| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00426/И |
| Дугаар | 138/ШШ2024/00489 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2024/00489
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар багт байрлах, регистрийн дугаартай, “ ” ХХК,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох,
72 369 276 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Хариуцагч П.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Г.******* /утас /-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нэхэмжлэгч Г.******* нар 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ОСЗГ-Б42 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, гэрээний нөхцөл, эрх үүрэгтэй танилцан зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээг байгуулахаас өмнө төлбөрийг тус компанийн эцсийн эзэмшигч П.ын ХААН банкны тоот дансанд дараах байдлаар шилжүүлсэн.
1. 2021 оны 11 дүгээр сарын 20-нд 20 000 000 төгрөг,
2. 2021 оны 11 дүгээр сарын 21-нд 20 000 000 төгрөг,
3. 2021 оны 11 дүгээр сарын 22-нд 11 638 400 төгрөг, нийт 51 638 400 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******гийн ХААН банкны 541*******47617 тоот данснаас шилжүүлж, төлбөрийн үүргээ *******0 хувь биелүүлсэн. Гэрээгээр хариуцагч “ ” ХХК нь 2022 оны 04 дүгээр улиралд “Б” блокийн 3 давхарын 2 өрөө, 52.16м2, 42 тоот хаалга бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Гэвч хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулаагүй бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа шалтгаан тайлбарыг нэхэмжлэгчид огт өгөөгүй. Гэрээнд заасан хугацаа дуусмагц хэзээ ашиглалтад оруулах гэж байгаа талаар тодруулахад тодорхой бус хариу хэлж “...анх өгсөн мөнгөө эргүүлээд ав, алданги болон өөр учирсан хохирлыг чинь өгч чадахгүй” гэсэн атлаа үндсэн мөнгөө ч өгөхгүй удаасан. Гэрээний дагуу орон сууц ашиглалтад ороогүйгээс нэхэмжлэгч нь иргэн Б.Болорцэцэгтэй 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн “Орон сууц түрээсийн гэрээ”-г хагас жилээр байгуулж, төлбөрт нь 3 000 000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд хариуцагч орон сууцыг ашиглалтад оруулаагүйгээс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг дахин хагас жилээр сунгаж, дахин 3 000 000 төгрөг төлсөн. Иймд гэрээний урьдчилан төлсөн үнэ 51 638 400 төгрөг, алданги ******* 430 876 төгрөг, түрээсийн гэрээний төлбөр 6 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4 300 000 төгрөг, нийт 72 369 276 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хоёр. Хариуцагч “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал , хариуцагч П. нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Иргэн Г.******* нь манай төслийн хямдралтай үнийн хугацаа дууссан байх үед иргэн Т.Оюунчимэгээр дамжуулан гуйж хямдралтай захиалгад хамрагдсан.
2. Б42 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний 4.12 дугаар заалтад орон сууцны барилгыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаа хойшилж болохыг, мөн энэ хугацаанд гүйцэтгэгчид алданги тооцохгүй гэдгийг захиалагч нь бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран гэрээ байгуулсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гурав. Нэхэмжлэгч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны шатанд гаргасан хүсэлтдээ: Нэг талаас нэхэмжлэгч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нөгөө талаас “ ” ХХК-ийг төлөөлж ТУЗ дарга бөгөөд тус компанийн *******0 хувийн хувьцаа эзэмшигч П. нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаас нэхэмжлэгч шаардлагаас татгалзав.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 72 369 279 төгрөгийн шаардлагаас бүхэлд нь татгалзав.
2. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ОСЗГ-Б42 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-нд заагдсан Б блокийн 3 давхарын 2 өрөө, 52.16м2 орон сууцаа гэрээний дагуу хариуцагчаас гаргуулахаар тохиролцов.
3. Хариуцагч ОСЗГ-Б42 тоот гэрээний дагуу орон сууцыг 2024 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж өгнө.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэрээний захиалагч талын нэрийг өөрчилж өгөхөөр тохиров.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэх ба нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбоотой үүсэх хууль зүйн үр дагаварыг бүрэн ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч “ ” ХХК болон П. нарт холбогдуулан “72 369 276 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ОСЗГ-Б42 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-нд заагдсан Б блокийн 3 давхарын 2 өрөө, 52.16м2 орон сууцаа гэрээний дагуу хариуцагчаас гаргуулахаар тохиролцсон” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан хүсэлтийг гаргав.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч “ ” ХХК болон П. нарт холбогдуулан гаргасан “72 369 276 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520 000 /таван зуун хорин мянга/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА