| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03073/И |
| Дугаар | 183/ШШ2024/02440 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2024/02440
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 12 963 903 төгрөгийг хариуцагч Ё.Х маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 450 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 430 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 430 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 430 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 430 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 430 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 475 089 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 111 186 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ