| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2020/01992/И |
| Дугаар | 182/ШШ2024/02773 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/02773
| 2024 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 182/ШШ2024/02773 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* ******* ******* /хуучин нэрээр *******, ******* ******* ******* /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ** дүүргийн ** хороо, **, ** байр ** тоот, Ү- дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, зохигчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ** дүүргийн ** хороо, **, ** байр ** тоот хаягт байрлах, Ү- дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ц.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* ******* ******* наас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ц.******* миний оршин суух хаягаар зарлан дуудах мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр *******, ******* ******* ******* ны шийдвэр гүйцэтгэгч Д.***тай зарлан дуудах мэдэгдлийн дагуу очиж уулзаад, миний нэр дээр ***** ХХК нь бүртгэлтэй, уг компанийн 55 хувийн хувьцааг миний бие эзэмшдэг болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаатай танилцаад мэдлээ. Ц.******* миний бие ***** ХХК-ийг үүсгэн байгуулж байгаагүй бөгөөд компани үүсгэн байгуулах ямар нэгэн бичиг баримт дээр гарын үсэг зураагүй, мөн улсын бүртгэлд хүсэлт өгч байгаагүй бөгөөд одоо Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг хариуцагчаар татан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, захиргааны хэрэг үүсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Мөн *******, ******* ******* ******* нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамжаар тус ***** ХХК-иас 308,265,709 төгрөг гаргуулж Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгааг мэдсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ц.******* миний биеийг ***** ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж үзэн ******* ******* ажиллагааг явуулж байгаа бөгөөд *******, ны тасгийн дарга Хадгаламж ******* ******* ны тасгын дарга Ц.Отгонцэцэгийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3/13566 болон 3/13567 тоот н бичгүүдээр Ц.******* миний хувийн хөрөнгүүд болох Улсын бүртгэлийн Ү- дугаартай ** дүүргийн ** дугаар хороо, ** 79 дүгээр байрны 10 тоот болон Улсын бүртгэлийн Ү-2205009644 дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар ** дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1227, 1228 тоотоор хариу ирүүлсэн байна. Ц.******* миний бие тус ***** ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох нь шүүхээр тогтоогдоогүй, өөрийн хүсэл зоригийн дагуу болоогүй байхад тус ***** ХХК-ийн өр *******ийг хариуц гэж миний хөрөнгөнд халдаж байгаад гомдолтой байна. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж зохицуулсан байдаг. Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь ***** ХХК-ийн хөрөнгө биш Ц.******* миний нэр байдаг, миний хувийн өмчийн үл хөдлөх хөрөнгүүд билээ. Ийм байхад миний хувийн хөрөнгөөр компанийн өр *******ийг *******аар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэсний дагуу хөрөнгүүдийг битүүмжилжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэжээ.... Иймээс дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь ***** ХХК-ийн хөрөнгө биш Ц.******* миний өмчлөлийн хувийн хөрөнгүүд тул дээрх хөрөнгүүд дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч миний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд ***** ХХК-иас 308,265,709 төгрөг гаргуулж Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлий ажиллагаанд Ц.******* миний хувийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт ** дүүргийн ** дугаар хороо, ** 79 дүгээр байрны 10 тоот болон Улсын бүртгэлийн Ү-2205009644 дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******, ******* ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр захирамжаар ***** ХХК-иас 308,265,709 төгрөгийг гаргуулж Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч ***** ХХК нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, компанийн нэр дээр эд хөрөнгө тогтоогдоогүй болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон. Мөн шүүгчийн захирамжид заасан ******* төлж ******* үүргээ биелүүлээгүй байна. Тус компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн *******агийн өмчлөлийн хөрөнгө болох ** дүүргийн ** дугаар хороо, 14а байр, 42 тоотод байрлах орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс ******* гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ". Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д "Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр *******ийг давхар хариуцна" гэж тус тус заасны дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Дээрх ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Зарлан дуудах мэдэгдэл, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, *******, ******* ******* ******* ны 3/13567, 3/13566 тоот н бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 1227,1278 тоот н бичиг,
Шүүхийн гүйцэтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамжийг дан гүйцэтгэх тухай 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2493 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамж, Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ, ***** ХХК-ийн дүрэм, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/07275 дугаар шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2020/0132 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2020/3920 дугаар шүүгчийн захирамж зэргийг,
Хариуцагчаас нотлох баримтаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамжийг дан гүйцэтгэх тухай 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2493 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамж, Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ, ***** ХХК-ийн дүрэм, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/185 дугаар тогтоолоор Төлбөр төлөгчийн банк дахь *******ийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Албан тоотууд, хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.
Шүүхээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/12958 дугаар шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШТ2024/0014 дугаар шүүхийн тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03455 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2022/8546 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ** дүүргийн ** хороо, **, ** байр ** тоот хаягт байршилтай, Ү- дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ***** ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох нь шүүхээр тогтоогдоогүй, Ц.******* миний хувийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн нь үндэслэлгүй тул эд хөрөнгийн жагсаалтаас хасуулна гэжээ.
5.Хариуцагч ******* ******* ******* ******* /хуучин нэрээр *******, ******* ******* ******* / нь Эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж маргасан байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Зарлан дуудах мэдэгдэл, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, *******, ******* ******* ******* ны 3/13567, 3/13566 тоот н бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 1227,1278 тоот н бичиг, Шүүхийн гүйцэтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамжийг дан гүйцэтгэх тухай 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2493 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамж, Хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээ, ***** ХХК-ийн дүрэм, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/07275 дугаар шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2020/0132 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2020/3920 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/185 дугаар тогтоолоор Төлбөр төлөгчийн банк дахь *******ийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШТ2024/0014 дугаар шүүхийн тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03455 дугаар шийдвэр, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Ц.ын гаргасан хариуцагч ******* ******* ******* *******т холбогдох Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ** дүүргийн ** хороо, **, ** байр ** тоот хаягт байршилтай, Ү- дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг тус шүүх 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2020/06670 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /хх-ийн 43 тал/
8.Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2020/0132 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц.*******ас, Улсын бүртгэлийн ерөнхий *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй болох нь дараахь байдлаар тогтоогдож байна Үүнд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дуга..р зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж байхгүй, нэхэмжлэлд дурьдсан маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан н тушаалтны шийдвэртэй холбоотой маргаан байна гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг баримтлан Ц.*******ас Улсын бүртгэлийн ерөнхий *******т холбогдуулан гаргасан "Ц.******* миний зөвшөөрөл, хүсэлтгүй үүсгэн байгуулсан "*****" ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэжээ.
9.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2020/07398 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Ц.ын нэхэмжлэлтэй Д.Зоригтод холбогдох гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх тухай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2020/07275 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан байх ба тухайн шатны шүүхийн шүүхийн хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ж.Цэнгэл, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2020/07622 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцээд тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргасан байх ба, шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсэгт уг хүсэлтийг хангахаас татгалзах үндэстэй гэж дүгнэсэн боловч Захирамжлах хэсэгт уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захирамжлаагүй атлаа уг захирамжид зохигч гомдол гаргах эрхтэй гэж заажээ. Гэхдээ нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэл нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэний хэрэг үүсгэсэн Ц.ын нэхэмжлэлтэй, Д.Зоригтод холбогдох, хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй хамаарал бүхий байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанжаргалын гомдлыг үндэслэл бүхий байна гэж үзэж хангаж шийдвэрлэлээ гэж дүгнэж, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШТ2020/0022 дугаар шүүхийн тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШЗ2020/07622 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 133 тал/
10.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШЗ2020/11496 дугаар шүүгчийн захирамжаар Ц.ын нэхэмжлэлтэй ******* ******* ******* *******т холбогдох улсын бүртгэлийн Ү- дугаартай, ** дүүргийн ** хороо, **, ** байр ** тоот, Ү- дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн жагсаалтаас хасах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 141-142 тал/
11.Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2020/3920 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий *******т холбогдох "Ц.******* миний зөвшөөрөл, хүсэлтгүй үүсгэн байгуулсан ***** ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг, Ц.ын нэхэмжлэлтэй Зоригтод холбогдох "2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай" иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж шийдвэрлэжээ. /хх-ийн111-112 тал/
12.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/07357 дугаар шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулахаар шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
13.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* /хуучин нэрээр *******, ******* ******* ******* /-т холбогдуулан Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ** дүүргийн ** хороо, **, ** байр ** тоот хаягт байршилтай, Ү- дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдол гаргаж, дээрх орон сууц нь ***** ХХК-ийн хөрөнгө биш Ц.ын хувийн өмчийн үл хөдлөх хөрөнгүүд гэж тайлбарлажээ.
14.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамжаар Хадгаламж банкны нэхэмжлэлтэй хариуцагч ***** ХХК-нд холбогдох 308265709.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 308265709.71 төгрөгийг 2012 оны 3 дугаар улиралд багтаан төлж *******аар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 14 тал/
15.Хариуцагч *******, ******* ******* ******* нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шүүгчийн захирамжийг дан гүйцэтгэх тухай 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2493 дугаар шүүгчийн захирамж, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 271 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, мөн хуулийн 44, 49, 54, 55 дүгээр зүйлүүдэд зааснаар ******* төлөгч ***** ХХК-нд ХХК-иас Хадгаламж банкны гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдуулан *******, ******* ******* ******* ны тасгийн дарга Ц.Отгонцэцэгийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/13566 н бичгээр ** дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр шийдвэрээр ***** ХХК-иас 309,115,348 төгрөгийг гаргуулж Хадгаламж банкинд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч ***** ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү2205009644 дугаарт бүртгэлтэй ** дүүргийн ** дугаар хороо 14а байрны 42 тоот хаягт байрлах орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн аж ахуй нэгж байгууллагуудын барьцаанд байгаа эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагааг гарган хариу ирүүлнэ үү гэх, мөн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/13567 тоот Төлбөр төлөгч ***** ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй ** дүүргийн ** дугаар хороо ** гудамжны 79 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн аж ахуй нэгж байгууллагуудын барьцаанд байгаа эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагааг гарган хариу ирүүлнэ үү гэх н бичиг хүргүүлж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/185 дугаар тогтоолоор Төлбөр төлөгчийн банк дахь *******ийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх ажиллагааг явуулсан байна. /хх-ийн 8-9, 91 тал/
16.Түүнчлэн хариуцагч *******, ******* ******* ******* наас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/13566, 3/13567 тоот н бичгээр битүүмжилсэн Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ** дүүргийн ** хороо, **, ** байр ** тоот хаягт байршилтай орон сууцыг Ц.******* өмчлөгчөөр, Ү- дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот хаягт байршилтай орон сууц нь Ц.*******, Б.Нарангэрэл, Ж.Мөнхдөл, Ж.Төрмөнх, Б.Цэгмэд нар өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба /хх-ийн6-7 тал/ тухайн орон сууц бусдын ямар нэгэн барьцаанд байгаагүй болох нь харагдана.
17.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03455 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.******* /РД:ЧП64070312/-ийн хариуцагч Д.Зоригт /РД:ЧС59121476/ нарын хооронд байгуулагдсан 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа шилжүүлэн эзэмших тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 165-166 тал/
18.Хариуцагч *******, ******* ******* ******* нь Төлбөр төлөгч ***** ХХК нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, компанийн нэр дээр эд хөрөнгө тогтоогдоогүй болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон. Мөн шүүгчийн захирамжид заасан ******* төлж ******* үүргээ биелүүлээгүй. Тус компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн *******агийн өмчлөлийн хөрөнгө болох ** дүүргийн ** дугаар хороо, 14а байр, 42 тоотод байрлах орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс ******* гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ". Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д "Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр *******ийг давхар хариуцна" гэж тус тус заасны дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх тайлбар гаргаж маргасан байна.
19.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж, 183.3 дахь хэсэгт Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШТ2024/0014 дугаар шүүхийн тогтоолоор тус маргааны үйл баримт, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн газрын 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр "*****" ХХК-ийн 55 хувийн хувьцаа эзэмшигч Д Зоригт өөрийн эзэмшлийн хувьцааг иргэн Ц.*******ад шилжүүлж бүртгүүлсэн бүртгэлийн 2 гол үндэслэл болсон 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн "Хувьцаа шилжүүлэн эзэмшүүлэх тухай" гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03455 дугаартай шүүхийн шийдвэрээр "хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хууль бус байсан болохыг тогтоосон " байх бөгөөд тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгчээс уг шийдвэрийг Улсын бүртгэлийн Ерөнхий *******т хүргүүлээгүй, гомдол гаргаагүй байна. Иймд Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 1-д "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ", 11.2-т "Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу дан гүйцэтгэнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц ын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах боломжтой байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Улсын бүртгэлийн Ерөнхий *******т хандах нь зүйтэй байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ. Иргэн Ц.ын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд зааснаар дахин хандах боломжтой байх бөгөөд хариуцагч Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т "Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу гомдлыг хянан үзээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дэх хэсэгт "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" заасны дагуу иргэн Ц.ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий *******т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж /хх-ийн171-173 тал/ шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
20.Хариуцагч *******, ******* ******* ******* ны тасгийн дарга Ц.Отгонцэцэгийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/13566, 3/13566 тоот н бичгээр Ц.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ** дүүргийн ** хороо, **, ** байр ** тоот, Ү- дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
21.Иймд нэхэмжлэгч Ц.ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ** дүүргийн ** хороо, **, ** байр ** тоот хаягт байршилтай, Ү- дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот хаягт байршилтай орон сууцыг хариуцагч 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/13566, 3/13566 тоот н бичгээр битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэгч Ц.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
22.Тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ц.******* нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Дэлгэржаргалд итгэмжлэл олгосон байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргалын гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хүлээн авч, мөн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргалын гаргасан өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн авч, тус тус шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Сэр-Од хэргийн материалтай танилцаагүй байна.
23.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр товлон зарласан шүүх хуралдаанд Боржигон Агро ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Батцэнгэл, П.Бямбацэрэн нарт холбогдох маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох тул хурал давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн боловч хавсаргасан итгэмжлэл хуулбар байх ба түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчийн хувьд шүүх хурал давхацсан гэх үндэслэл хамааралтай бөгөөд харин итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн хувьд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.
24.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сэр-Од нь АНУ-д шугамаар зорчих үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ ирүүлсэн боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд /тийз хавсаргасан/ шугамаар зорчих хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзах үндэстэй.
25.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намдаг нь Туг залах цэргийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэж үзнэ.
26.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
27.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* *******т холбогдох Улсын бүртгэлийн Ү- дугаартай, ** дүүргийн ** хороо, **, ** байр ** тоот хаягт байршилтай, Ү- дугаартай ** дүүргийн ** хороо, ** байрны ** тоот хаягт байршилтай орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэгч Ц.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ