| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00423/И |
| Дугаар | 138/ШШ2024/00514 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2024/00514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* төвийн ******* тоотод байрлах, 692*******12 регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 3 *******2 4 төгрөг 35 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ц.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 *******2 4 төгрөг 35 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Ц. нь 2022 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр 4 450 000 төгрөгийн зээл авах хүсэлтийг бичгээр гаргасны дагуу 119013010100054 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, сарын 3,2 хувийн хүүтэй, жилийн 3*******,4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувь байхаар, 24 сард багтаан төлөхөөр харилцан тохиролцож, дээрх зээлийг олгосон. Зээлдэгч нь энэхүү зээлийн гэрээний хүрээнд 1 ширхэг I phone 13 pro 12*******GB гар утсыг барьцаалан, үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэн, “******* онлайн молл” ХХК-аас авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч 2023 оны 10 дугаар сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахин огт төлөлт хийлгүй 345 хоног хугацаа хэтрэлттэй байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 3 09******* 615 төгрөг 91 мөнгө, хүү 643 646 төгрөг 45 мөнгө, хүүгийн торгууль *******5 4*******4 төгрөг 99 мөнгө, нийт 3 *******2 4 төгрөг 35 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч “******* Пей” ХХК нь хариуцагч Ц.тэй 2022 оны 06 сарын 2*******-ны өдөр 119013010100054 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4 450 000 төгрөгийн зээлийг сарын 3.2, жилийн 3*******.4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Уг зээл нь хэрэглээний зээл буюу “Ай Понэ 13 Про Макс” маркийн, 12******* гб-ын багтаамжтай гар утсыг барьцаанд бүртгэж, худалдаж авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Хариуцагч нь тухайн зээлийн гэрээний нөхцөлийг биелүүлээгүй буюу Монгол банкны зээлийн ангиллаар 34******* хоног зээлийн төлбөр тооцоог төлөөгүй хугацаа хэтэрсэн зөрчил гаргасан байдаг. Иймд уг зээлийн гэрээний дугаар зүйлийн .1.1 д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл болох 3 09******* 615.91 төгрөг, зээлийн хүү 643 646.45 төгрөг, торгуулийн хүү буюу нэмэгдүүлсэн хүү *******5 4*******4.99 төгрөг, нийт 3 *******2 4.35 төгрөгийг зээлдэгч ээс гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон 2022 оны 06 дугаар сарын 2*******-ны өдрийн 119013010100054 дугаартай зээлийн гэрээ, тус зээлийн гэрээний хавсралт №1 Зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх хуваарь, Ц.ээс “******* *******” ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр гаргасан хүсэлт зэрэг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, “******* *******” ХХК-ийн ХААН банк ХК дахь 51006501 тоот депозитын хуулга, Зээлийн дансны хуулга, 2024 оны 03 дугаар сарын 2*******-ний өдрийн 24/02-145 тоот итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани нь хариуцагч Ц.т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 3 *******2 4 төгрөг 35 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн байх тул хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани нь хариуцагч Ц.тэй харилцан тохиролцон 2022 оны 6 сарын 2*******-ны өдөр зээл авах хүсэлтээ бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 119013010100054 тоот Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 4 450 000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, жилийн 3*******,4 хувиар тооцож, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувиар тохиролцон 24 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулжээ.
Хариуцагч Ц. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Монгол банкны хугацаа хэтэрсэн зээлийн ангиллаар 34******* хоног зээлийн төлбөр тооцоог төлөөгүй хугацаа хэтэрсэн зөрчилтэй байх тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дугаар зүйлийн .1.1 д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл болох 3 09******* 615.91 төгрөг, зээлийн хүү 643 646.45 төгрөг, торгуулийн хүү буюу нэмэгдүүлсэн хүү *******5 4*******4.99 төгрөг, нийт 3 *******2 4.35 төгрөгийг гаргуулахаар шаардсан үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц. нь зээлийг хугацаанд нь төлөөгүй байгаа шалтгаан болон уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх болон хуульд заасан үндэслэл журмын дагуу тайлбар гаргах, шүүх хуралдаан ирэх боломжоор хангасан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг шүүх хуралдаанаас чөлөөлж хэргийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүлээн хянан шийдвэрлэсэн болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Ганчимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д заасны дагуу хуралдааны товыг түүний **************129060 дугаартай утас руу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хэлэлцсэн болно.
Иймээс хариуцагч Ц.ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 3 *******2 4 төгрөг 35 мөнгө гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн 6 193 төгрөг 95 мөнгийг улсын орлогод хэвээр үлээж хариуцагч Ц.Ганчимэгээс 6 193 төгрөг 95 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ийн ээс “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 3 *******2 4 төгрөг 35 мөнгийг / гурван сая найман зуун хорин долоон мянга долоон зуун дөчин долоон төгрөг, гучин таван мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХКомпанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 193 төгрөг 95 мөнгийг улсын орлогод хэвээр үлээж, хариуцагч Ц.Ганчимэгээс 6 193 төгрөг 95 мөнгө гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА