Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/00362

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/00362

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ** дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* тауэр, ** давхар, ** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо,Наран хороолол ** дугаар байрны ** тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,929,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,929,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч ******* нь манай компанитай 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн,

эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч *******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дугаартай зээлийн дансны дугаартай, 496,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд, 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дугаартай зээлийн дансны дугаартай, 495,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 496,000 төгрөг, шимтгэл 21,600 төгрөг, үндсэн хүү 370,410 төгрөг нэмэгдүүлсэн хүү 74,082 төгрөг нийт 962,092 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 495,000 төгрөг, шимтгэл 21,500 төгрөг, үндсэн хүү 369,663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,932 төгрөг нийт 960,095 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 7,500 төгрөг болсон байна.

Иймд хариуцагч *******аас нийт 1,929,688 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,929,688 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,929,688 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,825 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 22,913 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 22,913 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр

гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ