Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02647

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02647

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******ын ******* -т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,084,457 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,084,457 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* *******тай 3Г1205030508 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 5,200,000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч Э.******* нь ЗГ1205030508 тоот үндсэн зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 3158 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд oндсэн зээлийн төлбөрт 2,015,781.75 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 4,301,653.54 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 767,021.71 төгрөг, Нийт 7,084,457 төгрөг төлөөгүй байна.

Зээлдэгч Э.*******оос ******* *******тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,084,457 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* *******ны нэхэмжлэлийн дагуу Э.******* нь өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. 7,084,457 төгрөгийг төлсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,084,457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Э.*******ыг нэхэмжлэлийн шаардлага 7,084,457 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 7,084,457 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,301 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 64,150.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ