Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02646

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02646

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогтой ******* -т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,535,258.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,535,258.58 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ББСБ ХХК нь Б.*******тай 2021 оны 12 дугаар сарын 27- ны өдөр ББЗГ-21/054 дугаартай Эмэгтэйчүүдийг дэмжих бичил бизнесийн зээлийн гэрээг байгуулж, 3,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Гэтэл хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөө огт хийгээгүй, гэрээний хугацаа дууссан ч зээлээ бүрэн төлж дуусгаагүй, манай компаниас холбогдоход элдэв шалтгаан тоочсоор өдийг хүрээд байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасны дагуу ББЗГ-21/054 дугаартай Эмэгтэйчүүдийг дэмжих бичил бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,127,536.99 төгрөг, хүү 362,193.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн хүүгийн 20%-тай тэнцүү буюу 45,528.40 төгрөг, нийт 1,535,258.58 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ББСБ ХХК нь Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,535,258,58 төгрөг гаруулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,535,258.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.*******ыг нэхэмжлэлийн шаардлага 1,535,258.58 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,535,258.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,515 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 19,757.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ