Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2023/04750/И |
Дугаар | 182/ШШ2024/01853 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/01853
2024 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 182/ШШ2024/01853 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******гийн ******* ,
Хариуцагч: байрлах ******* Цүри ХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу ******* дүүрэг, 9-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21 м.кв орон сууцыг ******* Цури ХХК-иас гаргуулж өмчлөлийг шилжүүлэх, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 18,700,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнцэцэг нарыг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгч Г.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* Цүри ХХК-д холбогдуулан 2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу ******* дүүрэг, 9-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21 м.кв орон сууцыг ******* Цури ХХК-иас гаргуулж өмчлөлийг шилжүүлэх, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 18,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Цүри ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр " констракшн ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулж, ******* дүүрэг, 9-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21 м.кв орон сууцыг 2023 оны 01 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон. Үүний дараа Сукай Цүри ХХК нь Б.******* надтай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, ******* дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа "******* ресиденц" орон сууцны 1 дүгээр орцны 15 давхарын F тип загварын 65,21мкв бүхий 2 өрөө байрыг 1 м.кв нь 2,200,000 төгрөгөөр үнэлэн 143,462,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу орон сууны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Toyota Alphard авто машиныг 85,000,000 төгрөгөнд тооцон шилжүүлэн өгсөн. Ингээд үлдэгдэл 38,462,000 төгрөгийг сар бүрийн 1-ний өдөр өгөхөөр тохирсон юм. Үүнээс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 7,500,000 төгрөг нийт 122,500,000 төгрөг төлу 20,962,000 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа. Харин хариуцагч нь гэрээний хугацаанд байраа ашиглалтад оруулахгүй, гэрээг цуцлана, чамаас алданги тооцно гээд миний төлсөн төлбөрөөс алданги тооцож, суутгал хийнэ гэх мэтээр надад тайлбарлаж, гэрээ цуцлах зэргээр мэдэгдэл өгч, миний өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Сукай Цүри ХХК-тай байгуулсан 2022 оны 09 сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон ******* дүүрэг, 9-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21 м.кв орон сууцыг ******* Цүри ХХК-иас гаргуулж, өмчлөлийг шилжүүлж авна. ******* Цүри ХХК-нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлж орон сууцыг шилжүүлээгүй улмаас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж 18,700,000 төгрөгийн хөлс төлж надад ийм хэмжээний хохирол учруулсан тул18,700,000 төгрөгийг гаргуулна гэв.
2.Хариуцагч ******* Цури ХХК-ний өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт шаардлага хангаагүй. Худалдан авах гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэх боломжгүй. Эд хөрөнгө бий болоогүй, улсын комисс хүлээж аваагүй. Харин нэхэмжлэгч нийт 122,500,000 төгрөг төлсөн тухайд маргахгүй. Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр тохиолцсон зүйл байхгүй. Бөттөр нь 20,962,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2022 оны 09 сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга-ууд, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр " констракшн ХХК, ******* Цури ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, Итгэмжлэл, Иргэний үнэмлэх, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Түрээсийн гэрээ зэрэг баримтыг,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга-ууд зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* Цүри ХХК-д холбогдуулан 2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 130,000,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ"-ний дагуу ******* дүүрэг, 9-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21м.кв орон сууцыг ******* Цури ХХК-иас гаргуулж өмчлөлийг шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргаж,
Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 130,000,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох гэснийг 122,500,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож гэж өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагаа 7,500,000 төгрөгөөр багасаж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад 2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу ******* дүүрэг, 9-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21 м.кв орон сууцыг ******* Цури ХХК-иас гаргуулж өмчлөлийг шилжүүлэх, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 18,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг шаардах эрхтэй. Орон сууцыг шилжүүлээгүй улмаас Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлсөн 18,700,000 төгрөгийг гаргуулга гэж тайлбарлав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч ******* Цүри ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга-ууд, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр " констракшн ХХК, ******* Цури ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Түрээсийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* Цүри ХХК-тай 2022 оны 09 сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж ******* дүүрэг, 9-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө, 65,21 м.кв талбайтай, орон сууцны үнэ 143,462,000 төгрөг, үүнээс бэлнээр 20,000,000 төгрөгийг 09 дүгээр сарын 27-ны өдөр төлж барагдуулна. Үнийн дүнгийн 85,000,000 төгрөгт улсын дугаар УБУ арлын дугаар AYH 300031177, Toyota Alphard машиныг бодож, үлдэгдэл 38,462,000 төгрөгийг 4 сарын хугацаанд сар бүрийн 01-ний өдөр 10,000,000 төгрөг төлж 4 дахь сар буюу сүүлийн нэг сарын үлдэгдэл 8,462,000 төгрөг төлнө. Гэрээний 3.1-т заасны дагуу төлбөрийг төлж барагдуулснаар 2023 оны 1 дүгээр сард байр ашиглалтанд орсны дараа худалдан авагчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад худалдагч тал туслалцаа үзүүлнэ. Худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэгч талаас хүлээн авахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-5 тал/
8.Иргэний гүйлгээнд чөлөөтэй хөрвөх боломжтой ямар ч хөрөнгө, ирээдүйд бий болох, эсхүл бусдын өмчлөлийн хөрөнгө гэрээний зүйл байж болох боловч талууд 2022 оны 09 сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулах үед гэрээний зүйл гэж тодорхойлсон "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21 м.кв орон сууц буюу дээрх үл хөдлөх эд хөрөнгө бий болоогүй байжээ.
9.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй,199 дүгээр зүйлийн 199.1-д нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан байх бөгөөд зохигчид гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар хэргийн үйл баримтаар нотлогдож байна.
10.Нэхэмжлэгч Б.******* Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулах үедээ баригдаж байсан А блок гэж андуурсан гэх, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******ын Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэх боломжгүй. Эд хөрөнгө бий болоогүй орон сууц баригдаж дуусаагүй Одоо л 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж мэтгэлцэв.
11.Талуудын хооронд 2024 оны 09 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ заалттай нийцээгүй үл хөдлөх эд хөрөнгө бий болоогүй байх ба тус гэрээний 3.1-т заасны дагуу төлбөрийг төлж барагдуулснаар 2023 оны 1 дүгээр сард байр ашиглалтанд орсны дараа худалдан авагчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад худалдагч тал туслалцаа үзүүлнэ. Худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэгч талаас хүлээн авахаар харилцан тохиролцсон шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл тохиролцоо бүрдээгүй байна.
12.Зохигчид шүүх хуралдаанд гэрээний үйлчлэх хугацааг тухайн орон сууц захиалан бариулах гэрээний оролцогч констракшн ХХК-ийн төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаагаар үргэлжилнэ гэх тайлбарыг гаргаж байх ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.6-д зааснаар гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулахад гэрээний үргэлжлэх хугацаа нь орон сууцны барилга барих төсөл хэрэгжиж дуусах хугацаанд хүчин төгөлдөр байхаар 2024 оны 09 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 3.1-т тусгаж талууд тохиролцжээ.
13.Нэхэмжлэгчийн 2024 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу ******* дүүрэг, 9-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21м.кв орон сууцыг ******* Цури ХХК-иас гаргуулж өмчлөлийг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй.
14.Иргэний хуулийн 112.1.Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зохицуулсан бөгөөд худалдан авагч Б.******* нь 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлж, үлдэх 20,962,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй атлаа орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тухайн нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байна.
15.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 09 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ үүргээ биелүүлж орон сууцыг шилжүүлээгүй улмаас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж 18,700,000 төгрөг төлсөн тул гаргуулна гэж мэтгэлцэж байгаа боловч энэ тухайд талууд тохироцоогүй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ үүргээ гүйцэтгүүлэгч учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.
16.Хариуцагч ******* Цүри ХХК холбогдох 2024 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу ******* дүүрэг, 9-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21м.кв орон сууцыг ******* Цури ХХК-иас гаргуулж өмчлөлийг шилжүүлэх, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 18,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
17.Хариуцагчийн төлөөлөгч Г.******* шүүх хуралдааны товыг Мэдэгдэх хуудас-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэв.
18.Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 875,260 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1, 219 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* Цүри ХХК холбогдох 2024 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, орон сууны үнэнд 143,462,000 төгрөг төлөхөөс 122,500,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу ******* дүүрэг, 9-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байгаа "******* *******" орон сууцны С байр, 1-р орц, 15 давхар F-тип загварын 2 өрөө 65,21м.кв орон сууцыг ******* Цури ХХК-иас гаргуулж өмчлөлийг шилжүүлэх, орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн 18,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 875,260 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ