Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2024/00289

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2024/00289

Төв аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн Төв аймаг салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д.

Хариуцагч: Г.С нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10.525.069,24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Д, Г.С нар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т банк ХК-ийн Төв салбарын Сүмбэр тооцооны төвөөс ********** тоот зээлийн гэрээ байгуулж, 12.700.000 төгрөгийг сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлж авсан ба зээлийн барьцаанд автомашин, гэр, гэрийн хөдлөх хөрөнгө барьцаалсан байна. Мөн зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *********** тоот нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 36 сарын хугацаатай 1 удаа төлөлтийн сунгаж байсан. Гэтэл зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөхгүй байгаа ба банкнаас удаа дараа мэдэгдэл өгсөн боловч үүргээ биелүүлээгүй. Иймд Б.Дагважамц, Г.Соёлжаргал нараас зээлийн үндсэн төлбөр 7.688.000 төгрөг, зээлийн хүү 2.581.941,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60.964,79 төгрөг, нотариатын зардал 13.700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 180.462,96 төгрөг, нийт 10.525.069,24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.Д, Г.С нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.С, Б.Д бид хоёр банкнаас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12.700.000 төгрөгийн автомашины зээл авсан боловч 2021 оноос хойш ажил эрхлээгүй тул зээлээ төлж чадаагүй. Одоо эрхэлсэн ажилгүй байгаа тул зээлийн үлдэгдэл 10.525.069,24 төгрөгийг 24 сарын хугацаанд доорх графикийн дагуу төлж барагдуулна. ... Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх-3-4/ улсын тэмдэгтийн хураамж 183.351 төгрөг төлсөн баримт /хх-5, 7/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *********** дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-9-11/, мөн өдрийн мөн дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх-12/, барьцаа хөрөнгийн жагсаалт /хх-13/, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх-14/, зээлдэгч нарын иргэний үнэмлэхний болон гадаад паспортын хуулбар /хх-15/, зээлийн дансны хуулга /хх-16-27/, зээлдэгч нарын Т банкинд гаргасан хүсэлт, зээлийн өргөдөл, зээлдэгч нарын анкет, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, барьцаа хөрөнгийн зургийн хуулбар /хх-28-32/, зээл төлүүлэх тухай мэдэгдэл /хх-34/ зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбар нь хариуцагч Б.Д, Г.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.525.069,24 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 10.525.069,24 төгрөгийг хувааж буюу 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 477.090,24 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

4. Хариуцагч нар нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамж 180.462,96 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

5. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Д, Г.С нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 10.525.069,24 төгрөгийг хувааж буюу 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 477.089 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 477.090,24 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбарт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183.351 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА