| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2023/04654/И |
| Дугаар | 182/ШШ2024/01911 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/01911
| 2024 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 182/ШШ2024/01911 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******гийн *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын ******* ,
Хариуцагч: *******гийн ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: дүүрэг, хороо, ** байр ** тоот хаягт байрлах ** м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав,
Хариуцагч Л.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Л.*******, Ц.******* нарт холбогдуулан дүүрэг, хороо, ** байр ** тоот хаягт байрлах ** м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь П.Даваажаргалаас Нийслэлийн ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот, 18 **м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1968 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000835364 тоот гэрчилгээ авсан. Өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан орон сууцандаа орох гэтэл иргэн Ц.******* нь Тааран болон даавуун хувцасны төрөлжсөн ******* ******* дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Н.*******ы өмчлөлийн орон сууцнаас албадан чөлөөлж нүүлгэн гаргуулж, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар шаардах эрх үүсч байна. Хариуцагч Л.******* 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд орон сууцыг 2024 оны 2 дугаар сарын 15-ны хүлээлгэн өгсөн гэх тайлбар гарган боловч 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл-ээр 3 дугаар сарын 10-ны өдөр за маргааш түлхүүрийг танай ажил дээр эгч хүргээд өгье гэж бичсэн байна. Иймд Н.*******ы өмчлөлийн орон сууцнаас албадан чөлөөлж нүүлгэн гаргуулж, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна гэв.
2.Хариуцагч Ц.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Албадан нүүлгэн гаргуулж хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хэрэгт хариуцагч Ц.******* би шууд хамааралгүй учир тус нэхэмжлэлийн хариуцагчаас чөлөөлж өгнө үү. ******* ******* тааран хувцасны дэлгүүрийн эзэн Л.******* мэднэ. Л.*******г бараандаа явсан хойгуур дэлгүүр дээр түр худалдагчаар ажиллаж байх үед надаас танихгүй хүн ирж овог нэр асуучхаад явсны дараа 3 дахь хоногт шүүхээс зарлан ирсэн. Ц.******* би энэ хэрэгт хамааралгүй гэжээ.
3.Хариуцагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээний төлбөрт 18,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд дэлгүүр ажиллаж байгаад маргаан гарахаар нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нягтлан Г.*******д байрыг хүлээлгэн өгсөн. Хариуцагч Ц.******* нь 70 настай бөгөөд би бараанд явахдаа дэлгүүрт түр суулгаж байсан тул хамааралгүй. Орон сууцны түрээсийн гэрээг амаар байгуулж, нягтлан Г.*******д орон сууцыг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000835364 дугаар гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/12505 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 1098 дугаар Прокурорын тогтоол зэрэг баримтыг,
Хариуцагч Л.*******гаас нотлох баримтаар Түрээсийн гэрээний төлбөр төлсөн баримт, Байрны түлхүүр хүлээлцсэн тухай баримт, хариу тайлбар, хариуцагч Ц.*******аас нотлох баримтаар хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагч Л.*******гийн хүсэлтээр үзлэг хийлгэх ажиллагааг 2024 оны 04 пдүгээр сарын 25-ны өдөр явуулж, үзлэг тэмдэглэлээр бэхжүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Л.*******, Ц.******* нарт холбогдуулан дүүрэг, хороо, ** байр ** тоот хаягт байрлах ** м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.
6.Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Энэ хэрэг надад шууд хамааралгүй. ******* ******* тааран хувцасны дэлгүүрийн эзэн Л.******* мэднэ гэж маргасан.
7.Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Түрээсийн гэрээний төлбөр төлж дэлгүүр ажиллуулж байгаад маргаан гарахаар нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нягтлан Г.*******д орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн гэж маргажээ.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000835364 дугаар гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/12505 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Түрээсийн гэрээний төлбөр төлсөн баримт, Байрны түлхүүр хүлээлцсэн тухай баримт, үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.Нэхэмжлэгч Н.******* нь дүүрэг, хороо, ** байр ** тоот хаягт байрлах ** м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1968 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байна. /хх-ийн 43 тал/
10.Улмаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон гэрчилгээгээр нэхэмжлэгч Н.******* дүүрэг, хороо, ** байр ** тоот хаягт байрлах ** м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. /хх-ийн 4 тал/
11.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
12.Хариуцагч Л.*******гийн хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл-ээр Чимээ гэж хадгалсан ** гэх дугаар бичсэн 3 дугаар сарын 10, 19:57, Ням гариг, за маргааш түлхүүрийг танай ажил дээр эгч хүргээд өгье гэж байнаа. За тэгээрэй гэх харилцан солилцсон зурвасаар хариуцагч Л.******* нь маргаан бүхий дүүрэг, хороо, ** байр ** тоот хаягт байрлах ** м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Түрээсийн гэрээгээр дэлгүүр ажиллуулж байгаад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нягтлан Г.*******д хүлээлгэн өгсөн гэх нөхцөл нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
13.Хариуцагч Л.*******гийн шүүх хуралдаанд Түрээсийн гэрээ амаар байгуулсан бөгөөд шүүхэд өгсөн Түрээсийн гэрээ гэсэн баримт нь түрээсийн төлбөр төлсөн баримт юм. Байрны түлхүүр хүлээлцсэн тухай баримтанд нягтлан Г.******* гарын үсэг зурсан. Түрээслүүлэгч Ц.гийн компанийн нэрийг мэдэхгүй гэж тайлбарлав.
14.Шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагч Л.******* нь Түрээслүүлэгч Ц.гийн компанийн нягтлан Г.*******д орон сууцыг хүлээлгэн өгсөн, байрны түлхүүр хүлээлцсэн тухай баримтанд Г.******* гэж гарын үсэг зурагдсан гэж маргасан боловч гарын үсгийг гэрчилсэн баримтгүй, компанийн нягтлан бодогч тамга дараагүй байх ба хариуцагчийн төлбөр төлсөн гэх баримт нь өөрт нь хамааралтай, өөрөө гаргах боломжтой баримт бөгөөд тэрээр тайлбар, татгалзлаа нотлох баримтыг гаргаагүй, түүний иш татан маргаж буй хэргийн 41, 57 дугаар хуудасны Түрээсийн гэрээ, Байрны түлхүүр хүлээлцсэн тухай гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
15.Хариуцагч Л.*******, Ц.******* нарт холбогдох дүүрэг, хороо, ** байр ** тоот хаягт байрлах ** м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
16.Хариуцагч Ц.******* нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтээ ирүүлсэн, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэсэн болно.
17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ы өмчлөлийн ** дүүрэг, ** хороо, ** байр ** тоот хаягт байршилтай ** м.кв талбайтай, 1 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Л.*******, Ц.******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дүгэр зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Ц.******* нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ