| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03052/И |
| Дугаар | 182/ШШ2024/02648 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02648
| 2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 182/ШШ2024/02648 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* овогт *******ы ******* -т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,981,670.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,981,670.44 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК, Э.******* нарын хооронд 2022 оны 04-р сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 2,399,800 төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Тухайн зээлийг Э.******* нь Galaxy А52 маркийн 2 ширхэг гар утас худалдан авах зориулалтаар авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу Э.*******ын худалдан авсан Galaxy А52 маркийн 2 ширхэг гар утасны нийт төлбөр болох 2,399,800 төгрөгийг Сайн интернэшнл ХХК-д шилжүүлсэн. Мөн Э.******* нь гар утсаа эрхийн болон аливаа доголдолдгүйгээр хүлээн авсан. Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан ...Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах... гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1.959.506.13 төгрөг, зээлийн хү 879,985.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131,178.69 төгрөг нийт 2,970,670.44 төгрөг төлөхөөр байх ба нотариатын зардал 11,000 төгрөг нийт 2,981,670.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,981,670.44 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,981,670.44 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2,399,800 төгрөгийн, жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2,981,670.44 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,981,670.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 21,225 төгрөг, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 21,225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ