Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/02245

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/02245

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н,Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,655,437.40 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,655,437.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.******* нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* *******ны Сүхбаатар дүүрэг салбараас 340101985140 тоот Кредит карт эзэмших гэрээний үндсэн дээр 5,900,000 төгрөгийг бэлэн гүйлгээний сарын 2.4 хувь, жилийн 28.8 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувь хүүтэй, 24 сарын хугацаатай кредит картын зээл авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж кредит картын төлбөрийг нийт 228 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан байна. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Кредит картын үндсэн зээл 4,144,915.15 төгрөг, хүү 510,522.25 төгрөг нийт 4,655,437.40 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Банк зээлдэгчтэй утсаар удаа дараа холбогдож зээл төлүүлэхээр ярьж, зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан. Зээлдэгч зээлээ төлөхгүй зээл зөрчилтэй байсаар Монгол *******ны журмын дагуу ангилал буурч эргэлзээтэй ангилалтай болсон. Зээлдэгч Н.******* нь ******* *******ны Сүхбаатар дүүрэг салбараас авсан кредит картын зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д заасан, үүргүүдийн хүрээнд зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцох ба дээрх гэрээнүүдийн аливаа заалтыг зөрчсөн бол Зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх ба зээл хэвийн төлөгдөхгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн. Зээлдэгч Н.*******ын ******* *******тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан тул гэрээгээр хүлээсэн үүрэг болох кредит картын үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл, үндсэн хүүний төлбөр нийт 4,655,437.40 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХК нь Н.*******т холбогдуулан 4,655,437.40 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Н.******* нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага 4,655,437.40 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

3.Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй картын зээлийг бүрэн барагдуулсан тул 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлосон шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр нэхэмжлэгчийн татгалзлыг баталж өгөхийг хүсч байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Кредит карт эзэмших гэрээ, Мэдэгдэл, Картын дансны хуулгыг, хариуцагчаас тайлбар бичгээр шүүхэд өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,655,437.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

6.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хүсэлтээ бичгээр гаргаж, Картын дансны хуулгыг хавсаргасан байна.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Н.******* нарт шүүх хуралдааны товыг Мэдэгдэх хуудас-аар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ ирүүлсэн тул зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,437 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,655,437.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,437 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ