| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00409/И |
| Дугаар | 103/ШШ2024/00357 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2024/00357
| 2024 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 103/ШШ2024/00357 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ** дугаар хороо, ******* ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Д. нь надаас дугаартай давхар кабинтай, цагаан өнгийн пронтер машиныг 3,000,000 төгрөгөөр бодож худалдаж авсан тухайн үед мөнгө өгөөгүй, найзтайгаа сумын урд ногоон тэжээл тарьсан сарын дараа хурааж авна тэгээд мөнгө өгнө гэж тохирч машиныг асаагаад унаад явсан. Гэтэл хугацаа өнгөрсөөр ногоон тэжээл зарагдахгүй байна гээд байсан хавар болж би өөрөө очиж 3 удаа 50 ширхэгээр нийт 150 ширхэг ногоон тэжээл авсан. Тэр үед 1 ширхэгийн үнийг 4000 төгрөгөөр тооцож авсан, тэгээд мөнгө өгөхгүй байхаар нь 2022 оны 9 дүгээр сард ******* дүүргийн төмөр замд айлын хашаанд миний зарсан Портер машин байхаар нь өөрөө очиж чирж авчирсан, очиж авахад мотор цохисон асахгүй, аккумлятор, жанам, том жижиг запас дугуй байхгүй байсан. Иймд:
Моторын үнэ 1,500,000 төгрөг, аккумлятор 250,000 төгрөг, жанам 250,000 төгрөг, хойд брохов 70,000 төгрөг, том запас дугуй обудтайгаа 100,000 төгрөг, жижиг дугуй обудтайгаа 60,000 төгрөг нийт 2,223,000 төгрөг, үүнээс миний авсан 150 ширхэг ногоон тэжээлийн үнэ 600,000 төгрөгийг хасаж 1,630,000 төгрөг үлдэж байна. Иймд хариуцагч Д.аас 1,630,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь худалдах, худалдах авах гэрээний үүргийн биелэлт 1,630,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 930,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 700,000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* гын нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,630,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 930,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 700,000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 700,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,350 төгрөгийн тал хувь 10,675 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 10,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ