Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2024/00339

 

 

 

 

 

2024 04 17 151/ШШ2023/00339

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн Төв салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Д.М,

Хариуцагч: Д.М нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.182.265,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Д.М, Д.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.182.265,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Д.М, Д.М нар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Т банкны Төв аймгийн Сүмбэр тооцооны төвөөс *********** тоот зээлийн гэрээ байгуулан 9.403.000 төгрөгийг сарын 1,3 хувь, жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сар (2 жил 6 сар)-ын хугацаагаар, хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин, гэр, гэрийн хөдлөх хөрөнгө барьцаалсан байна. Зээлийг зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ************* тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 30 сарын хугацаатай 1 удаа төлөлтийг сунгаж байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч харилцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ төлөхгүй байна. Зээлийн гэрээний дагуу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дээр дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд  Д.М, Д.М нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 7.123.560,36 төгрөг, зээлийн хүүгийн өр 1.867.393,98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.094,29 төгрөг, нотариатын зардал 11.900 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 159.317,32 төгрөг, нийт 9.182.265,95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т банкны нэхэмжлэлтэй 9.182.265,95 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулахаар тохиролцсон. Уг нэхэмжлэлд тусгагдсан зээл, зээлийн хүү бусад төлбөрийг барагдуулахаас татгалзах зүйл байхгүй болно. Ингээд уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2.091.132,98 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2.091.132,98 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Т банк ХК-ийн М.А-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т банк ХК болон  Д.М, Д.М нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *********** дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Т банк ХК болон  Д.М, Д.М нарын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *********** дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Д.М-ы гадаад паспортын хуулбар, Д.М-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т банк ХК-ийн зээлийн дансны харилцагчийн хуулбар, Д.М-ны Т банкинд гаргасан өргөдөл, зээл хүсэгчийн мэдүүлгийн хуулбар, Д.М-ны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах өргөдлийн маягтын хуулбар, Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн **/** дугаар Хүсэлт уламжлах тухай албан бичгийн хуулбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын Сүмбэр тооцооны төв болон  Д.М, Д.М нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *********** дугаартай Барьцаат зээлийн гэрээ, мөн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ***************** дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагч нар 9.403.000 төгрөгийг жилийн 15,60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан байх боловч хариуцагч нар уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.182.265,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.М-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Харин хариуцагч Д.М нэхэмжлэлийн шаардлага болох 9.182.265,95 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд хуваан нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт төлөхөө илэрхийлсэн.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Зээлийн гэрээний үүрэгт нийт 9.182.265,95 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн байх ба үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 161.866 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулж, улмаар хариуцагч уг улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлийн гэрээний үүргийг хангахаар зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбар нь хариуцагч Д.М-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдаж, хариуцагч Д.М нь зээлийн гэрээний үүрэг 9.182.265,95 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж буюу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2.091.132,98 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2.091.132,98 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА