Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2024/00327

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2024/00327

Төв аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Ц-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.У, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч Т.Ц-т холбогдуулан гаргасан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэгч П.У-ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Гэрлэгчид нь 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба 2007 оны 6 дугаар сарын 03-ны өдөр охин Ц.У төрсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

3. Гэвч нэхэмжлэгч П.У, хариуцагч Т.Ц нар хувийн таарамжгүй харилцааны улмаас 2007 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, мөн тэд тус тусдаа гэр бүлтэй болсон, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй болсон зэрэг гэрлэлтийг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан бий болжээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч П.У, хариуцагч Т.Ц нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

4. Түүнчлэн талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хоорондоо зөвшилцөн, охин Ц.У-ийг эх П.У-ын асрамжид үлдээхээр тохиролцсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийн асрамжийг эхэд үлдээв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.У-д олгоно.

6. Хэдийгээр шүүх гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар П.Ундрах, Т.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Ц.У-ийг эх П.У-ын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.У-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Н.ГЭРЭЛТУЯА