Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнх овогт Халзангийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 1719000000050 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авч 2017 оны 11 сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн 1970 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг, Мааньзавын 6-11 тоотод оршин суух,  Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар1 жил хорих ял шийтгэн, тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан  Мөнх овогт Халзангийн Отгонбаатар /Е370010814/

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэнд/

 

Шүүгдэгч Х.Отгонбаатар нь согтуугаар Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багын нутаг дэвсгэрт хохирогч П.Баянмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан архины шилээр түүний зүүн шуу, зүүн алгыг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Х.Отгонбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 27-нд Сэнгээ гэдэг залуутай архи уусан. Дахин 1 шил архи ууж байхад П.Баянмөнх ирсэн. Архи ууж дуусах дөхөж байхад Сэнгээгээс П.Баянмөнх тамхи байна уу гэхээр нь би чи яагаад хүнээс дандаа юм гуйдаг юм бэ? Чи ер нь хүний алга дээшээ харуулдаг юм уу гэхэд П.Баянмөнх намайг цохьсон. Сэнгээ очоод П.Баянмөнхыг алагдсан тэр хооронд би архины шил хагалаад хатгасан” гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч П.Баянмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тухайн үед Отгонбаатар архи тойруулж байсан ба тэгээд гэнэт ууж байсан архины шилээ газар хагалаад “миний яаж ууж, идэх чамд ямар хамаатай юм бэ” гээд зүүн гарын шуу руу 2 удаа архины хагархай шилээр хатгасан....” гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч Ү.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Халзангийн Отгонбаатар “би ямар энэнд өртэй юм уу” гээд ууж байсан архины шилээ газар цохиж хагалаад Баянмөнхийн зүүн гарын шуу хэсэг рүү 2 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.01.29-ны өдрийн 320 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 13 /

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч  Х.Отгонбаатар нь П.Баянмөнхтэй хамт архи ууж байх үедээ архинаас болж  маргалдан архины шилээр түүний зүүн шуу, зүүн алгыг зүсэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч П.Баянмөнх, гэрч Ү.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг  болон шинжээч эмчийн дүгнэлт,  хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүх тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай  гэж  дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Баянмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн “ нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлгээр  шүүгдэгч Х.Отгонбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Отгонбаатар нь 10 хоног цагдан хоригдсон  ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийг баримтлан ял шийтгэл  оногдууллаа.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй гэж үзлээ.