| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00398/И |
| Дугаар | 103/ШШ2024/00366 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2024/00366
| 2024 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2024/00366 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ** дүгээр хороо, ******* ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* овогт ******* 2 жил 6 сарын өмнө 1,500,000 төгрөгийг ******* найзаасаа авч өгөөд сар болгон 400,000 төгрөг өгнө гээд эхний сар төлөөд одоог хүртэл мөнгө өгөөгүй, өгнө гээд 2 жил явсан боловч сүүлийн 6 сар ямар ч холбоо барихгүй, миний дугаар, файсбүүк хаягийг блок хийсэн тул ямар ч холбоо барих боломжгүй байна. ******* найзаасаа бэлэн мөнгө авч би батлан даагч нь болоод өөрөө өрийг нь дарсан тул хохирол барагдуулсан 2,500,000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна. Хамгийн сүүлд зээл авч өгнө гээд би 6 сар хүлээсэн боловч нэг ч холбоо бариагүй. нь ******* дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суудаг байсан. нь 6 хувийн хүүтэй мөнгө зээлээд одоо хэдэн төгрөг болж байгааг өөрөө мэдэж байгаа, мөн гарын үсэг зуруулж 4 хүүхдийнхээ төрсний гэрчилгээг үлдээгээд зээлсэн мөнгөө сар болгон хувааж төлнө гэсэн. Иймд хариуцагч ******* эрэн сурвалжиж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие жилд нэг удаа хийдэг удмын засал номоо Бурхан халдун уулны өвөрт хийх тул 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* дүүрэгт байхгүй байх тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ******* нь найз *******ээс 1,500,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй авч, О.******* зээлдүүлсэн, шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэтэл хариуцагч хаана оршин суугаа болох нь тогтоогдохгүй байгаа гэсэн үндэслэлээр ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан. нь хуульд зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдохгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч ******* өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* овогт ******* ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ