| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01540/И |
| Дугаар | 138/ШШ2017/00170 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2017/00170
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн *******ын хүсэлттэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч Д.******* нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 оны 07 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрж, өсөн хүмүүжиж, ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1973 оны 06 сарын 14-ний өдрийн 52 тоот тушаалаар Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчинаар ажилд орсон. Миний эцэг, эх надад ******* гэдэг нэр өгсөн учир намайг *******гийн ******* гэсэн нэрээр нэрлэгдэж, иргэний улаан паспорт бүх бичиг баримтууд олгогдсон байхад ажилд авсан 52 тоот тушаалд миний нэрийг ******* гэж буруу бичигдсэн байна. Иймд уг тушаалын жинхэнэ эзэмшигч *******гийн ******* миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны 06 сарын 14-ний өдрийн 52 дугаартай Ажилд томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
Нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******ын Ж******* регистрийн дугаартай иргэний үнэмлэх, Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлээс *******гийн ******* нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр, мөн тус нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны 06 сарын 14-ний өдрийн 52 дугаартай Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралтад *******гийн ******* гэж бичигдсэн баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 127 дугаартай албан бичигт: ******* сумын 1958 оны төрсний бүртгэлийн дэвтэрт иргэн *******гийн ******* /Ж*******/ нь бүртгэгдээгүй байх тул лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан , нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд Д.*******тай хамт ажиллаж, түүнийг гэрийнхэн нь болон сургуульд байхад нь ******* гэж дууддаг байснаас болж уг тушаалд түүний нэрийг ******* гэхийг ******* гэж буруу бичигдсэн болохыг нотлон мэдүүлсэн байна.
Иймд Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны 06 сарын 14-ний өдрийн 52 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хавсралтад *******гийн ******* гэж буруу бичигдсэн тушаал нь нэхэмжлэгч *******гийн *******т эрх олгосон баримт бичиг мөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1973 оны 06 сарын 14-ний өдрийн 52 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хавсралтад *******гийн ******* гэж буруу бичигдэж олгогдсон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Ж******* регистрийн дугаартай ******* овгийн *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ