Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/02287

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/02287

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ******* ХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар ***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,489,440.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,489,440.80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр *******тай ЗГ1745107394 тоот зээлийн гэрээ байгуулж 4,700,000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 13 сарын хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ1745107394-А тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж 1,530,000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ1745107394-А тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж 3,200,000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗГ1745107394-А тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж 800,000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нийт 10,230,000 төгрөгийн зээл тус тус авсан.

Зээлдэгч Г.******* нь ЗГ1745107394, ЗГ1745107394-А тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 85 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Үндсэн зээлийн төлбөрт 3,158,073.96 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 103,584.77 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,827.29 төгрөг нийт 3,266,486.02 төгрөг төлөөгүй байна.

Г.******* *******тай 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр R000856229 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 1745112174 тоот зээлийн данс үүсэж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Г.******* нь 1745112174 тоот зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 177 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн хүүний төлбөрт 2,554,386.07 төгрөг, Хугацаа хэтрүүлсний хүү 274,437.94 төгрөг, Эрх хэтрүүлсний хүү 5,314.05 төгрөг, Нийт 2,834,138.06 төгрөг төлөөгүй байна.

Г.******* *******тай 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр R000856229 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 1745112303 тоот зээлийн данс үүсэж 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1,600,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 900,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нийт 2,500,000 төгрөгийн зээл тус тус авсан. Зээлдэгч Г.******* нь 1745112303 тоот зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 177 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн хүүний төлбөрт 2,149,380.46 төгрөг, Хугацаа хэтрүүлсний хүү 234,775.45 төгрөг, Эрх хэтрүүлсний хүү 4,660.81 төгрөг нийт 2,388,816.72 төгрөг төлөөгүй байна.

Иймд Г.*******ээс *******тай байгуулсан ЗГ1745107394, ЗГ1745107394-A, 1745112303,1745112174 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,489,440.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.******* нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 8,489,440.80 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,489,440.80 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХК-ийн Г.*******д холбогдуулан гаргасан 8,489,440.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,489,440.80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ1745107394 дугаар Зээл болон барьцааны гэрээ, мөн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дижитал зээлийн эрх нээх гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн R000856229 дугаар Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээнүүд байгуулагдаж, хариуцагч Г.******* нь зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд маргаагүй байна.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,489,440.80 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 8,489,440.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,489,440.80 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,782 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 75,391 төгрөг, хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 75,391 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ