Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 00358

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.И

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 152 дугаар зүйлийн 152.1.д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Э холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, 54 настай, .... боловсролтой,  ......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт  оршин суух , гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Э

Шүүгдэгч Б.Э нь  Санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа өөрийн итгэмжлэн хариуцсан мөнгө болох Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 08 дугаар сарын 28-нд Д.О нэр дээр зээл гаргасан мэтээр 2.000.000 төгрөгийг 5095059344 тоот дансанд шилжүүлэн авч завшсан, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Н.Г нэр дээр зээл гаргасан мэтээр 3.500.000 төгрөгийг 5041104336 тоот дансанд шилжүүлж завшсан, Ш.С нэр дээр зээл гаргасан мэтээр 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1.700.000 төгрөгийг 5095000015 тоот дансанд,  2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1.950.000 төгрөгийг 5090564395 тоот дансанд, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг 5094259254 тоот дансанд, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг 5094259254 тоот дансанд тус тус шилжүүлж, 12.150.000 төгрөгийг завшсан, 2015 оны 03 дугаар сард  Б.О сум хөгжүүлэх сангийн зээлийг төлөхөөр өгсөн 3.450.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Өөр ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ш.С, Д.О нарын Сум хөгжүүлэх сантай байгуулсан гэрээ байхгүй. Энэ талаар урд нь ажиллаж байсан  даргатай ярихад гэрээ байгуулаагүй, шууд л данс руу нь шилжүүлээд мөнгө авсан байгаа юм. Уг зээлийг би өөрөө төлж дуусгана гэсэн хариуг өгсөн. Мөн үүний дагуу тухайн хүмүүсийн зээлийг төлж барагдуулсан. Ш.С тухайд 2014 онд 6.650.000 төгрөг орсон байдаг. Гэхдээ хэд гэсэн дугаарын данс руу орсон нь харагдах боломжгүй, зөвхөн тайлангаас харагддаг. Үүнийг Эрдэнэбаатараас тодруулж асуухад би өөрөө авсан, өөрөө шийднэ гэж хэлээд мөнгөн дүнгээ хүлээн зөвшөөрсөн. Д.О тухайд 2015 оны 08 дугаар сарын 28-нд 2.000.000 төгрөг Оюунтүлхүүрийн өөрийн дансанд орсон боловч уг мөнгийг Э авч ашигласан байдаг. Н.Г төслийн гэрээнд 5.000.000 төгрөг олгогдохоор тусгагдсан. Гэхдээ Г дансанд 3.500.000 төгрөг орсон байдаг. Э асуухад тухайн үед сум хөгжүүлэх санд байсан мөнгөө олгосон гэдэг. Би 7 хүний нэртэй өргөдөл гомдлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Г.С, Б.Б, Б гэх 3 хүн өөрсдөө сум хөгжүүлэх сангаас зээл авч зээлээ графикийн дагуу төлөхөөр болсон. Энэ 3 хүн нь харъяаллын бус хүмүүс байсан. Н.Г, Ш.С, О, О нарын нэр дээрх зээл өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо зөвхөн Гэ гэх хүний зээлийн тухайд 1.915.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийг Э тодруулан асуухад П гэх хүн төлж дуусгах талаар надад хэлсэн. Э нь П авлагатай гэж хэлдэг. Өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 156-157 ху/,

 

Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хувцас оёх төсөл бичиж  сумын сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийн зээл гаргуулан авсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийг төлж дуусгахаар гэрээнд тусгаж зээл авсан. Тэгээд  санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Э нь миний гар утас руу залгаад зээлээ төлөөрэй гэхээр нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1.950.000 төгрөгийг зээлээ төлөхөөр Э өрөөнд бэлнээр оруулж өгсөн, дараа нь 1.500.000 төгрөгийг Э мөн л бэлнээр өгсөн. Ингээд сум хөгжүүлэх санд ямар нэгэн өргүй болсон. 2017 оны 03 дугаар сард Э  ажлыг нь хүлээн авсан Б дарга залгаад та сум хөгжүүлэх сангаас зээл авсан байна, зээлээ төлөөрэй гэхээр нь утсаа салгаад Э утсаар ярьсан чинь би мэдэж байгаа, энэ долоо хоногт багтаагаад мөнгө олоод хийнэ, чи санаа зоволтгүй гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 230 ху/,

            -Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 12 дугаар сард  сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн гэх хүн миний гар утас руу залгаад та сум хөгжүүлэх сангаас зээл гаргуулан авсан байна. Зээлээ төлөөрэй гэхээр нь би зээл аваагүй, юу яриад байгааг чинь ойлгохгүй байна гээд утсаа салгасан. Хадам эгч П нь сумын тамгын газрын даргаар ажиллаж байсан болохоор нь хадам эгчээс асуухад мэдэхгүй байна, тодруулж асууя гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа П эгч миний гар утас руу залгаад чамтай хамааралгүй юм байна, мөнгө нь өөр хүний данс руу орсон юм байна гэж хэлээд утсаа салгасан. Би тухайн үед нөхрөөсөө асуухад П эгч чиний данс руу мөнгө хийгээд өөр данс руу шилжүүлээд өг гэж хэлээд би шилжүүлсэн гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 76 ху/,

-Гэрч Э.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: П эгч над руу залгаж дансны дугаар асуусан. Би эхнэрийнхээ дансны дугаарыг П эгчид өгсөн. Эхнэрийн данс руу мөнгө орохоор нь П эгчийн хэлж өгсөн данс руу нь мөнгийг нь шилжүүлсэн болж таараад байна гэсэн мэдүүлэг /хх 76 ху/,

-Гэрч Э.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 05 дугаар сард намайг Улаанбаатар хотод ажлаар явж байхад Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Э миний гар утас руу залгаад мөнгө шилжүүлж авах гэсэн юм.  ойр дотны таньдаг хүн чинь байна уу? гэхээр нь яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь ахад нь хэрэг болоод байна мөнгө шилжүүлээд буцаагаад над руу шилжүүлэх хүн байна уу? гэхээр нь өөрийн төрсөн дүү Н руу залгаад хэлсэн чинь миний данс болохгүй байгаа гэхээр нь чи сайн таньдаг хүнийхээ дансыг өгчих гээд утсаа салгасан. Тэгээд манай бэр дүүгийн дансанд 3.000.000 төгрөг орохоор нь Э даргын данс руу шилжүүлсэн байна лээ гэсэн мэдүүлэг /хх 88 ху/,

-Гэрч Ш.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би ямар ч төсөл бичиж зээл гаргуулан авч байгаагүй. Э ах надад энэ тухай өчигдөр хэлсэн. Э ах надад хэлэхдээ ах нь чиний нэр дээр зээл гаргуулаад авсан. Тэгээд цагдаа дээр шалгагдаж байгаа, гэхдээ зээлээ төлж дуусгасан гэхээр нь та юу хийгээд байгаа юм бэ? гээд уурласан гэсэн мэдүүлэг /хх 158 ху/,

-Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би ажиллаж байх хугацаандаа Сум хөгжүүлэх сангийн зарим нэг гүйлгээг хийдэг байсан. Зарим гүйлгээг Э дарга өөрөө хийдэг юм. Яагаад гэвэл Э нь гүйлгээ хийдэг кодыг мэддэг байсан юм гэсэн мэдүүлэг /хх 179 ху/,

            -Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Э ах надаас мөнгө асуугаад ахын дүү чи сум хөгжүүлэх сан болон банкинд зээлтэй юу гэхээр нь надад ямар ч зээл байхгүй гэсэн чинь утсаа салгасан. Тэгээд хэд хоногийн дараа Э ах миний утас руу залгаад ах нь чиний нэр дээр 2.000.000 төгрөгийн зээл гаргаад чиний данс руу хийчихлээ ахдаа аваад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би уг мөнгийг авч өгсөн. Би Э ахад хандаж сум хөгжүүлэх сангаас мөнгө гарах боломж байдаг бол миний нэр дээр мөнгө гаргаад авчих би дараа нь өгчихнө гэж хэлсэн юм гэсэн мэдүүлэг /хх 206 ху/,

            -Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Э ах миний гар утас руу залгаад ах нь чиний данс руу мөнгө хийе. Дараа нь авъя гэж хэлээд буцаагаад 5094259254 данс руу шилжүүлж байсан шиг санагдаж байна гэсэн мэдүүлэг /хх 207 ху/,

            -Сум хөгжүүлэх сангийн дансны хуулга /хх171-178 ху/,

            -Д.О 5095059344, Н.Г 5041104336, Ш.С 5090564395, О.О 5094259254, Хаан банкны  тооцооны төвийн 5095000015 тоот түр данснуудын 2014-2015 онуудад хийгдсэн гүйлгээнүүдийн хуулга /хх182-203 ху/,

-Б.Э яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 226-227 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч Б.Э нь  сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа өөрийн итгэмжлэн хариуцсан мөнгө болох Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 08 дугаар сарын 28-нд Д.О нэр дээр зээл гаргасан мэтээр 2.000.000 төгрөгийг 5095059344 тоот дансанд шилжүүлэн авч завшсан, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Н.Г нэр дээр зээл гаргасан мэтээр 3.500.000 төгрөгийг 5041104336 тоот дансанд шилжүүлж завшсан, Ш.С нэр дээр зээл гаргасан мэтээр 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1.700.000 төгрөгийг 5095000015 тоот дансанд, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1.950.000 төгрөгийг 5090564395 тоот дансанд, 2014 оны 06 дугаар сарын 05-нд 2.000.000 төгрөгийг 5094259254 тоот дансанд, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг 5094259254 тоот дансанд тус тус шилжүүлж, 12.150.000 төгрөгийг завшсан, 2015 оны 03 дугаар сард ОЗасаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа Б.О сум хөгжүүлэх сангийн зээлийг төлөхөөр өгсөн 3.450.000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч П.Б ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Г  /хх 76 ху/, Э.Н /хх 77 ху/, Э.П /хх 88 ху/, Ш.С /хх 158 ху/, А.О /хх 179 ху/, Д.О /хх 206 ху/, О.О / хх 207 ху/ нарын мэдүүлэг,  Сум хөгжүүлэх сангийн дансны хуулга /хх 171-178/, .О 5095059344, Н.Г 5041104336, Ш.С 5090564395, О.О 5094259254, Хаан банкны  тооцооны төвийн 5095000015 тоот түр данснуудын 2014-2015 онуудад хийгдсэн гүйлгээнүүдийн хуулга /хх182-203 ху/  ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

                     Шүүгдэгч Б.Э үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 152 дугаар зүйлийн 152.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг аж ахуй нэгж байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгийг завшсан, бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хохирогч П.Б, Б.О нар нь мөрдөн байцаалтын шатанд  ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй.