| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03563/И |
| Дугаар | 183/ШШ2024/02531 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2024/02531
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 600 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 600 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 600 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 600 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 600 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 850 төгрөгийн 39 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 39 925 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 39 925 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ