Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 123

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Л.Ц   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Лонжидхоролын  Л.Ц ад холбогдох 201715000149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Тайж овгийн Л.Ц .;

Шүүгдэгч Л.Ц   нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-ын  эзэмшлийн 09-58 ӨВА улсын дугаартай “Тоёота Королла Филдер” маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-ын  эзэмшлийн 09-58 ӨВА улсын дугаартай “Тоёота Королла Филдер” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Г.И эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Ц   шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Намайг ээж нохойны хоол аваад ир гэж явуулсан. Тэгээд би нохойны хоол авчирах гээд явж байтал ах, дүү хоёр машинд пиво уугаад сууж байсан юм. Тэд намайг дуудсан юм. Машины арын суудалд суутал, арын суудал дээр пиво тавьчихсан байсан. Тэр пивоноос бид гурав нэг, нэг аягыг уусан. Тэгтэл дүү нь “Машин заслаа” гээд яваад өгсөн. Ахтай нь би “Арцат”-аас “Соёолж” нэртэй пиво мөнгийг хувааж төлөөд авч яваад гэрт нь очиж уусан. Тэгсэн чинь “Чи манай хүүхдийн үсний найрнаар ирээгүй” гэж хэлээд авдарнаасаа дахиад нэг шил архи гаргаж ирсэн. Тэр архийг бид хоёр хувааж уусан. Би хоёр төрлийн гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 3500000 төгрөгөөр “Fit” гэдэг машиныг авч өгсөн. Хуучин машин нь журмын хашаанд байгаа. Миний буруу надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Н.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би Тарагт сумын төвд манай нөхөр, хүүхэд хоёр 09-58 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Королла Филдер” маркийн машинаараа хүргэж өгөөд аймаг руу   орж ирж байхад утас дуугараад эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь очтол манай хүү Г.И авто осолд ороод зүүн гарын бугуйны ар хэсэг нь хугарчихсан байсан. Нэлээн айж сандарсан тул тэр шөнөдөө унтаж чадахгүй цочиж сэрээд байсан. Зүүн гарын хугаралыг эмч нар эмчилж бүтэн унтуулаад зөрүүтэй хугаралыг рентген аппаратаар засч эмчилсэн Одоогоор зүүн гар нь гипстэй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Г-ын  мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай эхнэр Н.О нь Тарагт сумын “Алтан тал” багийн эмчээр ажилладаг тул Тарагт сумын төв дээр өөрийнхөө эзэмшлийн 09-78 ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн “Королла филдер” машинаараа хүргэж өгөөд, Арвайхээр суманд орой 17 цаг 30 минутын үед хүү Г.Ид хамт ирээд төрсөн дүү Ц.М-д очсон. Ц.М-н хашааны гадаа би өөрийнхөө машин дотроо дүү Ц.М, хүү Г.Идэржавхлантай сууж байтал урьд нь нэг гудамжинд байдаг байсан найз Л.Ц   /Баагий гэж дууддаг/ ганцаараа хүрээд ирэхээр нь машинд байсан пивоноос 1 аягийг өгсөн чинь Л.Ц   уучихсан. Би Л.Ц  , хүү Г.И нарыг машиндаа суулгаад “Арцад” худалдааны төв ороод Л.Ц  тай мөнгө нийлүүлээд 1 ширхэг 1.6 литрийн “Соёолж” пиво аваад манай гэрт очоод Л.Ц   бид хоёр хувааж ууж байгаад жаахан пивыг саванд нь үлдээсэн. Би гэрт байсан 1 шил 0.5 литрийн “Алтан түрүү” архиа гаргаад Л.Ц  тай хувааж ууж байгаад архийг талд нь оруулаад больсон. Би Л.Ц  , хүү Г.И нартай хашаанаас гартал миний жолоочийн талын урд дугуйны хий суларчихсан байхаар нь найз Элбэгийнд очиж машины данхраадыг гуйх гээд би машинаа бариад Элбэгийн хашааны гадаа очсон. Тухайн үед  машинаас буухдаа машиныхаа түлхүүрийг кундакторт нь үлдээгээд Элбэгийнд орох гээд ганцаараа хашаанд нь явж байтал Л.Ц   миний машиныг унаад, манай хүү Г.Идэржавхланг суулгаад машинтай хөдлөхөөр нь Элбэгээ өөрийнхөө портер машиныг унаад би хажууд нь суугаад хамт араас нь 3-4 минутын дараа хөдөлсөн. “Соёмбо”  дэлгүүрийн баруун талын засмал замынхаа ертөнцийн зүгээр баруун талд миний машинтай Л.Ц   нь жалганы хойд тал овгор шороон дээр дамнуулаад машиныг зогсоочихсон байсан. Манай хүү Г.И “Соёмбо” дэлгүүрийн эзэн Д.Г тэвэрчихсэн машинаас хүүхдийг шидэгдсэн гэж ярьж байсан. Манай хүү уйлаад байхаар нь би уурандаа Л.Ц  ыг машинаас буухаар нь хүүхэд алчихлаа гэж хэлээд баруун талын хөмсөгний ойролцоо гараараа нэг удаа цохисон чинь Л.Ц   зугтаагаад явган гүйгээд явчихсан. Л.Ц   замаар зугтаагаад явж байхад цагаан өнгийн “верна” машинтай цагдаа ирээд машинтай араас нь хөөгөөд явсан. Би Элбэгээтэй хамт хүү Г.И эмнэлэг рүү хүргэж өгсөн. Эмч нь үзээд рентгенд зургийг авах шаардлагатай гэхээр нь хүү Г.Идэржавхлангийн зургийг нь авахуулахад зүүн гарын шуу хэсэг нь хугарсан байсан. Л.Ц  , бид хоёр эрүүлжүүлэхэд тэр өдрөө хоносон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай дэлгүүр Арвайхээр сумын 10 дугаар баг шинэ засмал замын гол хэсгээр, ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд байрладаг юм. 2017 оны 06 дугаар сарын 11-ний орой цаг нарийн сайн хараагүй болохоор мэдэхгүй байна нар жаргах дөхчихсөн байсан ойролцоогоор 18 цагийн үед байх. Дэлгүүрт хүмүүс орж ирээд худалдаа хийгээд завгүй байсан. Тэгээд хүмүүс гарсаны дараа машин хий орилуулаад байхаар нь гараад хартал манай дэлгүүрийн харалдаа засмал замынхаа баруун талд хойшоо чиглэлтэй цагаан өнгийн жижиг тэрэг жалган дээр тэгнээд зогсчихсон байсан. Жолооч нь машинаасаа гараад машинаас урагшаа Гүйгээд 20-30 метр зайтай газраас бага насны хүүхэд авч байсан. Тэгэхээр нь би яваад очтол манай баз Ц.Г-ын  хүүхэд нь байхаар нь тэр залуугаас аваад ир гээд би өөрөө аваад тэврээд зогсож байтал Ц.Г  портертой хүнтэй хамт ирсэн. Ирээд хүүхэд аллаа гээд нөгөө залууг нэг удаа гараараа цохиод авсан чинь нөгөөх нь засмал хөндлөн гараад зугтчихсан. Ц.Г  хүүхдээ аваад эмнэлэг явсан. Цагдаа нар дараа нь ирчихсэн байгаа харагдсан. Би ахиж очоогүй. ...Анх яаж осол болсоныг би хараагүй дэлгүүрт хүмүүстэй байсан ямар нэгэн чимээ сонсогдоогүй хүмүүс гарсаны дараа машин хий орилоод байхаар нь дэлгүүрээс гараад хартал засмал замын цаана жалганд тэгнээд зогсчихсон байсан. Намайг очиход тэр танихгүй залуу Ц.Г-ын  хүүхэд хоёр л байсан өөр хүн тэнд байгаагүй. Тэр залуугийн биед ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй, Ц.Г-ын  хүүхэд энэ жил үсний найр хийсэн 2-3 насны л хүүхэд, уйлаад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтан өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байхад Ц.Г  гаднаас 13 цаг өнгөрч байх үед орж ирээд эхнэр Н.Отгонбаярыг Тарагт сумын төв хүргэж өгөөд ирлээ, хоол байна уу гээд орж ирсэн. Би ажилтай байгаад удалгүй гэрээс гарсан. Орой 18 цагийн үед манай найз Элбэг утсаар ярихдаа Ц.Г  ах чинь манайд орж ирээд цай ууж байхад нь хамт явсан хүн нь машиныг нь унаад хамт байсан хүүхдийг нь авч явахдаа замдаа эрэг мөргөөд машиныг нь эвдчихсэн, хүүхдийг нь эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна хүрээд ир гэхээр нь би очсон. Ах эмнэлэг дотор хүүхэдтэйгээ хамт ирчихсэн байсан. Би шууд эмнэлэг дээр ирсэн. Машиныг нь Л.Ц   унаад зугтчихсан гэж надад хэлсэн. Би тэр үед хамт байгаагүй болохоор өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч М.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017  оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үдээс хойш 18 цагийн үед гэртээ амарч байхад гаднаас Ц.Г  ганцаараа орж ирсэн. Орж ирээд удаагүй байтал машин нь гэнэт дуугарсан чинь буцаад гараад гүйсэн. Тэгээд буцаж орж ирээд машин унаад давхичихлаа дотор нь хүүхэд байгаа гээд бид хоёр машин асаагаад араас нь явсан. Бид хоёр портер машинтай явсан. Шинэ засмал зам гартал шар дэлгүүрийн харалдаа замынхаа баруун талд хойшоо чиглэлтэй эрэг мөргөөд зогсчихсон байсан. Бид хоёр яваад очтол Ц.Г-ын  хүүхдийг нэг хүн тэвэрчихсэн байсан. Машин унасан гэх хүн нь биеэр багавтар залуу байсан. Ц.Г  намайг машинаасаа буугаагүй байх үед тэр залуу руу очиж байсан. Намайг машинаасаа бууж байхад цагаан өнгийн “верна” машинтай цагдаа нар иртэл нөгөө залуу зугтаачихсан. Би барьж авах гээд гүйцээгүй. Тэгээд утсаар Ц.М руу яриад эмнэлэг рүү хүрээд ир гэж хэлсэн. Ц.Г-ын  хүүхдийг нь аваад эмнэлэг орсон. Ахиж тэр залуутай уулзаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ байж байгаад 18 цаг өнгөрч байх үед ажил руугаа явахаар Арвайхээр сумын 10 дугаар багийн засмал замаар өөрийн эзэмшлийн 51-31 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн машинтай явж байтал 10 дугаар багийн засмал замын ертөнцийн зүгээр баруун талын жалганд урд ирмэгээс нь хойд ирмэг хүртэл цагаан өнгийн “Тоёота филдэр” маркийн автомашин үсэрчихсэн машины гадна талд гурван залуу зогсож байсан. Тэр гурван залуугаас машины эзэн нь гэх залуу машиныг нь унаж яваад осолд оруулсан гэх хар өнгийн футболк өмссөн залууг зодоод байх шиг байхаар нь очих гээд явж байтал машин барьж явсан гэх залуу гудамжаар ороод зугатахаар нь би зогс гэж хэлтэл нарийн гудамжаар ороод цаашаа зугатаачихсан. Би тухайн үед ажилтай байсан болохоор 7032102 дугаарын утсанд өөрийн утсаар дуудлага өгөөд ажил руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай: “... Жолооч Л.Ц   нь замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн байх үндэслэлтэй. Жолооч Л.Ц   нь 09-58 ӨВА улсын дугаартай “Тоёота Пилдер” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт “...Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг, Мөн замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 заалт “... Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн заалтыг, Мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дах заалт “... Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг. Мөн замын хөдөлгөөний 2 дугаар бүлгийн 2.1 а дахь заалт “...Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зам цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Э-н 2017 оны 06 дугаар арын 12-ны өдөр гаргасан зам тээврийн ослын акт үндэслэптэй байна. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 199 дугаартай: “...Г.И-н биед тархины доргилт, баруун шуу ясны зөрөөтэй хугарал, баруун чихний хэсгийн зулгаралт, духны хэсэг, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 47 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5925 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “...Нэр Л.Ц   нас 32 хүйс эр...” гэж хаягласан цусанд 1.6 промилли спитрийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1.6 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 67 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-н 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах...” тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №06/19 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Ц  ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 81-83 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Ц  ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Ц  ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 77-80 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Ц   нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-ын  эзэмшлийн 09-58 ӨВА улсын дугаартай “Тоёота Королла Филдер” маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-ын  эзэмшлийн 09-58 ӨВА улсын дугаартай “Тоёота Королла Филдер”  маркийн автотээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Г.И-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.О-н “... Би аймаг руу орж ирж байхад утас дуугараад эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь очтол манай хүү Г.И авто осолд ороод зүүн гарын бугуйны ар хэсэг нь хугарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/, иргэний нэхэмжлэгч Ц.Г-ын  “... Би Л.Ц  , хүү Г.И нартай хашаанаас гартал миний жолоочийн талын урд дугуйны хий суларчихсан байхаар нь найз Элбэгийнд очиж машины данхраадыг гуйх гээд би машинаа бариад Элбэгийн хашааны гадаа очсон. Тухайн үед машинаас буухдаа машиныхаа түлхүүрийг кундакторт нь үлдээгээд Элбэгийнд орох гээд ганцаараа хашаанд нь явж байтал Л.Ц   миний машиныг унаад, манай хүү Г.И суулгаад машинтай хөдлөхөөр нь Элбэгээ өөрийнхөө портер машиныг унаад би хажууд нь суугаад хамт араас нь 3-4 минутын дараа хөдөлсөн. “Соёмбо”  дэлгүүрийн баруун талын засмал замынхаа ертөнцийн зүгээр баруун талд миний машинтай Л.Ц   нь жалганы хойд тал овгор шороон дээр дамнуулаад машиныг зогсоочихсон байсан. Манай хүү Г.Идэржавхланг “Соёмбо” дэлгүүрийн эзэн Д.Ганболор тэвэрчихсэн машинаас хүүхдийг шидэгдсэн гэж ярьж байсан. Манай хүү уйлаад байхаар нь би уурандаа Л.Ц  ыг машинаас буухаар нь хүүхэд алчихлаа гэж хэлээд баруун талын хөмсөгний ойролцоо гараараа нэг удаа цохисон чинь Л.Ц   зугтаагаад явган гүйгээд явчихсан. Л.Ц   замаар зугтаагаад явж байхад цагаан өнгийн “верна” машинтай цагдаа ирээд машинтай араас нь хөөгөөд явсан. Би Элбэгээтэй хамт хүү Г.И эмнэлэг рүү хүргэж өгсөн. Эмч нь үзээд рентгенд зургийг авах шаардлагатай гэхээр нь зургийг нь авахуулахад зүүн гарын шуу хэсэг нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23/, гэрч Д.Г-н “...Дэлгүүрт хүмүүс орж ирээд худалдаа хийгээд завгүй байсан. Тэгээд хүмүүс гарсаны дараа машин хий орилуулаад байхаар нь гараад хартал манай дэлгүүрийн харалдаа засмал замынхаа баруун талд хойшоо чиглэлтэй цагаан өнгийн жижиг тэрэг жалган дээр тэгнээд зогсчихсон байсан. Жолооч нь машинаасаа гараад машинаас урагшаа гүйгээд 20-30 метр зайтай газраас бага насны хүүхэд авч байсан. Тэгэхээр нь би яваад очтол манай баз Ц.Г-ын  хүүхэд нь байхаар нь тэр залуугаас аваад ир гээд би өөрөө аваад тэврээд зогсож байтал Ц.Г  портертой хүнтэй хамт ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Ц.Мөнхжаргалын “...Орой 18 цагийн үед манай найз Элбэг утсаар ярихдаа Ц.Г  ах чинь манайд орж ирээд цай ууж байхад нь хамт явсан хүн нь машиныг нь унаад хамт байсан хүүхдийг нь авч явахдаа замдаа эрэг мөргөөд машиныг нь эвдчихсэн, хүүхдийг нь эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна хүрээд ир гэхээр нь би очсон. Ах эмнэлэг дотор хүүхэдтэйгээ хамт ирчихсэн байсан. Би шууд эмнэлэг дээр ирсэн. Машиныг нь Л.Ц   унаад зугтчихсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч М.Э-н “...2017  оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үдээс хойш 18 цагийн үед гэртээ амарч байхад гаднаас Ц.Г  ганцаараа орж ирсэн. Орж ирээд удаагүй байтал машин нь гэнэт дуугарсан чинь буцаад гараад гүйсэн. Тэгээд буцаж орж ирээд машин унаад давхичихлаа дотор нь хүүхэд байгаа гээд бид хоёр машин асаагаад араас нь явсан. ...Шинэ засмал зам гартал шар дэлгүүрийн харалдаа замынхаа баруун талд хойшоо чиглэлтэй эрэг мөргөөд зогсчихсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31/, гэрч Б.Ц-н “... 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ байж байгаад 18 цаг өнгөрч байх үед ажил руугаа явахаар Арвайхээр сумын 10 дугаар багийн засмал замаар өөрийн эзэмшлийн 51-31 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн машинтай явж байтал 10 дугаар багийн засмал замын ертөнцийн зүгээр баруун талын жалганд урд ирмэгээс нь хойд ирмэг хүртэл цагаан өнгийн “Тоёота филдэр” маркийн автомашин үсэрчихсэн машины гадна талд гурван залуу зогсож бйасан. ... Намайг очиж байтал машин барьж явсан гэх залуу гудамжаар ороод зугатахаар нь би зогс гэж хэлтэл нарийн гудамжаар ороод цаашаа зугатаачихсан. Би тухайн үед ажилтай байсан болохоор 7032102 дугаарын утсанд өөрийн утсаар дуудлага өгөөд ажил руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, Техникийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт  /хх-ийн 38/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 199 дугаартай дүгнэлт. /хх-ийн 47/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5925 дугаартай дүгнэлт. /хх-ийн 67/, Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-н 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах...” тухай тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-13/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол тэмдэглэл /хх-ийн 14-15/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 34-35/, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №06/19 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-55/, Шүүгдэгч Л.Ц  ын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Тайж овогт Л.Ц ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Л.Ц  ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ц  ад эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.Ц   нь  хэд хэдэн гэмт хэрэг буюу 2 өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Ц   нь цагдан хоригдсон хоноггүй, 18 насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О 114,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Г д 3.500.000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, 18 насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Идэржавхлангийн эрүүл мэндэд учирсан хохирлыг харуулсан 2830 I M3(y) гэсэн бичиглэл бүхий рентгэн зураг 1 ширхгийг 18 насанд хүрүээгүй хохирогч Г.Идэржавхланд буцаан олгож,

Шүүгдэгч Л.Ц  ад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Тайж овогт Лонжидхоролын  Л.Ц ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Тайж овогт Л.Ц ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу  450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар Л.Ц  ад оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр  торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийг  хүнд ял болох 1 жил 1 сар хорих ялд нэмж нэгтэн Л.Ц  ын биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 30 хоногоор тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц  ад оногдуулсан 1  жил 1 сар, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт  Л.Ц ад оногдуулсан 1 жил 1 сар, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Ц  ад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц  ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Л.Ц  ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц   нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

10. Шүүгдэгч Л.Ц   нь 18 насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О 114,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Г д 3.500.000 төгрөг тус тус төлсөн бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Г.И-н эрүүл мэндэд учирсан хохирлыг харуулсан 2830 IDERJAVHLAN M3(y) гэсэн бичиглэл бүхий рентгэн зураг 1 ширхгийг 18 насанд хүрүээгүй хохирогч Г.Идэржавхланд буцаан олгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц  ад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Ц  ад   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.МАНДАХБАЯР