Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/01976

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/01976

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******-******* ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ******* ******* ******* ТБАГУТҮГ -т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн /Цахилгааны хангамжийн ажил ** дүүрэг, ** дугаар хороо / гэрээний үлдэгдэл санхүүжилт 42,502,331 төгрөгийг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагчийн төлөөлөгч Л., Ж., А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /** дүүрэг, ** дугаар хороо / гэрээний үлдэгдэл санхүүжилт 42,502,331 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч *******-******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* худалдан авах ажиллагааны газраас 2021 онд зохион байгуулсан тендерт ******* ******* ХХК нь оролцон шалгарч ******* ******* ******* ******* *******тай 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр НХААГ-21/211 дугаар ******* ******* дугаар байрыг дахин буулган барилгажуулах төслийн Цахилгаан хангамжийн ажлын төсөвт өртөг 425,023,316 төгрөгийн гэрээ байгуулсан. Манай компани 2022 оны 09 дүгээр сард ******* ******* байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/ ажлыг хийж гүйцэтгэн улсын комисс ажиллуулж, хүлээн авах тухай ******* хөрөнгө оруулалтын *******т мэдэгдсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхдээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас олгосон 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15/01800/22 дугаар техникийн нөхцөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1446 дугаар албан бичгээр өгсөн шугамын ажил хийх тус тусын зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажилд Анад катод ХХК нь ******* хөрөнгө оруулалтын *******тай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний дагуу зохиогчийн хяналт тавьж ажилласан. Гэтэл цахилгаан хангамжийн ажлын угсралтын ажлыг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн кабель ашиглалт засварын төвийн ахлах инженер, улсын комиссын гишүүн Б.Алтанцэцэг нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үүрэг даалгаврын биелэлтийн хуудсаар дээрх ажлыг гүйцэтгэхтэй холбоотой Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тэй зураг зөвшилцөөгүй гэдэг шалтгаанаар гарын үсэг зураагүй, энэ шалтгаанаар улсын комиссын акт баталгаажаагүй.

Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дагуу захиалагч буюу ******* ******* ******* ******* *******, түүнийг төлөөлж ******* хөрөнгө оруулалтын ******* барилга, байгууламжийг ашиглалтад оруулах үүргийг хүлээдэг. Гэвч захилагчийн зүгээс улсын комиссыг дахин ажиллуулж, ажлын үр дүнг хүлээж авахад чиглэсэн дорвитой арга хэмжээ аваагүй. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэгч компанийн зүгээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, ******* хөрөнгө оруулалтын *******, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК зэрэг төрийн байгууллага, компаниудад улсын комиссын актыг баталгаажуулах талаар хандсан боловч улсын комиссын акт баталгаажаагүй. ******* ******* ХХК болон ******* ******* ******* ******* ******* хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр НХААГ-21/211 дугаар ******* ******* дугаар байрыг дахин буулган барилгажуулах төслийн Цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу байгуулагдсан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэж заасан бөгөөд манай компанийн хувьд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* ******* байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил хийж гүйцэтгэж захиалагчид мэдэгдсэнээр ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Цахилгаан хангамжийн ажлын гүйцэтгэлийг Хот байгуулалт, хөгжлийн ******* шугам сүлжээний гүйцэтгэлийн мэдээллийн зураглалыг шалгаж хот байгуулалтын мэдээллийн санд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан.

******* ******* ХХК болон ******* ******* ******* ******* ******* хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр НХААГ-21/211 дугаар "******* ******* дугаар байрыг дахин буулган барилгажуулах төслийн Цахилгаан хангамжийн ажил" гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 45.1-т "Барьцаа хөрөнгийн хувь нь 5 хувь байна. Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулга хийх хугацаа 1 жил байх бөгөөд тус хугацаа дууссанаар ашиглагч байгууллагын тодорхойлолтыг үндэслэн барьцаа хөрөнгийг чөлөөлж гүйцэтгэгчид олгоно", Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт дагуу барьцаа хөрөнгийн 5 хувь 21,251,165 төгрөг, үлдэгдэл төлбөр 21,251,165 нийт үлдэгдэл санхүүжилт 42,502,331 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., Ж., А. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эрх шилжүүлэх тухай А/803 дугаар захирамжийн дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж *******-******* ХХК нь тендерт шалгарсан. *******-******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* ******* ******* ******* ******* 425,023,318 төгрөгийн үнийн дүнтэй ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /** дүүрэг, ** дугаар хороо / гэрээ байгуулсан. ******* хөрөнгө оруулалтын ******* нь захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна. Гэрээт ажлыг ашиглалтад оруулах улсын комиссыг акт өнөөдрийн хүртэл баталгаажаагүй бөгөөд гүйцэтгэгч *******-******* ХХК нь гэрээг сунгуулах хүсэлт ирүүлж гэрээний хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Тухайн төсөл арга хэмжээтэй холбогдуулан зургийг дахин зөвшилцөхөөр Хот байгуулалт, хөгжлийн *******т хандаад байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар *******-******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 45 тоот, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 54 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22020 тоот, 2022 оны 12 дугаар сарын 09-ний 22/135 тоот албан бичиг, компанийн дүрэм, ******* хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2/3957 тоот албан бичиг, ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/ гүйцэтгэх гэрээ, ******* Хот байгуулалт, хөгжлийн ******* 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8/3256 тоот албан бичиг, Шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан акт, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1218 тоот албан бичиг зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар ******* хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2/3957 тоот, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2/4155 тоот, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 24/47 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2/3957 тоот, 2022 оны 8 дугаар сарын -ны өдрийн 2/3334 тоот, 2022 оны 8 дугаар сарын -ны өдрийн 2/3334 тоот, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2/2529 тоот, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2/2248 тоот албан бичиг, ******* Хот байгуулалт, хөгжлийн ******* 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8/3256 тоот албан бичиг, ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/-ын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ, Зураг төсөл зохиогчийн хяналтын зардлын гүйцэтгэлийн нэгдсэн акт, Гэрээ дүгнэсэн протокол, *******-******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот Гэрээ сунгуулах хүсэлт, Техникийн зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/-ын хугацаа сунгах нэмэлт гэрээ, Гэрээ дүгнэсэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн протокол, Захирагчийн албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1446 тоот албан бичиг, ******* ******* ******* 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/803 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамж, ******* төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт, Гэрээ дүгнэсэн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн протокол, Барилга угсралт их засвар ажлын гүйцэтгэл, Барилга угсралт их засвар ажлын үе шатны хуваарь, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр ******* ******* дугаар байрны гадна цахилгааны холболтын ажлын зураг, Ажлын гүйцэтгэлийн давхцуулсан зургийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /** дүүрэг, ** дугаар хороо /-ын гэрээний үлдэгдэл санхүүжилт 21,251,165 төгрөг, барьцаа хөрөнгийн 5 хувь 21,251,165 төгрөг нийт 42,502,331 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тэй зураг зөвшилцөөгүй гэдэг шалтгаанаар гарын үсэг зураагүй, энэ шалтгаанаар улсын комиссын акт баталгаажаагүй. Захиалагч үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/-ын хугацаа сунгах нэмэлт гэрээ байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусна. Гэрээт ажлыг ашиглалтад оруулах улсын комисс актаар хүлээж аваагүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/-ын гүйцэтгэх гэрээ, ******* Хот байгуулалт, хөгжлийн ******* 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8/3256 тоот албан бичиг, Шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан акт, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1218 тоот албан бичиг, ******* хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2/3957 тоот, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2/4155 тоот, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 24/47 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2/3957 тоот, 2022 оны 8 дугаар сарын -ны өдрийн 2/3334 тоот, 2022 оны 8 дугаар сарын -ны өдрийн 2/3334 тоот, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2/2529 тоот, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2/2248 тоот албан бичиг, ******* Хот байгуулалт, хөгжлийн ******* 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8/3256 тоот албан бичиг, ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/-ын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ, Зураг төсөл зохиогчийн хяналтын зардлын гүйцэтгэлийн нэгдсэн акт, Гэрээ дүгнэсэн протокол, *******-******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот Гэрээ сунгуулах хүсэлт, Техникийн зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн /Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/-ын хугацаа сунгах нэмэлт гэрээ, Гэрээ дүгнэсэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн протокол, Захирагчийн албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1446 тоот албан бичиг, ******* ******* ******* 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/803 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамж, ******* төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалт, Гэрээ дүгнэсэн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн протокол, Барилга угсралт их засвар ажлын гүйцэтгэл, Барилга угсралт их засвар ажлын үе шатны хуваарь, ******* ******* дугаар байрны гадна цахилгааны холболтын ажлын зураг, Ажлын гүйцэтгэлийн давхцуулсан зураг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.******* худалдан авах ажиллагааны газраас 2021 онд зохион байгуулсан тендерт ******* ******* ХХК нь оролцон шалгарч Захиалагч ******* ******* ******* ******* ******* нь Гүйцэтгэгч *******-******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр НХААГ-21/211 дугаар ******* ******* дугаар байрыг дахин буулган барилгажуулах төслийн Цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /хх-ийн 11-12 тал/

 

8.Уг гэрээгээр Захиалагч нь ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /** дүүрэг, ** дугаар хороо / дугаар НХААГ-21/211 ажлыг 425,023,316 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн Гүйцэтгэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөв өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно. Гэрээний нийт дүн 425,023,316 төгрөг, 2021 оноос 2022 онд дамжин санхүүжүүлэх 212,223,316 төгрөг ******* төсвийн хөрөнгөөр санхүүжинэ. Санхүүжилийг гүйцэтгэлээр олгоно. Барьцаа хөрөнгийн хувь /5 хувь/ байна. Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулга хийх хугацаа нэг жил байх бөгөөд тус хугацаа дууссанаар ашиглагч байгууллагын тодорхойлолтыг үндэслэн барьцаа хөрөнгийг чөлөөлж гүйцэтгэгчид олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

9.Зохигчид Ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.

 

10.Нэхэмжлэгч *******-******* ХХК-нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот албан бичгээр Манай компани нь ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/-ын дугаар НХААГ-21/211 гэрээт ажилд Хотын стандарт, хяналтын *******т байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан боловч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тэй зураг зөвшилцөлд хүрэхгүй байгаа тул ажлыг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгаж өгнө үү гэх хүсэлтийг ******* хөрөнгө оруулалтын *******т хүргүүлжээ. /хх-ийн 53 тал/

 

11.Техникийн зөвлөлийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/30-47 дугаар тэмдэглэлд ...******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/ угсралтын ажлын гэрээний хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 54-55 тал/

 

12.Талууд ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/-ын хугацаа сунгах нэмэлт гэрээг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, угсралтын ажлын гэрээний хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байх ба энэ тухайд маргаагүй. /хх-ийн 56-57 тал/

 

13.Дээрх ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/-ыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тэй зураг зөвшилцөөгүй гэдэг шалтгаанаар гарын үсэг зураагүй, улсын комиссын акт баталгаажаагүй болох нь нэхэмжлэгч *******-******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 45 тоот албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан гэрээний үлдэгдэл санхүүжилт 21,251,165 төгрөг, барьцаа хөрөнгийн 5 хувь 21,251,165 төгрөг нийт 42,502,331 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

14.Талууд дээрх гэрээний тусгай нөхцөлийн 45.1-т "Барьцаа хөрөнгийн хувь нь 5 хувь байна. Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулга хийх хугацаа 1 жил байх бөгөөд тус хугацаа дууссанаар ашиглагч байгууллагын тодорхойлолтыг үндэслэн барьцаа хөрөнгийг чөлөөлж гүйцэтгэгчид олгоно гэж тохиролцсон байна.

 

15.Өөрөөр хэлбэл Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тэй зураг зөвшилцөөгүй гэдэг шалтгаанаар Улсын комиссын акт баталгаажаагүй, ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/-ын хугацааг сунгахаар 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр тохиролцсон угсралтын ажлын гэрээний хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх сунгасан хугацаа дуусаагүй, захиалагч тодорхойлолтоо гаргаж өгөөгүй зэргээс шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

 

16.Талууд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тэй зураг зөвшилцөх шаардлагатай болох нь ******* ******* дугаар байрны гадна цахилгааны холболтын ажлын зураг, Ажлын гүйцэтгэлийн давхцуулсан зураг, хариуцагчийн тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 94-95 тал/

 

17.Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /** дүүрэг, ** дугаар хороо /-ын гэрээний үлдэгдэл санхүүжилт 21,251,165 төгрөг, барьцаа хөрөнгийн 5 хувь 21,251,165 төгрөг нийт 42,502,331 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

18.Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 370,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******/ ТБАГУТҮГ/-т холбогдох ******* ******* дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Цахилгааны хангамжийн ажил /** дүүрэг, ** дугаар хороо /-ын гэрээний үлдэгдэл санхүүжилт 21,251,165 төгрөг, барьцаа хөрөнгийн 5 хувь 21,251,165 төгрөг нийт 42,502,331 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 370,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ