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт зөрлөг орчим Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замаар ... улсын дугаартай, Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 9.1, 10.6.б дахь заалтуудыг зөрчиж иргэн Б.Оын жолоодож явсан ... улсын дугаартай УАЗ 3303 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Б.Оын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Бын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 24-нд Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан. Замын-Үүдээс найз С автомашиныг жолоодож явсан. Айраг сумын пост өнгөрөөд надад жолоогоо шилжүүлсэн. Цаашаа явж байгаад Өлзийт зөрлөг ирж байхад өмнө aчааны тэрэг удаан явж байсан. Би гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд урдуур дараад ороод ирсэн. Тормoз гишгиж чадаагүй замын хажууруу гарч мөргөөд зогссон. С түргэн дуудаж, би осолд орсон хохирогчийн биеийн байдлыг үзэн эмнэлгийн тусламж үзүүлсэн гэсэн мэдүүлэг,

 

 Хохирогч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : ”Өмнө нь 3 240 000 төгрөийн нэхэмжэл гаргасан. Уг нэхэмжлэлээс татгалзаагүй, мөн өвчтөнг асарсаны зардал 2500000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас хүнээр малаа маллуулсаны 2500000 төгрөг,  ямаа самнуулсаны хөлс 1500000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношлогооны 80000 төгрөг, мөн хоол хүнсэний зардал 3366000 төгрөгийг нхэмжилж байна.  Автомашиныг засуулж, төлбөр гарсны дараа нэхэмжилнэ. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь О гэж үзэж байна. яагаад гэхээр өөрийнхөө автомашиныг шаардлага хангахгүй хүнээр жолоодуулсан. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг. Хүмүүсээс тодорхой хэмжээний төлбөр авч явсан байдаг. Өөрийнх нь хүүхэд мэргэшсэн жолооч биш. Өөрөөр хэлбэл 6 хүн авч явах ёсгүй, хууль бус тээвэр байсан. Б, С, О нар азтай байна. О гэдэг хүн хариуцлага хүлээх ёстой. С автомашиныхаа бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах ёстой байсан. Мөн Бжолооч мөн эсэхийг мэдэж, даатгалд бүртгүүлэх ёстой. Шүүх хурал дээр Бтакси үйлчилгээнд явж байсан талаараа хэлэх эсэхийг мэдэхгүй байна. Үүнийг тодруулж асууж өгөөч гэж хүсмээр байна гэв гэсэн мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Н.Оын шүүх хуралдаанд өгсөн : Машины хохирлын үнэлгээг гаргасан талаар мэдэж байгаа. Эзэмшигчийн хувьд тэгж засуулна гэдгийг бүгдийг хийлгээд өгчихсөн байгаа. Би өр зээлээр авсан. Уг тээврийн хэрэгсэл Капитал Финанс корпорациийн барьцаанд байгаа тул би эзэмшигч нь биш. Энэ хүүгээс юу ч аваагүй байгаа. гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн : ... Би 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-3303 маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн охин М, Мгийн С, С нарын хамт Даланжаргалан сумын 25-р зөрлөг орж бензин түлш авчихаад буцаад Өлзийт зөрлөг орох гээд явж байсан. Өлзийт зөрлөг рүү эргэх гээд дохио өгөөд уулзвараар зүүн гар тийшээ эргэх гэж байтал хажуу талаас нэг автомашин ирж мөргөсөн. Би толиндоо харахад тэр автомашин хол зайтай харагдаад байсан. Тэгээд би тэр уулзвараар эргэх гэж байтал хажуу талаас мөргөсөн. Би тухайн үед тэнд мөргүүлээд ухаан алдсан ... Би тухайн үед толиндоо хараад эргэх үед цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэл нилээн хойно хол харагдаж байсан. Тэгээд намайг эргэх гээд байж байхад хажуу талаас мөргөсөн тийм болохоор их хурдтай ирж мөргөсөн байх гэж бодож байна... Би бол тэр уулзвар дээр 40 км цагийн хурдтай явж байгаад дохио өгөөд эргэсэн... Тухайн үед миний эгэм хугарсан, мөн миний хавирга хугарсан... Миний хувьд үнэлгээний компаниас гаргасан үнэлгээг бол зөвшөөрч байна. Тэгэхдээ бол би өөрөө бол засуулж чадахгүй учир нөгөө хүмүүсээр нь өөрсдөөр нь засуулж авмаар байна... Би одоо эм тариа эмчилгээний зардал гэж нийт 1.000.000 төгрөг болсон. Мөн дээр нь автомашины эвдрэлийг маань янзлаад өгчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Мгийн мөрдөн байцаалтанд  өгсөн : Би 800000 төгрөг нэхэмжилсэн. Энэ хугацаанд өөрийгөө болон хүүхдээ үзүүлсэн. Манай хоёр хүүхэд ямар нэгэн гэмтэлгүй байгаа. Надад тархинд гэмтэл байна гэсэн. Одоогоор мэдрэлийн эмчид байнга үзүүлж байх шаардлагатай гэсэн. Гэмтлийн эмнэлэгт тархины зураг авахуулсан. 120000 төрөгийн зардал, хүүхдийн тархины зураг 80000 төгрөг зардал гарсан. Миний гэмтэлд авах эмний мөнгө 10570 төгрөг гарсан. Би насанд хүрээгүй хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Намайг хүнд ажил хийж болохгүй гэсэн учраас ямаагаа хүнээр самнуулж, малаа хүнээр маллуулсан. Тухайн хүний гарын үсэг цалингийн тодорхойлолт, багийн даргын тодорхойлолт, Төмөрсүх гэдэг хүнтэй сарын 350000 төгрөгийн цалин өгч үүнийг тооцоод 3 сараар өгсөн. Миний А дансанд байдаг 161 ямааг 5000 төгрөгөөр самнуулсан. Цалингий нь бэлэн мөнгөөр өгсөн нийт  2445570 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтэн О.Сын мөрдөн байцаалтанд өгсөн:  ... 2017 оны 02 дугаар сарын 24-ний өглөө Замын-Үүд сумаас 11 цаг өнгөрч байх үед вокзал дээрээс Улаанбаатар хот явах 6-н хүн аваад Ббид хоёр явсан. Би Замын-Үүд сумаас Айраг хүртэл автомашинаа жолоодож явсан. Би нойр хүрээд байхаар нь найз Бдоо Айраг сумын мөнгө хураадаг пост өнгөрөөд жолоогоо шилжүүлсэн. Бтээврийн хэрэгсэл жолоодож яваад Өлзийт зөрлөг өнгөрөөд нэг тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан ... Тэгээд зам тээрийн осол болсны дараа миний автомашинд сууж явсан хүмүүс удаа ч үгүй замын унаанд суугаад яваад өгсөн ... Тэр тээврийн хэрэгсэл манай аавын эзэмшлийн автомашин байгаа юм ... гэс‎‎эн мэдүүлэг /хх 93-94/,

 

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай: “...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоёота Эстима маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6-д заасан “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/ зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3324 дугаартай: “...Б.Оын биед баруун, зүүн чамархай, суурь яс, хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, зулай ясны ар хэсгийн цөмөрсөн хугарал, баруун чамархайн тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн эгэм ясны хугарал, зүүн 1-3-4 дүгээр хавирганы хугарал, зүүн 2 дугаар хавирганы хоёрлосон хугарал, хамрын нуруу баруун сарвуунд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын  алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/,

Осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,фото зургууд /хх 6-10/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 11-18/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 178/ зэрэг болно.  

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн,энэ хэрэгт  хамааралтай,нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд,бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Т.Бнь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт зөрлөг орчим Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замаар ... улсын дугаартай, Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 9.1, 10.6.б дахь заалтуудыг зөрчиж  замын нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж, зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр  хориглосон заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч иргэн Б.Оын жолоодож явсан ... улсын дугаартай УАЗ 3303 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Б.Оын биед хүнд гэмтэл учирсан үйлдэлд шууд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Уг гэмт хэрэг гарах үед   ... улсын дугаартай, Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Т.Бжолоодож явсан нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг  үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

             Шүүгдэгч Т.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан  буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-т заасан шинжтэй нийцэхээс гадна оногдуулах ял шийтгэл нь хөнгөрсөн байдлаар зохицуулагдсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдүүлсэн зохицуулалт гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэгт  2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т зааснаар зүйлчлэн автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлтийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Т.Бнь тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явж чадаагүй, мөн аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй байна.  Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байдаг учир түүнд тохирсон арга хэмжээг жолооч  өөрөө зөв сонгон хөдөлгөөнд оролцох  үүрэгтэй.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь 11986000  төгрөг, иргэний нэхэмжлэгч О.М 2415570  төгрөг нэхэмжилсэн байна.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 1-р хавтаст хэргийн 132-160-р тал, 2-р хавтаст хэргийн 36-р талд авагдсан эм тариа болон эмчилгээтэй холбогдсон баримтаар нотлогдож байгаа 2427292 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Мгийн  нэхэмжлэлээс 210570 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн хохирлыг шүүгдэгч Т.Б, иргэний хариуцагч Н.О нараар хамтран хариуцуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ...тул шүүгдэгч Т.Боос, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д  зааснаар ...тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул иргэний хариуцагч Н.Оаас хохирлыг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хариуцагч Н.О нь уг тээврийн хэрэгсэл нь Капитал Финанс корпорациийн барьцаанд байгаа тул би энэ тээврийн хэрэгслийн эзэмшигч биш гэж маргаж байгаа ба Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидукцийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т Иргэний хуулийн 499.3-т заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч нь давхар эзэмшигч байх бөгөөд мөн хуулийн 499.1-р зүйлийн  дагуу тээврийн хэрэгслийг ашиглах явцад...бусдын эрүүл мэндэд учирсан аливаа зардал хохирлыг  үүрэг гүйцэтгэгч Н.О хариуцахаар харилцан тохиролцож 2 талын гэрээ байгуулжээ.

 

Хохирогч Б.Оын хууль ёсны төлөөлөгч  С.Аийн гаргасан ямаа самнуулсаны 1500000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношлогооны 80000 төгрөг, ажлын чадвараа алдсанаас малаа маллуулсаны хөлс 2500000 төгрөг, асаргаа сувилгааны 2500000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  О.Мгийн ажлын хөлс 2205000 төгрөг зэрэг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хангалтгүй байгааг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Оын хоол хүнсний 3366000 төгрөгийн нэхэмжлэл нь хүний өдөрт зайлшгүй хэрэглэгдэх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний зардлаас өөрөөр хохирогчийн биеийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай, заавал хэрэглэх бүтээгдэхүүн биш байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А нь тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон 469000 төгрөгийг нэхэмжлээгүй ба нотлох баримтаа  бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэхээ мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч Т.Бнь хохирогч Б.Оад 380000 төгрөг мөрдөн байцаалтын шатанд төлсөн гэж мэдүүлж байгаа ба энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 280000 төгрөг өгсөн гэж маргаж байгаа тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч тооцуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй ба шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болно.

 

Шүүгдэгч Т.Бод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төөлөхөө илэрхийлсэн,шүүгдэгчийн хувийн байдал  зэргийг харгалзан үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т.Тыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бод холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд тогтоосон, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Иргэний хариуцагч Н.О нараас тус бүр 1213646 төгрөг гаргуулан хохирогч Б.Оад, мөн тус бүр 105285 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч О.Мд тус тус олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Оын нэхэмжлэлийн шаардлагаас 3366000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 6580000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, иргэний нэхэмжлэгч О.Мгийн 2205000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлөхийг шүүгдэгч Т.Бод даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН