Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00335

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 15

151/ШШ2024/00335

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч:И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.657.171,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Ч.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.657.171,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.  "Зээлдэгч Ц.Н нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ************ дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, богино урт болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Ч.Н-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ********* дугаартай зээлийн дансны дугаартай 3.640.000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,1 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. 2022 оны 8 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2.487.894,97 төгрөг, шимтгэл 0, үндсэн хүү 138.577,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.199,41 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 2.657.171,76 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Ч.Н-аас нийт 2.657.171,76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 2,657,171.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу хариуцагч Б.Н нь манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдэн биелүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 57.465 төгрөг төлсөн баримт, И ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, И ББСБ ХХК-иас М.М-т олгосон итгэмжлэл, И ББСБ ХХК болон Ч.Н нарын хооронд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, нотариатын зардал төлсөн баримт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.465 төгрөгийн 28.732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************* тоот данснаас 28.732 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ч.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.657.171,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч И ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.465 төгрөгийн 28.732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************ тоот данснаас 28.732 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Н.ГЭРЭЛТУЯА