Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2024/00290

 

 

 

 

 

2024 03 29 151/ШШ2024/00290

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Т банк Төв аймаг салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д.

Хариуцагч: Б.Т нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14.076.430,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Д болон Б.Т нар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкны Төв салбарын Сүмбэр тооцооны төвөөс ******** дугаар зээлийн гэрээ байгуулж, 16.272.000 төгрөгийг сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд зээлдэгчийн цалингийн орлого болон гэр, гэрийн эд хогшил барьцаалагдсан. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ******** дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 36 сарын хугацаатай 1 удаа төлөлтийг сунгаж байсан. Гэтэд зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан хугацааг хэтрүүлж, хуваарийн дагуу төлбөрийг төлөхгүй байгаа ба тус банкнаас удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрэхгүй байна. Иймд Б.Д, Б.Т нараас зээлийн үндсэн төлбөр 9.194.475,34 төгрөг, зээлийн хүү 4.232.323,6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 404.135,32 төгрөг, нотариатын зардал 18.300 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 227.196,06 төгрөг, нийт 14.076.430,32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Д, Б.Т нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Б.Д миний бие Т банкнаас 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 16.272.000 төгрөгийг 5 жилийн хугацаатай зээл авсан боловч 2021 оноос хойш ажил эрхлээгүй тул зээлээ төлж чадаагүй. Одоо үндсэн зээл 9.194.475,34 төгрөг, зээлийн хүү 4.232.323,6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 404.135,32 төгрөг, нотариатын зардал 18.300 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 227.196,06 төгрөг, нийт 14.076.430,32 төгрөг нэхэмжилснийг Т банкны менежер З.А-той зөвшилцөж дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 23 сарын хугацаанд сар бүр 600.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 276.430,32 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах болно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх-4/, нотариатын төлбөр 18.300 төгрөг төлсөн тухай баримт /хх-6/, улсын тэмдэгтийн хураамж 228.332 төгрөг төлсөн баримт /хх- 5, 7/, Т банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ /хх-9-10/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-11/, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-12/, зээлдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-13/ Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-14/, зээлийн дансны хуулга /хх 15-28/, зээлдэгч нарын Т банк ХК-д гаргасан хүсэлт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн зээлийн өргөдөл, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-30-34/, зээлийн төлбөр нэхэмжилсэн тухай мэдэгдэх хуудас /хх-35/,

4. Хариуцагч нараас Б.Т-оос Б.Д-д олгосон итгэмжлэл /хх-40/-ийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбар нь хариуцагч Б.Д, Б.Тнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14.076.430,32 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 14.076.430,32 төгрөгийг хувааж буюу 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 276.430,32 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрсөн байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

4. Хариуцагч нар нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамж 227.196,06 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

5. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Д, Б.Т нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 14.076.430,32 төгрөгийг хувааж буюу 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 276.430,32 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбарт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн Төв аймаг салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА