Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 159/ШШ2024/0003

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

 зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд холбогдох “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зуйлийн 32.9, 46 дугаар зуйлийн 46.2, 46.3 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа учраас багийн иргэдийн нийтийн хуралдааныг холбогдох хуульд заасны дагуу нэн даруй хуралдуулахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл ******* нь нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд холбогдуулан гаргасан “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зуйлийн 32.9, 46 дугаар зуйлийн 46.2, 46.3 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа учраас багийн иргэдийн нийтийн хуралдааныг холбогдох хуульд заасны дагуу нэн даруй хуралдуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг танилцуулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмлэгч ******* гаргасан “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зуйлийн 32.9, 46 дугаар зуйлийн 46.2, 46.3 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа учраас багийн иргэдийн нийтийн хуралдааныг холбогдох хуульд заасны дагуу нэн даруй хуралдуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР