Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

2017        11          08                                                  182

                                               

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Б.Баярмагнай нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Батсайханы Баярмагнайд холбогдох 201711000215 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 1986 оны 07 сарын 09-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс барга, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шинь Шинь” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 2-22 тоотод оршин суух, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Халх овогт Батсайханы Баярмагнай. /РД: ЖЭ86070913/

 

Шүүгдэгч Б.Баярмагнай нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” төрөлжсөн махны захын худалдагч Т.Одгэрэлээс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 232.000 /хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 690.000 /зургаан зуун ерин мянга/ төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 348.500 /гурван зуун дөчин наяман мянга/ төгрөгийг 3 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлийг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өөртөө шилжүүлэн авсан, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онон” төрөлжсөн махны захын худалдагч Д.Боргилчулуунаас 5 дугаар сарын эхээр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг, түүнээс  хоногийн дараа 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг 2 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлийг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Батсайханы Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Би гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна гэв.

Шүүгдэгч Батсайханы Баярмагнай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би яг өдрийг нь санахгүй байна. 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Хэрлэн сум 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн талд “Кибэр” барьцаат зээлийн газрын хойд талын махны дэлгүүрт ороход мах зардаг Одгэрэл гэдэг эмэгтэй хүн байхаар нь “Дүүд нь буяны ажил гараад байна. Та мах зээлээч, би мөнгийг нь ажил явдал дуусахаар өгье” гэж хэлээд Одгэрэл эгчээс 232000 төгрөгний үнэ бүхий 1 үхрийн гуя аваад уг гуяыг Шүр захын махны зах руу очоод мах зардаг нэг эмэгтэй хүнд 175000 төгрөгөөр зарсан. Үүнээс хойш 4 хоногийн дараа Одгэрэл эгч рүү очоод “Дүү нь газрын тос руу мах явуулах гэсэн юм, Та дүүдээ үхрийн мах зээлээч мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлээд дахин үхрийн гуя, хаа, нуруу зэрэг нийт 690000 төгрөгний 92 килограмм үхрийн мах аваад уг махаа Онон махны зах руу авч очоод мах зардаг Боргил гэх эгчид килограмыг нь 5500 төгрөгөнд тооцож зарсан. Миний зарсан мах нийт 506000 төгрөг болсон бөгөөд уг мөнгөө Гялс төвөөс зээлсэн зээлэнд төлсөн. Үүнээс хойш дахин 7 хоногийн дараа Гэрлээ эгчийн дугаар луу залгаад “Би газрын тосон дээр байна. Та дүүдээ дахиад үхрийн мах явуулаач, Би газрын тосноос аймаг очоод урьд авсан махны мөнгөтэйгөө хамт өгье  гэхэд Одгэрэл эгч зөвшөөрсөн тул би өөрийн найз Алтанхуяг гэдэг хүнийг Одгэрэл эгч рүү явуулж 1 ширхэг гуя, 1 ширхэг үхрийн хаа буюу 41 килограмм үхрийн мах өгсөн байсан. Уг мах нь нийт 348500 төгрөг болж байсан. Би Боргил эгчид мах зарснаас хойш гурваас дөрөв хоногийн дараа Боргил эгчийн гэрт нь өөрийн эхнэр Г.Одонцэцэгийн хамт очиж дүү нь урагшаа хөдөө явж үхэр, хонь авч ирэх гэсэн юм, та дүүдээ мөнгө зээлээч, би таньд авчирсан үхэр хонио зарна” гэж хэлээд 150000 төгрөг бэлнээр аваад найз Эрдэнэбаяртай хамт түүний цэнхэр өнгийн портер маркийн машинтай нь аймгаас урагш 70 километр газарт нутаглах найз Гантулгынх руу очсон. Бид Гантулгынд очиход Гантулга өөрөө гэртээ байхгүй Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан тул үхэр, хонио авч чадалгүй эргээд аймаг руу ирсэн. Үүнээс дахин хоёроос гурав хоногийн дараа Боргил эгч рүү өөрийн 98852422 дугаарын утсаар залгаад “Дүү нь хөдөөнөөс үхэр, хонио аваад аймаг руу ирж байна. Миний машин эвдрээд байна. Та дүүдээ 150000 төгрөг нэмж зээлээч? аймагт очоод мөнгийг чинь өгье” гэхэд Боргил эгч зөвшөөрөхөөр нь би “Эхнэрээ тань руу явууллаа гэж” хэлээд утсаа салгаад эхнэртээ хэлээд “Чи Боргил эгчээс мөнгө аваад “Гялс” төвөөс зээлсэн үлдэгдэл мөнгөө дараад зээлээ хаачих гэхэд эхнэр Боргил эгчээс мөнгө авч “Гялс” төвөөс зээлсэн зээлээ хаасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30/               

   Хохирогч Дагвасамбуугийн Боргилчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2017 оны 05 дугаар сарын эхээр өдөр хоногийг нь сайн санахгүй байна Онон махны зах дээр махаа зараад зогсож байхад иргэн Б.Баярмагнай нь эхнэр Одончимэгийн хамтаар ирээд надад 92 килограмм махыг зарсан бөгөөд 1 килограмм махыг 5500 төгрөнд бодож 506000 төгрөгөөр худалдан авсан юм. Мөн хоёр хоногийн дараа Одончимэгийн хамтаар ирж надтай уулзаж хэлэхдээ “Би газрын тос руу явж амьд үхэр авчрах гэж байгаа юм, шүдлэн насны үхэр хэдэн төгрөг болох бол гэж асууж байснаа хөдөө явахад бензиний мөнгө хэрэгтэй байна. Та надад мөнгө зээлдүүлээч? Таньд би хөдөөнөөс авчирсан малаа зарна гэж хэлээд бэлнээр 150000 төгрөгийг аваад гарсан. Хоёр хоногийн дараа Б.Баярмагнай нь миний гар утас руу залгаад “Аймгийн төвөөс урагш 80 орчим километр зайд хөдөөнөөс ирж байгаад машин эвдрээд гар утасны сүлжээтэй газраас ярьж байна... Та манай эхнэрийг очихоор 150000 төгрөг өгчих манай эхнэр сэлбэг бензин аваад ирэх юм. Харин би өмнө нь ярьж байсан шүдлэн үхрээ арай томруулсан гэж хэлж байсан бөгөөд удалгүй ярьж дууссаны дараа эхнэр Одончимэг нь орж ирээд “Манай нөхөр шүдлэн үхэр, нэг адуу, 3 хонь ачаад ирж байгаад машин нь эвдэрсэн байна” гэж хэлээд надаас бэлнээр 150000 төгрөгийг аваад явсан. Харин надаас мөнгө авч явсныхаа дараа гар утас нь холбогдохгүй, эсвэл миний дугаарыг авахгүй байсан. Харин сүүлд иргэн Т.Одгэрэлийн эзэмшлийн “Мах”-ны дэлгүүрээс зээлж авсан махаа надад зарсан талаар мэдсэн...Би хамгийн анх мэдүүлэг өгөхдөө Одончимэг гэж мэдүүлэг өгсөн. Сүүлд сонсоход Баярмагнайгийн эхнэр нь Одонцэцэг гэж нэртэйг сүүлд мэдсэн. Одонцэцэг уг хэрэгт огт оролцоо байхгүй Баярмагнай өөрөө бүгдийг хийж гүйцэтгэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 82-83/

Хохирогч Төмөрбаатарын Одгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Би Хэрлэн сум 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Махны дэлгүүр”-ийг ажиллуулдаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр намайг дэлгүүр дээрээ сууж байхад Б.Магнай гэх хүн орж ирээд “Буяны ажил гараад махны хэрэг байна” гэж хэлээд надаас 232000 төгрөгний үнэтэй үхрийн нэг гуя аваад мөнгийг нь 5 хоногийн дараа өгнө гэж хэлээд явсан. Тэгээд 4 хоногийн дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн орчимд иргэн Б.Магнай нь манай дэлгүүрт орж ирээд “Би газрын тос руу мах нийлүүлдэг юм, надад үхрийн хаа, гуя хэрэгтэй байна. Мөнгийг нь шууд шилжүүлнэ гэж хэлэхэд нь “Чи өмнө нь авсан махны мөнгө болох 232000 төгрөгийг өг” гэж хэлэхэд “За би буяны ажил гарсан хүнтэйгээ уулзаад мөнгийг чинь өгнө” гэж хэлж байсан бөгөөд би тухайн үед итгээд иргэн Б.Баярмагнайд үхрийн хаа, гуя хоёрыг жинлээд 92 килограмм татаж байсан бөгөөд 1 килограммыг нь 7500 төгрөгөнд бодож нийт 690000 төгрөгийн үнэтэй мах өгсөн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Магнай нь миний гар утас руу залгаад “Би газрын тосон дээр байна. Орой аймгийн төв рүү гарна. Та 2 ширхэг үхрийн гуя өгөөд явуулчих, би танай дэлгүүр лүү хүн явуулъя гээд байсан, тухайн үед би зөвшөөрч удалгүй өндөр бор царайтай 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд Б.Магнай явуулсан гэж хэлээд надтай гар утсаар яриулаад 41 килограмм жинтэй үхрийн 2 ширхэг гуяыг 348500 төгрөгөнд бодоод өгөөд явуулсан. Харин 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Онон” махны зах дээр мал мах авдаг иргэн Боргил манай дэлгүүр дээр орж ирээд “Танай дэлгүүрээс үхрийн өрөөл 92 килограмм жинтэй хаа, гуя зарсан байна. Тэр хүн чинь надад ирж бөөний үнээр шахаад одоо гар утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг мэдүүлэг. /хх-ийн 22-24-р хуудас/

Гэрч Ганболдын Одонцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  “...Манай нөхөр Баярмагнай 2017 оны 05 дугаар сард мах зардаг Одгэрэл гэдэг хүнээс 1200000 төгрөгний үхрийн мах хэдэн хоногийн дараа буцааж өгнө гэж хэлээд зээлж авсан. Уг махаа Боргил гэх хүнд худалдаад Гялс төвөөс зээлсэн мөнгөний өрөө дараад зээлээ хаасан. Харин үүнээс хоёр хоногийн дараа Боргил гэх мах зардаг хүнээс эхлээд Баярмагнай өөрөө ганцаараа очоод 150000 төгрөг зээлж аваад хөдөө мал авчрахаар явсан. Ингээд хөдөө явж байхдаа машин нь эвдэрсэн гээд над руу яриад “Мөнгө зээлсэн Боргил эгчээс дахиад 150000 төгрөг зээлж аваад хүнээр явуулчих” гэхээр нь би Онон махны зах дээр мах зардаг Боргил гэх эгчрүү очоод 150000 төгрөг аваад Баярмагнай руу явуулсан. Гэтэл Баярмагнай нь надаас мөнгө авсны маргааш өдөр нь “Хөдөөнөөс ирлээ” гээд согтуу орж ирсэн. Ингээд бид Одгэрэл болон Боргил нараас зээлсэн мөнгөө одоо болтол төлж барагдуулаагүй байна. Д.Боргилчулуун эгчээс эхэлж 150000 төгрөг авахад би хамт яваагүй бөгөөд дараа нь над руу манай нөхөр Баярмагнай залгаад “Д.Боргилчулуун эгчээс очоод 150000 төгрөг авчих би хэлсэн байгаа” гэхээр нь би очиж аваад хөдөөнөөс ирсэн машинд өгөөд явуулсан. Би Т.Одгэрэл эгчийн дэлгүүрийн гадна байж байсан чинь Баярмагнай Т.Одгэрэл эгчээс гуя аваад гараад ирсэн. Би Баярмагнайд “Ингэж болж байгаа юм уу? гэхэд надад хандаж “Би хөдөө яваад мал олж ирээд өрөө дарна” гэж хэлсэн. Тэгээд бусад мах авсан асуудлыг огт мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28, 84-85-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 6/

Т.Одгэрэл, Д.Боргилчулуун нарын Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт гаргасан гомдол /хх-ийн 7-8/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-18/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Б.Баярмагнайгийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 40/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Баярмагнай нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” төрөлжсөн махны захын худалдагч Т.Одгэрэлээс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 232000 /хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 690000 /зургаан зуун ерин мянга/ төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 348500 /гурван зуун дөчин наяман мянга/ төгрөгний махыг  3 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлийг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өөртөө шилжүүлэн авсан, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Онон” төрөлжсөн махны захын худалдагч Д.Боргилчулуунаас 5 дугаар сарын эхээр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг, түүнээс  хоногийн дараа 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг 2 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлийг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Одгэрэл, Д.Боргилчулуун, гэрч Г.Одонцэцэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

 

            Шүүгдэгч Б.Баярмагнай нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, давтан үйлдлээр үйлдэж бусдад 1570500 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон гэж шүүхээс үзлээ.

             Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баярмагнайгийн үйлдсэн хэргийг 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байна.

 Учир нь: шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2015 оны 12 сарын 13-ны өдөр батлагдсан шинэ Эрүүгийн хууль үйлчилж эхлэхээс өмнөх үйлдэл бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д заасан гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар заасан бол шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл хугацаагаар заасан тул шүүгдэгчийн ялын хувьд эрх зүйн байдал нь дээрдэж байна.

Шүүгдэгч Б.Баярмагнай нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох хохирогч Т.Одгэрэлд 1270500 төгрөгийг, хохирогч Д.Боргилчулуунд 300000 төгрөгийг тус тус төлөөгүй бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс нийт 1570500 төгрөгийг гаргуулж 300000 төгрөгийг хохирогч Хэрлэн сумын 1-р баг, 50-79 тоотод оршин суух Дагвасамбуугийн Боргилчулуунд, 1270500 төгрөгийг Хэрлэн сум, 6-р баг, Ивээлийн 32-01 тоотод оршин суух Төмөрбаатарын Одгэрэлд тус тус  олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баярмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЭ86070913 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг буцаан олгож, түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс АВ 2136693 тоот серийн дугаартай 20000 төгрөг битүүмжилсэн Прокурорын 2017 оны 08 сарын 09-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батсайханы Баярмагнайг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,  гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, оршин суугаа газар,ажлаа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овогт Батсайханы Баярмагнайг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батсайханы Баярмагнайг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,  гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайгаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нийт 1570500 /нэг сая, таван зуун далан мянга, таван зуу/ төгрөгийг гаргуулж 300000 /гурван зуун/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, 50-79 тоотод оршин суух хохирогч Дагвасамбуугийн Боргилчулуунд, 1270500 /нэг сая, хоёр зуун далан мянга, таван зуу/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сум, 6-р баг, Ивээлийн 32-01 тоотод оршин суух хохирогч Төмөрбаатарын Одгэрэлд тус тус  олгосугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баярмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус  дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЭ 86070913 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайгийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс АВ 2136693 тоот серийн дугаартай 20000 төгрөг битүүмжилсэн Прокурорын  2017 оны 08 сарын 09-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгэдгч Б.Баярмагнайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                              Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

                                     

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овогт Батсайханы Баярмагнайг бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батсайханы Баярмагнайг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,  гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайгаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд нийт 1570500 /нэг сая, таван зуун далан мянга, таван зуу/ төгрөгийг гаргуулж 300000 /гурван зуун/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, 50-79 тоотод оршин суух хохирогч Дагвасамбуугийн Боргилчулуунд, 1270500 /нэг сая, хоёр зуун далан мянга, таван зуу/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сум, 6-р баг, Ивээлийн 32-01 тоотод оршин суух хохирогч Төмөрбаатарын Одгэрэлд тус тус  олгосугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баярмагнай нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус  дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЭ 86070913 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайгийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс АВ 2136693 тоот серийн дугаартай 20000 төгрөг битүүмжилсэн Прокурорын  2017 оны 08 сарын 09-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгэдгч Б.Баярмагнайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                              Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ