| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/04620/И |
| Дугаар | 183/ШШ2024/02797 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2024/02797
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлсөн 43 028 000 төгрөг дээр нэмж 10 000 000 төгрөгийг хариуцагчид төлөх, хариуцагч нь Д аймгийн Д сумын **-р баг, ** хороолол Ласти Таун нэртэй 144 айлын 9 давхар орон сууцны А блокын 2-р орцны 7 давхарт 62 тоот 59,84 м.кв,т 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр түргэн шуурхай, үл маргах журмаар гаргаж өгөхөөр, нэхэмжлэгч хариуцагч нар нь бусад гаргасан шаардлагуудаасаа татгалзахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 746 188 /373 094 + 373 094/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 373 094 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.О-т, төрийн сангийн 100200100941 данснаас 169 475 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Д.Б-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ