Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02643

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02643

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******-*******ын ******* -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,731,774.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Я.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,731,774.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Я.******* нь манай компанитай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр L26600610 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээл гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу зээлдэгч Я.*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 7700124678 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,508,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх үндсэн зээл 1,507,963.71 төгрөг, шимтгэл 104,200 төгрөг, үндсэн хүү 926,592.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185,318.42 төгрөг, нотариатын зардал 7,700 төгрөг нийт 2,731,774.18 төгрөгийг хариуцагч Я.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Я.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Я.******* миний бие ******* /Poсket/-ийн нэхэмжилсэн 2,731,774.18 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,131,774.18 төгрөгийг төлж дуусгахаар тайлбар гаргаж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Я.*******д холбоглох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Я.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,731,774.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр L26600610 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагд болон 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,508,000 төгрөг олгосон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,131,774.18 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,731,774.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,131,774.18 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,658.39 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 29,329.19 төгрөг, хариуцагч Я.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 29,329.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ